Эмэгтэй хүний 21-27 насыг хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой үе гэдэг. Гэвч орчин үед боловсрол эзэмших, хувийн амьдралаа цэгцлэх, албан тушаал ахих зэрэг олон шалтгаанаас үүдэн эмэгтэйчүүд нөхөрт гарах, хүүхэд төрүүлэх хугацаагаа улам хойшлуулах нь бий.
Гуч хүрэхэд эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, асрах, тэжээхтэй холбоотой бүх хүчин зүйлийг төлөвлөж тооцоолсон байдаг тул эдийн засгийн хүндрэл, бэрхшээл гарах нь ховор. Хүүхэд асрах, хүмүүжүүлэхийн хувьд ч нас тогтсон эмэгтэй илүү туршлагатай байна.
Оройтож төрүүлэхэд давуу тал байдаг ч сөрөг хүчин зүйлс мөн байгааг анхаарах нь зүй. Гучин наснаас хойш эмэгтэй хүний бие организмд хөгшрөх процесс эхэлдэг. Энэ нь бүх эрхтэнг хамрах тул хүүхэд тээх, гаргахад хүндрэл үүсгэж болзошгүй. Гуч гарсан эхчүүд гол төлөв “хийсвэр” хагалгаагаар хүүхдээ төрүүлэх нь түгээмэл болжээ.
Гучин наснаас эмэгтэй хүний мэдрэлийн систем стресст “идүүлсэн” байдаг. Орчин үеийн эрчтэй хэмнэлд зайлшгүй зүйл. Үүнээс улбаалж дархлааны систем сулрах нь бий. Эдгээр хүчин зүйлс төрөх хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөхгүй байж чадахгүй. Гэхдээ хэрэв жирэмслэлт болон төрөлт үлэмж хүндрэлтэй явагдсан тохиололдолд л хүүхдийн эрүүл мэндэд асуудал үүсч болзошгүйг эмч нар тодотгож тайлбарладаг.
Эмч нар орой төрөлтөөс айх хэрэггүй, зөвхөн заавар, журмыг л мөрдлөг болгоход хангалттай гэж үздэг.
Эх сурвалж: ЭХЭМҮТ