Оксфордын их сургуулийнхан бүсгүйчүүдэд хамгийн их таалагдах үр дүн бүхий судалгааг хийжээ.
Тэд эмэгтэйчүүд найзуудтайгаа долоо хоногт ядаж хоёр удаа гарч эрх чөлөөг мэдэрч байх нь тэдний эрүүл мэндэд эергээр нөлөөлж, аз жаргалын гармоныг ялгаруулдаг гэжээ.
Судалгааг ахалсан сэтгэл зүйч Робин Дунбар “Ванкуверын нар” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн эрүүл мэнд нь долоо хоногт хоёр удаа гадагш гарснаар ихээхэн сайжирч байгааг бид тогтоосон” хэмээн ярьжээ.
Одоо гадагш гарахын тулд нөхөртөө элдэв шалтаг тоочих шаардлагагүй болсон.
Гоё биз дээ?
Судалгааны багийнхнаас “тэгээд гараад юу хийх юм дээ” гэж асуухад их амархан хариу хэлжээ. “Шар айраг ууж, хов жив ярьж, өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, инээлдэхгүй юу” гэсэн байна.
Ингэснээр бүсгүйчүүдийн өвчин нь илааршиж, дархлааны систем нь хүчирхэгжиж, сэтгэл зовинолын түвшин нь илтэд буурч эсрэгээрээ сайн сайхан ааш зан нь нэмэгдэж байжээ.
ХАРАМСАЛТАЙ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД ТЭР БҮР ГАРААД БАЙДАГГҮЙ
Таван эмэгтэй тутмын ердөө хоёр нь, долоо хоногт ганц удаа л гадагш гардаг, найз нөхөдтэйгээ уулздаг байна. Тэд ихэнх цагаа гэр бүлдээ зарцуулдаг ажээ.
Арай ч дээ, бүсгүйчүүд ээ, хувь хүний эрх чөлөө хаачив аа?
ИНЭЭД БОЛ ХАМГИЙН ШИЛДЭГ ЭМ
Энэ бол аль эртний үг учир хүн бүхэн мэднэ. Гэхдээ яагаад биелүүлдэггүй юм бол. Үнэндээ хамт байгаа хүмүүсийн тоо 5-аас дээш байж гэмээ нь тэнд жинхнээсээ инээд наргиа бий болдог гэнэ. Тиймээс өнөөх судлаачид чинь эмэгтэйчүүдийг гадагш гар, гарахдаа 4-өөс доошгүй найзуудтайгаа хамт гар хэмээн зөвлөж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨРЛӨЛ НЬ ХҮРТЭЛ ШИНЖЛЭХ УХААН???
Эмэгтэйчүүд учир нь олддоггүй хүмүүс. Гэхдээ арай ч найзлах, нөхөрлөх нь хүртэл шинжлэх ухаанаар тайлбарлагддаг гэж бодсонгүй.
Гэвч тайлбарлахаас аргагүй.
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү нөхөрлөлдөө анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь эмэгтэйчүүд бусадтайгаа найзлах үед СЕРОТОНИН /аз жаргалын даавар/, ОКСИТОЦИН /амттай дурлалын үед ялгардаг даавар/,
БОНДЫН ГАРМОНУУД /хайрын даавар/ ялгаруулдаг гэж сэтгэл судлалын доктор Алиса Раби Баш гэгч эрдэмтэн хэлжээ.
Эмэгтэйчүүдийн маш хариуцлагатай амьдрал тэдэнд стресс үүсгэдэг тул хааяа нэг гэр бүлээ орхин гарахдаа яг л гэм хийж буй мэт гэмт сэтгэлгээг бий болгодог байна.
Тэгж гэмшээд байх хэрэггүй бүсгүйчүүд ээ. Гэр бүлээс гадна хувь хүнд бас амьдрал байдаг юм шүү дээ. Гэр бүлтэйгээ хамт удаан амьдрахыг хүсвэл өөрийгөө бодож, бас зугаацуулж сураарай.
1 Comment
ЁСТОЙ ШААНА БИЗ 2-3 САРД Л 1 УУЛЗАНА УУ ГЭХЭЭС