Өөрөөл бус өөрийнхөө төлөө л амьдар

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе! Би 20-той гадаадад сурдаг залуу байна. Яагаад энэ захидлыг бичих болсон бэ гэхээр, би өөрийнхөө бэлгийн чиг хандлагийг гей гэж бодож байна, багаасаа л нэг тийм бусдаас өөр хүүхэд байсан, өөрийгөө тийм эмэгтэйлэг гэж боддоггүй ч 10 жилийн бусад хүүхдүүдийг дээрлэхдэг asshole банди нар муу гомо чи
эмэгтэйлэг этр гээд намайг хааяа хэлдэг байсан.

Тэр нь надад маш хүнд тусч байсан болохоор ахлах ангидаа ороод өөрийнхөө үйлдэл хэл яриа гээд бүх зүйлээ хянадаг болсон. Өөрийгөө хуурахаас хааяа залхдаг ч дооглуулж байснаас л дээр байсан юм. Хүмүүстэй яриа өрнүүлж байхад
сэдэв ЛГБТ рүү хөндөгдөхөд тэд нартай нийлээд л тийм хүмүүсийг муулдаг байлаа, гаж юмнууд хол яваасай гэх мэтчилэн, гэхдээ энэ бүхэн яг миний дотроос гараагүй зүгээр л дүр эсгэж байлаа.

Саяхан гадаадад хамт сурдаг Монгол охинтой танилцаад дажгүй дотно болоод үерхэх дээрээ тулаад, яг нэг оронд орох гээд үнсэлцэх гэх зэргийг хийхэд цаанаасаа л болж өгөхгүй хүсэхгүй, сэрэл хөдлөхгүй байсан. Өмнө нь бэлгийн харьцаанд орж байгаагүй. Тэрнээс хойш би зүгээр л өөрийгөө хуураад байгаагаа 100% мэдсэн. Өөрийгөө дахиж
хуурахгүй байхаар шийдсэн, энэ амьдрал чамд ганц л олдоно тийм биз
дээ?

Түүнээс хойш нэг дажгүй гадаад залуутай танилцсан, эелдэг найрсаг цайралаг, тэр миний толгойноос огт гарахаа байчихсан. Өмнө би хэн нэгнийг тэгтлээ өглөө оройжин бодож ийм мэдрэмж авч байгаагүй, би тэрнийг гей гэж бодож байгаа бас надад ч талтай байх. Хэн ч байсан өөрт нь талтай л биш бол өглөөнөөс орой хүртэл бие биенийхээ юу хийсэн талаар асууж, орой унтахынхаа өмнө зүрхтэй эможи явуулж сайхан амраарай гэж хэлэхгүй биз дээ). Түүнтэй улам дотносмоор байна.

Толгой дотор минь хааяадаа зүгээр л энэ бүхнээс зугтмаар санагддаг үе байдаг, гей гэж зүгээр л сэтгэцийн өвчин юм болов уу ч гэж бодогддог. Хайртай эмэгтэйтэйгээ хамт амьдарч хүүхэдтэйгээ сайхан амьдрахыг хэн хүнгүй л хүсдэг. Хүүхэд гэдэг энэ орчлонгийн гэрэл гэгээ шүүдээ. Гэвч энэ амьдаралаар амьдарвал би хэзээ ч өөрийнхөө яс махны тасархайг харж чадахгүй гэхээр үнэхээр хэцүү байдаг. Дээрээс нь эцэг эх маань яаж хүлээж авах бол гэх мэтчилэн олон бодлууд толгой дотор минь дэлбэрэх шахдаг. Хааяа зүгээр л өөрийнхөө юу хүсч байгаа тэр бүгдээ хийгээд л
амьдар бусдыг нь FUCK IT! гэж бодогддог.

Надтай адилхан эргэлзэж байгаа эсвэл аль хэдийн шийдвэрээ гаргасан хүмүүсээс сэтгэгдлийг нь сонсох гэсэн юм.
Энд сэтгэл доторхоо уудалж хуваалцахад бага ч гэсэн сэтгэл онгойдог л юм байна. Бас гаж донтонгууд зайл, сэтгэцийн өвчтэй гомо нар, манай Монголын залуучууд нээрээ гэж ирээд л муулах гэж байвал хамаагүй ээ бичнэ биз. Хэн ч чиний өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг чинь хязгаарлах эрхгүй.

10 Comments

  1. Younhomo says:

    Ene niitlelees hoish 3.5+ jil ungursun baigaa ch uzel bodloo huvaaltshaar shiidlee.
    Bi 22-toi gay. Usvur nas 17~19nii uyed setgel sanaa tuiliin hetsuu ueyuud ikh baisan.
    Bi bas gadaadad amidardag, neleed udaj baina. Gadaaddaa shingeed amidrana.

    Minii huvid bagaasaa straight boys-oos uur baisan du. 9,10 nastai baihad aav neg kino uzej baihad couple making out scene ni garaad
    minii nud uuriin medelgui eregtei deer ni tuvlurch bsan. Hamgiin anhnii dohio bolson. Bi ch bas baga zereg emegteileg shinj chanartai. Bas yag cham shig asshole bandi naraar gomo, ohin shig ntr nereer duuduulj yavsan udaatai.

    Bi uuriiguu odoo 100% huleen zuvshuursun. Chamgui olon gay/bi men naizuudtai bolson. Uulzaj uchirj boloh gadaad erchuud baigaa. Bid nartai ijil gay Mongol zaluusiig harin olohod hetsuu bna. Olson ch gesen yumnaas aigaad baingiin discreet baih ni elbel tul naiz nuhur bolj chaddaggui.

    Uuriinhuu ur udmiig uldeej chadahgui gedeg deer bi haramsdaggui. Huuhdee tamaldag muu etseg ekhchuud horvoogoor zunduu baigaa.
    Ter huuhduudiig neg hoyoriig urchilj avaad uuriin huuhed shig usguhud l hangalttai gej boddog, zaaval biology-h baih shaardlagagui. Egchdee olon huuhedtei bolooroi, 1,2iig ni alsdaa urchilne shu gej hoshignoj heleh durtai. Gene iin 50% ni miniihtei tusuutei baih yum chin.

    Eej namaig gay porn uzeed tuurugdsun gej boddog tegeed neg udur zasrana gej naidaj baigaa gesen. Aavd bol yu ch heleegui, hezee ch helehgui baih. Namaig neg ohintoi taniltsuulmaar baina suulgana ntr gej togloomoor yarij baina lee, lol.

    Em bish ertei gerlene shu ho! (Ork zarim mongolchuudad taalagdahgui baih ni oilgomjtoi)

    Mongol heleer ene sedviin tuhai bichvel intense sanagddag yum bna.

  2. Х.Гэрэл says:

    Х.Гэрэл gd haygaar ord ireere yriltsay. Fb hayg shu

  3. зочин says:

    Хамгийн хүнд нь ДОХ гэж боджээнэ. Өөрөөр хэлбэл амьдрал. Гей дунд ДОХ их байдаг. Байнга л гондом хэрэглэх хэрэгтэй. Нээх сайхан амьдрах гэтэл ДОХ тэсаад тэгээд л үхнэштээ

  4. M says:

    I need to contact you

  5. Билгээ says:

    Уншлаа. Насны зөрүүтэй боловч туулж өнгөрүүлсэн болон одоо туулж яваа амьдрал төстэй юмаа. Яаж энэ ганцаардлаас, ялгаварлалтаас гарах вэ. Санаагаар болдог бол ганцхан хайртай хүнээ олоол аз жаргалтай амьдармаар бна. Гей хүмүүсийн хувьд хамт амьдрах гэдэг ойлголт нь асуудалтай байдаг учир өдөр бүр уулзаад сайхан тааламжтай тогтвортой зөв харилцаа үүсгээд явах хүнээ л хайж явна даа. Надтай ижил бодол тээж яваа УБ-д амьдардаг гей залуу байвал смс бичнэ үү. Нас 35-аас дээш байх! Наянесарваннэгхориннэгтавинзургаа

  6. blackwidow says:

    odoo haritsangui buh zuil hugjsun taag shuudee herwee chi uuriinhuu belgiin chig handlagagiig gay gj todorhoilood tuugeeree amidrahaar shiidsen bol bitgii shanal bitgii gutar negent ingeed turchihsun l bol uuriiguu hairla. ur bolno gewel teegch eheer ur udmaa uldeej bolno harin mongold l ene talaar oilgohgui ur huuhed chin hetsuu l usuh bh herwee naanaa uldeed amidarwal buh zuil neelttei. hench chamg uzen ydahgui. buh zuil shan bolnoo duu min chi bol zgr l hun hairlaj durlaj hairluulah buren erhtei uuruusuu bitgii ich gj zuwlumuur bn.

  7. lulu says:

    wtf, herwee ijil huistenii zamaar ywahaar shiidwel Mongold ireed hreggui gadaaddaa l uldrei. Bas ailiin shan ohiduudtai oirtoh ch hreggui, oisoon? yer ni hugiin yum be. haa negtee etseg hun, hen negnii nz zaluu dotroo iim ym bodood ywj bna gj bodohoor aaash

  8. 123 says:

    Сонголтыг бол чи өөрөө л хийнэ. Би 33тай эр. Надад ч бас маш хэцүү байдаг өөртэйгөө зөрчилдөнө, дотроо л хий шанална хэнд ч юу ч хэлж чадахгүй. Түүнээсээ болж архи, тамхи хэрэглэнэ. Гэхдээ энэ хэзээ ч гарц болохгүй. Би найздаа дурласан энэ тухай нийтлэл бичсэн байгаа харсан байх. Түүнд би дурласан тухайгаа хэлээгүй ч тэр сайн мэдэж байгаа. Тэр намайг мэддэг ойлгодог би даварч цаашилж чадахгүй л байгаа. Гэхдээ хайртай хүндээ хайртайгаа мэдэгдэх үйл хөдлөл чөлөөтэй илэрхийлэх хамгийн сайхан мэдрэмж. Чи хэрвээ гэр бүлтэй болохыг сонгох бол тэр чигээрээ л байгаарай. Эргэлзэж байвал одоо л хүссэнээрээ л амьдар.

  9. монголмаа says:

    хүн өөрөө хүсээд бэлгийн чиг хандлага өөрчлөгдөхгүй цаанаас бие организм нь тийм хандлагатай байдаг, миний эргэн тойрон ийм хүмүүс байхгүй гэхдээ би ийм хүмүүсийг ойлгохыг хүсдэг. дотроо маш их зовж шаналж сэтгэлийн зовиуртай байгаа шүү дээ тиймээс та бид бүгдээрээ ойлгож туслахгүй юм аа гэхэд доромжилж гутаахгүй байвал зүгээр байх

  10. Bad Boy says:

    Сайн уу л гэе дээ. Би 40 гарч яваа эр хүн. Би урьд нь гэй эн тэрийг үзэн яддаг байлаа. Саяхан Erased boy гэж кино үзлээ. Чам шиг бэлгийн чиг хандлагаа олоогүй хүүгийн тухай үзүүлжээ. Их ч шаналдаг юм шиг бна. Бодит болсон явдлаас хийсэн кино бна лдаа. Бага зэргийн дэгс бол бгаа л бх. Гэхдээ 1 юмыг бид нар шиг энгийн сексийн (эмэгтэй хамтрагчтай гү) ойлгодоггүй л юм бна лдаа. Тэр юу вэ гэхээр сэтгэл зүй л юм бна. Гей ч гэсэн бидний л адил “хүн” юм бна гэж. Тэд зовдог шаналдаг баярладаг бидний л ижил нийгмийн нэг хэсэг юм бна. Би 20 иод настай залуу бас ч гүй атмаананархуу л юм блаа. Тэр үед би нэг гей залууг зодож билээ. Одоо би их харамсдаг юм бна. Адилхан л хүн шдээ. Бэлгийн чиг хандлага нь л өөр болхоос биш. Надад муу юм юу ч хийгээгүй л хүн. Тэгэхээр залуучуудаа тэднийг” битгий үзэн яд. Үзэн ядаж зодох эсвэл харааж зүхэх ямар ч хэрэг бхгүй. Зүгээр л орхичих ямар чи бид нартай унтах гэж бгаа биш. Намайг их ядарч явахад тэр надад зодуулж бсн гэй залуу туслаж бсн юмдаа. Надад хэн ч туслахыг хүсээгүй. Эхнэр минь л хажууд бсн даа. Би их баярладаг юм тэр’ залууд. Тэглээ гээд би ч гомо болоогүй. Харин би ойлгохыг их хичээдэг болсон. Тэгээд ойлгосон тэд” нар зүгээр л хүн гэдгийг. Тэгэхээр нийтлэл бичсэн залуу минь тэр киног үз, бас чи өөрөө хурууны хээ шигээ давтагдахгүй тусдаа хувь хүн. Тиймээс шийдвэрээ өөрөө л гарга. 1 л удаа амьдарна. Яаж амьдрах шийдвэрээ өөрөө л гарга. Гомо лесби гээд үзэн яддаг сэтгэхүй удахгүй өөрчлөгдөх бхаа. Эсвэл эхнэр хүүхэдтэй болж бид нар шиг ч амьдарч болно. Чиний л сонголт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.