Ханьдаа

Цурхиран уйлдаг байлаа одоо больсон. Миний нулимс дууссан шиг байна. Шөнө бүр хэзээ ирэх бол хүлээдэг байлаа одоо больж. Чамд л бүгдийг найддаг байлаа одоо бол миний итгэл найдвар зөвхөн би. Чамд л эрхэлж туньдаг байлаа одоо бол хувь заяандаа тунирхан болж. 5-лаа л гэж боддог байсан одоо бол бид 4 бас нөгөө талд алс хол чи. Би хоосон болчихсон. Надад үнэндээ гомдох сэтгэл үлдсэнгүй, зүгээр л хоосон. Миний итгэл найдвар, миний нөхөр, миний эр надаас нүүр буурууллаа…

Түүний хувьд би хэн ч биш, бид юу ч биш. Зүгээр л энэ бүхэнд тэр намайг бага багаар дасгаад байна. Яаж чамайг үл тоохыг, яаж чамайг үзэн ядахыг, яаж чамайг хүлээхгүй байхыг. Би буруу сонголт хийжээ гэж анх удаа бодоход хүргэлээ. Зүгээр хоосон биеэр би юу хийхэв. Удахгүй би ч бас бүрэн хоосон болох биз. Үр хүүхдэдээ муу зүйл л харуулахгүй байх юм шүү…

Тэр намайг өөрт нь битгий итгэ гэсэн. Түүнд итгэхгүй болвол энэ гэр бүл сүйрэх гэж тэр мэдэхгүй байгаан байхдаа. Эсвэл бүүр эсэргээрээ. Тэр яагаад бидний хүүхдийг амьдын хагацал үзүүлэх гээд байгаа юм бол? Энэнд юунд дурлаад байгаа юм бол?! Үр хүүхдэдээ л муу юм үзүүлэхгүй юм шүү…

11 Comments

  1. boldoo says:

    хүний амьпрал сонин юм даа би эр хүн эхнэрээ бас л ингэж бодсоор 20 жи өнгөрч дээ хүн өөрчлөгддөггүй юм байна лээ

  2. sun says:

    чи ийм уруу дорой, уйтгартай болохоороо нөхөртөө гологдож байгаан. хүүхэд хүүхэд л гэхийн, хүүхдүүдээ л битгий өөр шигээ арчаагүй болгож өсгөөрэй

    • Erdene says:

      busdiin zovlond hoshuu durelgui uuriiguu hicheej yav chamshig archaagui hunmuutai erchuud mongoloor duuren baina

      • sun says:

        ugui shuu harin ch sn shan zaluuchuud gaduur zondoo bna. cham shig bs ene huuhen shig gonginoson yumnuud l yum dandaa hoish tataj bdii, dandaa ymar neg yum neheestei

  3. шүри says:

    Заааассс бити ингэж уруй царайлж дорой яв.
    Өөрийгөө жоохон тордоод өөр залуустай учир ургуулж зүгээр л зугаац . Чамд арай өөр юм мэдрэгдэж эхлэнэ. Ямар ч хүн уруудсан арчаагаа алдсан ex. сээ хараад салсандаа баярлана уу гэхээс эргэж нийлэё гэхгүй….
    Тийм болхоор зүгээр л уруулаа будаад бэлхүүсээ нарийсгаад өндөр өсгийт өмсөөд алх….. тэр эргэж ирсэн ч ирэхгүй байсан ч өөрийгөө эхлээд сэргээгээд ав тэгж байтал сайхан зүйлс их тохиолдоно шүүү

  4. ebi says:

    үнэхээр манай эмэгтэйчүүд новш болсон байна. эх хүн эхнэр хүн ямар байх ёстойг мэдмээр юм. эр хүнийг хайрлаж ойлгож чадахгүй байж дандаа олон юм ярина. арчаагүй гээсээ нөхрөөсөө холдчоод өөрсөддөө хэзээч буруу өгөхийг хүсэхгүй харин нөхөр л буруутан болдог. эхнэртээ юм хэлсэн биш цагдаагын үүд сахиад л сууж байнадаа найзуудаа

    • Даваасүрэн даажаа says:

      Харин тийм. Тгээл нөхөр нь мэдээж өөр шинэ гоё юмруу сонирхож л таараа. Тгэхээр үхэх гээл бдаг хүүхнүүд өөрсдийгөө өөд нь татвал нөхрүүд чинь, эрчүүд чмаас хэзээч хөндийрөхгүй бхоо

  5. Mogi says:

    nohoroo muulsaar duusdag huuhnuudiin neg bnshd. ooroo UN ii elch shig hamgiin zov hun te. ger buliinhee toloo 2 talaasaa zutgedgiig medmeer yum daa.

  6. Ах says:

    Уг удам муутай эр,эм хүмүүс маш их бий. Хоол унд хувцас хунар гэр орныг нь цэвэрлээд ажилаа хийж хүүхдүүдээ тойглож хэзээ ирэхийг нь хүлээж хаалган чагнан суугаа хөөрхий бүсгүй үр. 5,10 цаас олох гэж ар гэрээ тэжээх гэж өөрийгөө гаргуунд хаясан солиод өмсөх хувцасгүй хоолтой хоосон нойртой нойргүй гаднах үзэмж гэж авах юм байхгүй. Аав ээж ах дүүгий нь үзэж чадахгүй муу нөхөрөө байнга голоостой амнаас үг унана нөхөр өө л муу хэлнэ. Ийм шулмасууд маш их байна. Ажилгүй анхиагүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.