Улс үндэстэн болгон найр наадам хийх өөрийн гэсэн ёстой, түүнд биеэ авч явах, хүндлэл үзүүлэх дэг жаягтай. Жишээ болгоод оросууд найрын ширээг орхиж явах болсон зочинд хүндэтгэл болгон өргөдөг/шахдаг хундагнуудын дараалал, түүний утгыг сонирхуулъя.
За ингээд найрын ширээг орхин явах хэрэгтэй болжээ. Ингэхэд явж байгаад зочинд дараахь дарааллаар хундага өргөнө.
- Застольная /ширээнийх/ – ширээний ард үлдэж байгаа хүмүүсийг хүндлэн барих хундага.
- Подъёмноая /боссоных/ – ширээний ардаас босж чадлаа гэж хүндэлсэн хундага.
- Ход на ноги /алхалтын хундага/ – ширээнээс холдож алхаж чадсаныг хүндэлж өргөдөг хундага.
- Запорожксая /босгоны цаадах/ – найр болж байгаа тасалгааны босго давж чадсаны даргаа өргөдөг хундага.
- Придворная /довжооных/ – гадагшаа довжоон дээр гарлаа гэж барьдаг хундага.
- На посошок /тулгуур, таягных/ – гарсан зочинд тулах саваан дээр нь хундага тавьж өгнө. Зочинд хундалгыг ууж чадалгүй унагаж сархадыг асгавал түүнийг явуулалгүй хонуулдаг байж.
- Стременная /дөрөөнийх/ – гэрээс гарч мориндоо хүрээд дөрөөнд хөлөө өргөхөөс өмнөх дөрөө чангалах хундага.
- Седельная /эмээлийнх/ – эмээл дээрээ тогтож сууж чадсаны төлөөх хүндэтгэлийн хундага.
- Приворотная /хашааны үүднийх/ – хашааны үүдэнд хүрч чадсаны төлөөх хундага.
- Заворотная /хашааны үүдний гаднах/ – ямар ч байсан хашаанаас гарч чадсанд хүндэтгэл үзүүлэх хундага.
Ингээд гэрийн зүг….