Би бас хоол ундны асуудалд орох уу?

Энэ сайт руу хааяа орж уншдаг хүн байна. Бусдын адил нэгэн хувийн компанийн захирал бус, бас мэнэжэр бус зүгээр жирийн нэг ажилтан байна. Гэр бүлийн тал дээр асуудал байна. Суугаад 7 жил болж байна. Манайх гэдэг айл тийм бусдын адил баян бишээ. Цалингаараа болгоол амьдардаг. Үр хүүхдээ ямар ч л байсан хүний доогуур оруулаагүй.

Гол асуудал миний харж байгаагаар манай эхнэрт байна. Амьдрал үзээгүй, мөнгөний талаар ойлголттой хүнтэй суусан их нервтэй амьдарч байна. Би ажлаа хийгээд яахав боломжийн хэмжээгээр олдог. Тэгээд эхнэртэй за энэ мөнгөөр ингээд тэгээд болгоорой гээд өгдөг юм. Энэ олон жил амьдрахдаа нэг ч удаа олсон мөнгийг минь хэлсэн хугацаа хүртэл нь хүргэж байсангүй байнга дутаана. Ямар ч тооцоо байхгүй.

Саяхан 2 дахь хүүхэд маань төрсөн. Одоо 4-лээ гэр бүл болчихлоо. Айл гэр авч явна гэдэг голдуу эмэгтэй хүний ажил болчихдог юм байна. Би бол гадуур ажлаа хийгээд л орой ирээд л хүүхдүүдтэй тоглоод л байж байдаг. Эхнэр харин гэр бүлээ даатгахаар дараа нь асуудал ундраад их нервтэй амьдарч байна. За энэ мөнгөөр энэ сар ингээд болгочихоорой гээд яг л хүрэлцэхүйц хэмжээний мөнгө өгдөг. Ерөөсөө хүргэдэггүй. Өөрөө зовж олж ирээгүй, өөрөө ингэж амьдарч
үзээгүй болохоор ингэдэг юмуу гэж.

Надад бол бүр одоо аймар хэцүү болж ирж байна. Би одоо ажлаа хийнэ. Хүүхдүүдтэйгээ тоглоно, дээр нь би бас хоол ундны асуудалд орох уу? Ер нь энэ байнгын мөнгөний хүрэлцээгүйгээс болж би оролцдог болсон л доо. Оролцоод оролцоод нэмэргүй. Би хүүхэн шиг хоол ундааны асуудалд орлоо гэсэн цолтой л үлддэг, тэгээд өч төчнөөн хэрүүл болж байхад юу ч өөр болохгүй юм.

Дээр кредит кардөө өгч үзсэн. Тэгсэн чинь сар болгон тооцож өгдөгөөс хамаагүй ихийг дор нь урж хаячихаад л тэгээд л юу ч болоогүй юм шиг хоол алгөө гээд л. Орой орж ирэхээр хов хоосон. Хүүхдүүд идэх юм байхгүй. Тэгээд нэг мөнгө л хүрэлцэхгүй байна гэсэн хүн. Ийм асуудалтай хүн байна уу яах уу?

14 Comments

  1. Батаа says:

    муу хар мангар бацаан. жаахан мөнгө олж ирчээд юундаа ялархаад байгаан. ажил хийнэ хүүхэдээ тоглоно хоол ундад орох уу гэнэ үү тэнэг банди чинь. хүнсээ өөрөө цуглуул чи. тэгээд эхнэртээ дураараа үрээрэй гээд мөнгө өг чинь. бага ч гэсэн хамаагүй. хүүхэд нялх байхад би хүнсээ цуглуулдаг л байсан. хямдхан гээд барсаас цуглуулдаг байлаа. мангар хол гар хуруу тасарчихаа л алддаг байллаа. тэглээ гээд гоншигонож байгаагүй шүү. эр хүн шиг, эцэг шиг бай. үгүй бол ээж дээрээ очиж эрхэл.

  2. zochin says:

    ямарч их ажилтай байсан гэрийнхээ амьдралд оролцоод хүнсээ хамт цуглуулаач хө. би мөнгө олдог гээд бусад бүх асуудал, ажлаа эхнэртээ орхих чинь л буруу. гэрийн эзэн юм бол мөнгөө хаашаа урсаж байгааг мэдэж бай. бас эхнэр өөрөө орлого олоод өөртөө хэрэглээд явбал зүгээр байдаг.

  3. Hh says:

    Chi geriinhee hool hunsiig ooroo garaad avch bai ydaad bh yum bhgui shde 14 honogt neg uda garaal hunsee boond n avchij bai

  4. Emegtei says:

    Bi n bas jaahan urelgen talda, tm blhr nuhriinhu tsalind hurehe bolison. Nuhur heregtei yumnuudig bugdiig n avch ugchihuud l boloo bi uuriinhu tsaling uurtuu urdg. Ene uneheer amar. Mungu yachiv iichiv heruul bolohgui. Bi ch sanaa zovohgui uurinhu olsniig ureed. Nuhur hadgalaad. Tghr ehneree ajil hiilge

  5. Jjjjjj says:

    Ene site d dandaa archaagvi ehnertei erchuud zahia bichih ymdaa, bitgii archaagvi ehneree gaihaj zahia bichij bai l daa, asuudlaa oorsdoo hoorondoo uchraa olj sur, mongo ogood gertee hool
    Avku ooroo ih goy togos shg baidaguu tanai ehner ugui l
    Bolvuu.

  6. Зочин says:

    Ихэнх айлд байдаг л асуудал

  7. Sain nohor says:

    2uulaal tsugtaa shiidsen ni deer ar geriin asuudaliig avch yavah ymr hetsuu gdgiig eregtei humuus ygd joohonch gsn oilgoj boldogguinbeee.
    Hoorhii huuhduudee bolgood odorjingoo ger orniihooo ajiltai zuuraldaad bj bhd ygd ydj hooloo tsug hiiltsej boldguin mongolchuud ygd iim aharhan bodoltoi yumbe.ydj neg odor ehneriinhee orond 24 tsag baij uzcheed ingej yrih heregtei shuu.

  8. зочин says:

    Эдийн засгийн тооцоогоо хамтдаа хий. Нэгэнт үрэлгэн бол чи өөрөө мөнгөө барь. Гэхдээ эхний шатанд эхнэртээгээ сайн ярилцаад сарын зардлаа тодорхойлж мөнгөө тооц тэмдэглэл хөтөл.Юунд илүү, дутуу зарснаа ярилц. Дараагийн шатанд өөрөө мөнгөө барьж, эхнэртээ тодорхой зардлыг өгч үз. Дараагийн шатанд бүгдийг өөрөө барих гм хамтдаа шийд. Эцэст хэн нь илүү үрэлгэн биш, эдийн засгийн ашигтай байгаа нь гол мөнгөө барь. Эхнэрээ ажил хийлгэ, мөнгө олдог болго. Гэр бүл адилхан олж, адилхан зүтгэж байж амьдрал босдог

  9. Lol says:

    nuugaad hadgalamjind hiigeed bgaa biz, bas nuuj haaj uguh etgeed ch bgaa, uguhiin hireer dawardiim doo

  10. boroo says:

    Ooroo amjuulsan ni deer de bi lav hvns ahuin heregleegee amraltiin odroor ooroo garaad l avchihdag.
    1-r ter hvn ym avah gej heregtei hereggvi ym tsugluulna tegeed ogt hereglehgvi
    2-r mongo ni bas l hvrehgvi zereg shaltgaantai. Svvld ni hvrsengvi gej mongo oloh gej ooroo l zowno ooroo l stresdene ternii orond ooroo yvaad avsna ni hamaagvi deer. Ene minii bodol shvv kkkk6

  11. owl says:

    uneheer hangalttai mongo ogood bhad hurgehgui bgaa bol negmoson boond n ogolgui yag tiim yumand tediig geed taaruulaad yag ter ued n ogch bdiimuu yaadii. tog brnii mongo ntree ooroo mobile-aaraa tolchij bai, hooloo oroi tarahdaa bas amraltiin odruudeer avchij bolno. gehdee bas emegtei hund huviin hereglee zailshgui bdgiig bodolts, ariun tsevriin hereglel nuurnii gaigui tos geed naad zahiin zuilsd bas mongo orno. tegeed huuhduudee joohon tom bolohoor n ehneree ajild oruulahgui yu. gehdee chi bas ooroo iluu ih mongo oloh tal deer hicheeh heregtei

  12. SD says:

    eej aav esvel ah egch nz nohod gd humuusdeee ogohiin ogood zeelhiin zeelchdeg ym bgaa biz dee… ger buld tootsoo hyanalttai bhgui bol mongo ch unendee ysn n mdgdhgui hurdan alga boldog shu uneheer aimaar

  13. Mogi says:

    urelgen em taarsii blgui dee, helj yariltsaad oilgono ch gej bhgui. helsen l blgui chi. mongoo odor odort ni ogool boloo. alsdaa huuhduudiig tsetserleg suruulid ni ogool ehneree ajilluulna biz. er ni tegeed iimerhuu yumand hutgaldaad bhaar er hunii hamgiin chuhal mng hiih tsag bolon uhaan bodloos tasdaj avaad bdiimshd. ih hutgaldah tusam mng oloh ni bagasaj novshirson hel am yaduugiin gachlangaas salahgui yavna gej med.

  14. husband says:

    asuudal ta 2t 2land chini baina 1-rt er hun gdg mongo olj bhad l hangalttai gsn bodloo hayh heregtei amidraliig 2 hun niilj bosgodog /ym yman deer ghdee mongo oloh asuudalaas emegtei huniig hasch bolno gj boddog yagaad gewel er hun bidnii hariutslaga gedeg zuil bh ystoi/ tanai hun bas tootsoogui bgaa bol teriig ni zoowor oilguulah heregtei emegtei hun gertee bgaad bhaar yr ni ih emzeg boldog chi tiim bolgoson bn shuu nohor mini… za tegeed 2 saikhan huuhedtei bolson saikhan ail salij sarnina gj yu bhaw sain yrilts busdaas zowolgoo aw l gj heleh bn daa…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.