Амьдралд үнэхээр сайн найз болж чадах уу ийм хүүхдүүд…

Сайн байцгаана уу, ах эгч нараа би та нараас нэг зүйл асуух гэcэн юм аа. Манай нэг эмэгтэй найз маань эхнэртэй хүмүүстэй уулзаад унтаж хэвтээд явдаг. Хичээлдээ ч сайн биш бас болоогүй нөхөртэй, 12 анги байж өөрөө 18-тай нөхөр нь 28-тай. Хүн аягүй муулдаг уулзах болгонд гэвч надад аягүй сайн ганц найз гээл явдаг. Заримдаа тусалдаг, намайг хамгийн сайн найзаа гэдэг. Гэрийнхэн нь намайг ч бас даруухан хөөрхөн гээд их сайн.

Гэвч ээж ээжийн найзууд бусад найзууд маань муу нэртэй явдалтай хичээлдээ ч муу хар жоохноороо нөхөр сүүдэртэй ууж идээд явдаг хүүхэдтэй нийллээ, битгий дахиж нийл найзаар минь намайг дүгнэ гэдэг юм, ийм аймаар охинтой битгий найзла гээд байх юм.

Амьдрал дээр гарахаар энэ найз маань надад хань болж түшиг болох болов уу? Өөрөө уул нь надад их сайн гэвч хүмүүс намайг адилхан гэж ярина, нэр хүндээ бодоод өөр сайн хүүхдүүдтэй нийл, хичээлээ хий гэх юм би яах вэ? Энэ найз маань амьдралд үнэхээр сайн найз болж чадах уу ийм хүүхдүүд…

3 Comments

  1. Блабла says:

    Яг чамд тохиолдож байгаа зүйл надад ч бас 8 жилийн өмнө тохиолдож байлаа. Ийм хүмүүст сайн найз гэж байдаггүй юм байна лээ. Зүгээр л унтаж хэвтсэнээ ярих хүн хэрэгтэй. Эсвэл ямар нэг тусламж гуйх, нөхөр гэрийнхэндээ худлаа яриулах гэж л зүтгэнэ. Бусад үед хамт шоудаж архидаж явдаг хүмүүс нь сайн найз нь болчихдог юм. Одоо би бусдын үгэнд оролгүй намайг гэж байхад нь түлхээд яахавдээ хамт шоудахгүй ч хэцүү үед нь хамт байх гэж хичээж ирсэндээ харамсдаг. Учир нь нөхөртэй минь учир ургуулсан. Ёстой сээтэгнүүр явдалтай зан засардаг гэсэн бодол маань өөрчлөгдсөн. Нөхөр болон найз аль алиных нь буруу байгаач би найзыгаа илүү буруутгаж гомдсон. Би хамаг бүхнээ ярьж таагүй харилцаатай байгаагаа ч хэлдэг байсан. Гэтэл далдуур нөхөрлүү эхэлж ярьж залгадаг байсан гэдгийг сүүлд нь бусад найзууд мань мэдээд хэлсэн. Ер нь бол дэмий чи өөрөө уруу татагдана, эсвэл чиний амьдралд гай болно өөр ирээдүй байхгүй дээ

  2. зочин says:

    Чамайг хүнд муулж байгаа хүн өөрийг чинь бас өөр хүнд муулж байдаг юм. Хүний нөхөртөө явж байгаа бол алс нь чиний нөхөртөө ч явна. Чи зайгаа мэдэж л харьцахгүй юу даа. Хэт дотносож, гэр орондоо авчирах хэрэггүй. Тэгээд ч уулаасаа 10 жилээ төгсөөд өөр өөр замаар яваад аажимдаа холдоцгоодог юм

  3. Mogi says:

    yag unendee chamd hen ni ch sain naiz bolohgui. shaal hudlaa bdiim. zugeer l tsag uedee l naiz ner zuuj yavdag. tiimees chi chamaig gej bgaa huniig buu tulh, chamd tiim tovogtei horlontoi holgood bhgui l bol bolooshd.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.