Недерландын Амстердам хотын захиргаа алдарт Улаан дэнлүүний гудамжийг өөрчлөхөөр төлөвлөжээ. Тус хотын захирагч Фемке Халсема энэ биеэ үнэлэгчдийн үүр оромж болсон газар хотын нэр хүндэд таагүй нөлөөлөл үзүүлж байна хэмээн мэдэгдсэн гэнэ.
Нэг талаас биеэ үнэлэлт тус улсын нийслэл хотын нэрийн хуудас болсон бол нөгөө талаас секс үйлчилгээ үзүүлэгчид олон мянган жуулчдын хараан дор үйл ажиллагаагаа явуулахад хүнд болж байгаа гэнэ. Гудамжийг өөрчлөн зохион байгуулах нарийн төлөвлөгөө хараахан гараагүй бөгөөд энэ зуныг хүртэл асуудлыг шийдвэрлэх арга хэмжээнүүдийг боловсруулах аж. Гудамжийг өөрчлөн зохион байгуулах ажилд олон нийтийн саналыг авахаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn