Ханьдаа /2/

Яагаад би ингэж зовох ёстой юм бэ? Яагаад чи намайг ийм байдалд хүргэж байгаа юм бэ? Ингэх байсан юм бол яагаад намайг 3 хувааж байгаа юм бэ? Өмнө нь гайхдаг байсан ахын эхнэр яаж 3, 3-н хүүхдээ орхиод явдаг байнаа гэж. Гэвч амьдралыг тааж хэлэх хэцүү юм байна. Хүнд юу ч тохиолдож болдог юм байна гэж одоо ойлгож байна. Яаж ч болдоггүй үе гэж байдаг юм байна.

Энэ амьдралд бид 4 бас тээр хол чи ганцаараа байх юм. Энэ байдал хэзээ ч дуусахгүй юм шиг санагдаж байна. Харамслатай байна. Чиний өмнөөс биш өөрийнхөө өмнөөс ч биш хүүхдүүдийнхээ өмнөөс. Хүүхдүүддээ л муу юм харуулахгүй юмсан, тэднийг л хагас дутуу байлгахгүй юмсан гэж би боддог болсон ойрын үед.

Би тэгэж л бодсон тэгээд чамайг ч бас надтай адил үрсийнхээ төлөө гэж бодсон. Өглөө чамтай гайгүй харьцаатай байсан. Тэгээд би баярласан чамайг буцаад хэвэндээ орлоо гэж. Тэгээд дараа нь дахиад л зүрх зүсэгдсэн. Энэ байдал байнга л давтагдсан. Тэр нь сүүлдээ үргэлж миний нулимсаар дуусаж байна.

Би чамд зарим зүйлийг хэлэхийг хүсээгүй. Үнэндээ чамд маш их гомдож байна чин сэтгэлээсээ гомдож байна. Ийм их гомдох сэтгэл хаанаасаа гараад байна аа гэсэн ч би тэссэн би чамайг эргээд хэвийн болно гэж. Гэхдээ одоо бага багаар мэдэрч байна. Би гуйлгачин болсон. Хайрын гуйлгачин болсон. Зүгээр л чамайг миний асуултанд хариулахад чинь хүүхдүүдтэйгээ зүгээр л юм ярьхад хүртэл дотроо би баярладаг болсон.

Гэвч одоо нэг зүйлийг ойлгож байна. Хайрыг, чин сэтгэлийг хэзээ ч гуйж авдаггүй юм байна. Угаас байхгүй, нэгэнт одсон зүйлийг гуйсан ч гардаггүй юм байна. Энэ хэзээ ч дуусахгүй юм байна гэдгийг. Мэдэхгүй ээ утгагүй бас шударга бус байна. Яагаад ийм байх ёстой гэж? Чи югаараа илүү болоод биднийг ингээд зовоогоод байгаа юм бэ?

Үгүй ээ чи бусдаас илүү биш юм байна харин дутуу юм байна. Бусдыг хайрлаж чаддаггүй зовоож тарчлаадаг гэдгээрээ дутуу юм байна. Би одо л ойлгож эхэлж байна. Байхгүй зүйлийг гуйгаад, хүлээгээд, найдаад хэрэггүй юм байна гэдгийг. Чиний төлөө урсах нулимс энэ шөнөөр дуусаасай гэж хүсч байна. Бас хичээх болно цаашдаа. Надад хүнийг яаж үл тоохыг, яаж хайрлахгүй байхыг, яаж хөсөр хаяхыг, яаж үзэн ядахыг чи бага багаар зааж яг өөр шигээ хүн хөндий хоосон хүн болгохыг чи заагаад байна.

Чиний сэтгэл хоосон болж харин удахгүй миний сэтгэл тийм болох байх. Сайн нөхөр биш ч сайн аав байгаарай. Хүүхдүүдээ хараад баярладаг тэдэнд санаа тавьдаг цагийг хамт өнгөрөөдөг байгаасай гэж тэдний өмнөөс хүсч байна…

10 Comments

  1. эхнэрүүд бнга л ингэдэг ш дээ. мань мэтийг дуртай муу үгээр загначаад халамж нэхээд бдаг. хүнийг хайрлаж байж хайрлуулдаг юм даа

  2. ббөбө says:

    эхнэрүүд бнга л ингэдэг ш дээ. мань мэтийг дуртай муу үгээр загначаад халамж нэхээд бдаг. хүнийг хайрлаж байж хайрлуулдаг юм даа

  3. Guru says:

    dandaa gomdoj bna, hetsuu bna, gej er nuhruu chamladan awgai nar l eldev yum ereechij baih yum. chinii naad uildel chin UURIIGUU URUVDUH zangaas chin uudeltei, bi avah yostoi, bi hairluulah yostoi geed uuriiguu turuund taviad bgaa chinii balai aviraas bolj bgaa, hunii ohin busgui ur geed uuriiguu XVH gej bodohoosoo turuun HUISEe turuulj sanaaj medreed bgaagaas chin uudeltei.

    er hun ch bas hun shd, ted ch bas gomddog, batarladag. Er hun gedeg chin tumur bish,

  4. 123 says:

    Солонгос кино бага үз. Хохирогч болох дуртай гэж яг үнэн. Жоохон хатуу чанга байх хэрэгтэй дээ эмэгтэй

  5. Дамба says:

    Нөхөртэй маш их хайртай юм итгэж найдаж явж. Аргагүй дээ хүн хүний зовлонг ойлгохгүй. Хэсэг хугацаанд хэцүү байх болноо даван туул амьдрал хүнийг хэрсүүжүүлдэг юм. Одоо би яах ёстой юу хийх ёстой вэ гэдгээ сайтар бод. Цаад хүнд гараасаа хүүхдийн тэтгэмж тогтоолго хариуцлагаа хуулийн дагуу үүрэх ёстой. Хүүхдүүдээ анхаарал сайн тавь хэдийгээр чамд сэтгэл зүй чинь хүнд байгаа ч гэлээ. Сэтгэл зүйн хүнд хямралтай байгаа хүн гол төлөв буруу шийдвэр гаргах гээд байдаг. Чамд чин сэтгэл гаргаж байгаа хүний үгийг сонс гэхдээ түүнийг нь мэдхэд хэцүү. Бүсгүй минь сэтгэлээ чангалаад шүдээ зуугаад өндий чи зөв сэтгэлтэй зөв хандлагатай бол болох нь тэр бүсгүй хүний нулимс харуусал үзсэн эр хүн жаргадаггүй юм аа. Эр ээ хаясан эмтэй,үрээ хаясан эртэй бүү суу гэж хөгшид ярьдаг. Бүх юм сайхан болноо болж л таарна. За чанга тэврэе сэтгэл өөдрөг бол аандаа юм болноо. Амжилт

  6. bb says:

    yooy yagaad gevel chamaig iim uglej duulsan nus nulims bolj ooriigoo hohirogchiin durd durtaidaa avaachij ooriigoo orovdoj drama toglodog bolohoor chin chamaig huuraad chamaas zalhaj…, chamaig doromjilj baigaa ym hohi chin er hun baitugai emegtei bi unshihaas zalhuu hurch bna shd tegeheer tanain zambal nuhur chin zalhah ni argagui ym . Tegeed banzaldaad chamaig doromjlood bgaa m bol yagaad ssalahgui odii hureed 3iin 3 huuhediig ni gargaad zuuraldaad yvdag ym er hun handlaga ni ehneesee l todohroi bdag sh dee zugeer l hohi chin zaya chin ooriigoo orovdood nogoorood hevtej bai

  7. сэтгэгдэл13 says:

    Сайхан сэтгэлтэй юм бэ. Гэхдээ бодит амьдар новшийн хатуу, харгис л даа. Үүнийг одоо ойлгож байгаа чинь сайн хэрэг. Гэхдээ чиний сэтгэл хоосон, хөдний болохгүй ээ. Хүсээд ч чадахгүй. Хүнд анх өгөгдсөн нэг өгөгдөл гэж байгаа. Хүн яг тэр чигээрээ л дуусдаг бололтой.

  8. tee says:

    bla bla yun ch gonshignuur yum dee, neg har yumnaas bolj uhlee ene

  9. шүри says:

    Одоо эморхоо больдоо найзаа.
    Хэлээд байнашдэээ
    Чиний амжилт л бусдыг харамсуулна. Юм бодуулна
    Тиймээс одоо өөртөө анхаарал тавь

  10. Бат says:

    Ямар аз эр вэ ийм сайхан халуун ам бүлээ зовоогоод наад хар юм чинь хаа холдховдээ нээх удахгүй новш болоод буцаад ирнэ дээ битгий санаа зовдоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.