Би уучлалт гуйх ёстой юу эсвэл яах ёстой юм болоо?

Man With Packed Suitcase Leaving Wife

Би нөхөртэйгөө суугаад 6 жил болж байна, маргалдах үе зөндөө л байсан. Нөхөр маань түргэн ууртай би ч түргэн ууртай гэхдээ нөхөр маань л түрүүлж дуугүй болдог. Нөхөр хааяа жоохон уугаад байдгийн уухаар нь миний уур байнга хүрдэг.

Саяхан маргалдаад одоо бодоод байхад жижигхэн зүйл дээрээс болж маргалдсан гэтэл яагаад ч юм нөхрийн хэлсэн үг бүр миний уурыг маш их хүргэж тэсэлгүй би нөхрөө хөөгөөд явуулчихсан.

Яах учраа үнэндээ олохгүй байна. Би уучлалт гуйх ёстой юу эсвэл яах ёстой юм болоо? Гэхдээ намайг ч гэсэн элдвээр хэлж гомдоосон.

Миний өдий хүртэл хайрлсныг үгүйсгээд ч байгаа юм шиг хандлага гаргасан. Би бас уур хүрэхээрээ цохиж авдаг сул талтай л даа надад туслаач би үнэндээ яахаа мэдэхгүй байна…

18 Comments

  1. зочин says:

    2 зүйлийг хэлье 1. Хүнийг эхэлж зохих хамгийн буруу 2. Ямарч үед уураа барьж, хэлэх гэсэн зүйлээ бодож байгаад хэл. Уурласан бол дуугүй л байхыг хичээ. Аливаа зүйлийг уураар биш, ухаан тэвчээр 2-аар ялдагыг үргэлж сана

  2. Эр хүн says:

    Согтуу хүнд үг заахаар сохор хүнд өнгө заа гэж. Согтуу хүн согтуу ухаанаар л хандышд. Эрүүл үед н хэлж болдгүй юмуу.

  3. Zochin says:

    Herev namaig tsohih yum bol chamaig savj unatal chini shaah baisan!!! Zugeer baigaaa huniiig tsohij baidag hen be chi

  4. Unshigch says:

    Uuchlal gui. Gehdee gold ni ortol gomdoson bol ergej irehgui. Itlee ch dahij gold ni ortol gomtoovol teged buuur bayartai.

  5. nuhurgui ary says:

    chinii uuraas hen aihav dee, chinii adair aashaas hen aihav dee, chamd huugdun huugdun chamtai amidarna gej yu bhav, chi ed hurungiig ni avchihaad huuj yabuulaa biz, ger orniig ni butsaj uguud uuruu zail

  6. mongolman says:

    #Уучлаарай гэдэг ганцхан үг ямар олон асуудлаас авардаг гэж санана. Ухаантай, зоригтой хүн л уучлалт гуйж чаддаг. Уучилсан хүний ухаан агуу. Уучлалт гуйсан хүний сэтгэл агуу.

  7. boroo says:

    Arhi uugaad agsan tavij amar taivan baidal alduuldag bol asuudal oor. Haya uuj ireed zvgeer untah hoorond hervvl hiideg bol ilvv zan shvv. Nohor chini bas hvn shvv de uuj idej bolno ajil amidralaa aldahgvi l bol boloo stredene gadagshluulah heregtei shvv de. Asuudal vvsgehgvi uuhad chi uuralsan bol uuchilalt guigaarai.

  8. Бүсгүй says:

    Нэгэнт л салахгүйгаас хойш араас нь санаа чинь зовох бсан бол яах гэж хөөдөг байнаа. Гэр бүлийн асуудлаа хоюулаа байж байжил шийднэ шүү дээ. Амьдраад 6 жил болж бгаа юм бол 7 жилийн хямрал гэдэг нь болж бгаан бн доо. Хэды муудалцаж дургүй чинь хүрж бсан хэзээ ч битгий тустаа унтаж, битгий хөөж бай. Энэ чинь асуудал шийдэл арга биш ээ. Уучлалт гуйгаад хоюулаа сууж ярилцахд үз.

  9. Zochin says:

    Margaan garsan shaltgaan n er emiin talaar bol butsaj irehgviee zvgr jijig shaltgaan bol hvreed l irne… uur hvntei untaj hewtelgvu tewcheertei hvleej bai hairtai bol butsaad l irne irhed n harin aytaihan shig argadad hvni hani shig bgara

  10. Jenny says:

    Huuhedgvi bol zgr haya ergeed irj l taaraa, bitgii iim sul doroi baigaad guij dooshoo oroh geed bai, er dahiad oldono zgr haya,

    • Би эмэгтэй хүн. says:

      Ёстой нөү шүү. Эр дахиад олдоно гээд ханиасаа салаад амьдралд хөл алдсан бүсгүйчүүд олон бий. Хайрласан л бол хаана хайр дуусна тэр хүртэл л бүхнээ зориулах хэрэгтэй. Харин харамсалтайгаар хайр нь дуусад салахдаа хүрвэл өөрөөсөө гаргасан юунд ч харамсах хэрэггүй. Эмэгтэй хүн хүлцэнгүй байдлыг тааруулах хэрэгтэй. “The strongest and most powerful thing in the world is also the softest water” гэх үг байдаг. Яадгаа алдчихсан тэнэг л биш бол зөв хайранд бөмбөрсөн хүн цаанаа л бүлээ төөнөж байдаг.

  11. Mogi says:

    hoosiim bol butsaaj avchir. hoogdson hun nad shig er bol ooroo hezee ch ergehgui yavna heden ch huuhedtei bsan hamaagui yavchihdag yum. dahin oor huuhen olool huuhed uildverlej ehelne.

  12. Marshall says:

    Yum bolgoniig uuriinhuuruu shiiddeg uurladag ene muug yasanch yadgiin gesen avgai nariin l neg bna daa chi. udii hurtel adilhan jargal zovlongoo huvaaj amidarchaad hedhen ugiin daahgui huuguud yvuuldag archaagui huuhen baina daa. Gaduur ehneree aldag zoddog erchuud zunduu bhad harinch chamd gar hureeguin ih yum. Buhniig uuriinhuu haralgan bodloor shiideed uur utsaar chi l mundag yumshig bitii sanaarai. Tegj baij neg udur haygdav

  13. Зочин эр says:

    Би чамд “ХУЦ” гэдэг арга ухаан зааж өгье, тэвчээртэй дуустал нь уншаад ойлгож аваарай.
    Хэрэгтэй юм шиг санагдаад, толгойд чинь тог хийсэн бол, тэмдэглэлийнхээ дэвтэрт бичиж аваад энэ арга ухааныг өөртөө суулгаарай.

    Ер нь чи гэлтгүй бусад хүүхнүүд, бас түргэн ууртай гэж өөрийгөө дөвийлгөдөг баатар эрчүүд залуучууд маань, ХАМГИЙН НЭГДҮГЭЭРТ чиний буруу биш байсан ч эрэг талдаа буулт хийж өөрийнхөө бардам занг өөрөө бяц гишгэж өөрийгөө ялж өөрөө бодон бодон хичээн хичээн хэвшүүлдэггүй юмаа гэхэд хэрэг гарсан үед хийж чаддаг байхаар сурах хэрэгтэй. Тэгж буулт хийж байхдаа эрэг хүйстэндээ бол үнэхээр л буулт хийж өөрийн чинь зөв өө гэдгийг нь ухааруулж байгаа юм шиг царай гаргана, дотроо бол тэр хүндээ фаакюүү шүү дураакаа гэж хэлж болно. Магадгүй энэ ийм байдал чамд өөрт чинь хэзээч таалагдахгүй нь мэдээж, тиймээс өөртөө “хуц, энэ чинь өнгөн дээрээ л уучлал гуйж буулт хийж ухаан гаргаж байгаа юм за юу” гэж хэл.

    Мэдээж энэ чинь өдөр тутамд бүх юман бүхэн дээр хүнээс уучлал гуйгаад буулт хийгээд бай гэсэн үг биш шүү. Зөвхөн хэрэгцээтэй үед ийм ухаан гаргаж галыг унтрааж чаддаг байх ёстой юм. Хэрэгцээтэй үе гэдэг нь мэдээж чи өөрөө уурласан үе, эсвэл яагаад ч юм хэргээр зөрмөөр санагдсан үе, эсвэл нойроо харамлахаараа эсвэл өлсөхөөрөө уурлаж муухай ааш гаргадаг үе, эсвэл согуу бөгөөд өөрийн хянах чадваргүй болтлоо сэтгэл гутралд орсон үе шүү. Тийм үед өөртөө “Хуц” гэж хэлээд, гадагшаа буулт хийгээд “Уучлаарай” гэж итгэл төгс сонсогдох авиа гаргачихаад, ерөнхийдөө амаа хамхиад “МАШ ДУУГАЙ” байсан нь дээр. Энэ бол зарим хүнд аз жаргал авч ирдэг, зарим хүнд эрүүл мэнд бэлэглэдэг, өөртөө дүгнэлт хийж чаддаг болох “ХУЦ” гэдэг ухаан буюу тэвчээр шандасын чинь хэмжүүр юм даа.
    Яг одоо бодож шийдэл хайж асууж сурж судалж байна гэдэг чинь сайн хэрэг шүү.
    Одоо өөртөө дүнгэлт хийгээд, цаашид ӨРӨӨЛИЙН ААШИНД ӨӨРИЙГӨӨ ЗОХИЦОЖ амьдарч чаддаг болгож сурах хэрэгтэй.

    Тэгээд ер нь зөөлөн ааш гаргадаг болоод сурчих юм бол, алны дэргэд гууль шарлана, зөөлөн нь хатуугаа дийлнэ гэдэг шиг урт хугацаандаа нөгөө хүнд чинь ч нөлөөлнө. Магадгүй тухайн үеийн нэг жижиг галыг түймэр болголгүй эвтэйхэн унтраачихаад сурчихвал хэрэг бүтэх нь дэр. Магадгүй, чи хүсвэл, хожимын нэг өдөр, хоёр гурван жилийн дараа нэг сайхан ааштай үед нь сайн ялцаж байх үедээ “тэгэхэд хоёуулаа алдаа гаргаад навс муудалцаж билээ” гээд нөгөө хүнээ хэр хүлээж авахыг нь сонсож ажиглангаа өөрийнхөө санааг эвтэйхэн хэлнэ. (“тэр үед 100% чиний буруу байсан шүү” гэдэг үгийг хэлэхгүй, ер нь хойшид хэрэглэдэггүй болоорой). Магадгүй тэр үед нөгөөх чинь миний буруу байсаан, уучлаарай гэвэл нь “За, хоёулаа сайн ойлгоцлоо шүү” гэж хэлж л хүлээж авна ( “Тийм ээ, чиний буруу байсан шүү” хэрхэвч хэлж болохгүй, хэлмээр байвал хэлээ үнэнгээсээ чангахан хазаад, дотроо “хуц” гэдгээ өөртөө хэл). Энэ мэтээр өөрийгөө дараад байвал яваандаа ямар ч төрлийн хүнтэй эвлэгхээн ойлголцчихдог болж чадах болно, ууртай байгаа хүнтэй ч зоригтой очоод юмаа ойлгуулчихдаг болж чаддаг болно доо. Зиа ингэж сурч чадваас, аливаа бухимдалгүй аз жаргалтай эрүүл энх итгэл төгс амьдрахын өлзий дэмбэрэл өнгөжин бүрэлдэнэ гэж байгаа юм даа. Алс холын гүн гүнзгий ухаан гаргаж, байнга өөртөө сануулж хэвшүүлж сур аа (нэг удаа ухаан гаргаад орхих биш үү) дүү минь.
    Ойлгосон бол ОДОО УУЧЛАЛ ГУЙчих.

    • Зочин эр says:

      Их юм биччихээд постлосон хойноо үг үсгийн алдаа өчнөөн гаргаснаа олж харав. Хүлцэл өчье.
      Авах гээхийн ухаанаар хандацгаана биз дээ.

  14. molnar says:

    bichsen zuil chin heterhii burheg dald yum tagnuuliinhan esvel murdun baitsaagch nar l zuvluguu uguh yum baina

    • Зочин эр says:

      Хэгжүүрхэх биш ээ, чи зөвлө л дөө, зөвлөе л гэвэл бодлоо бичээд өчнөөн л эерэг юм зөвлөж болохоор л юм байна шдээ.
      Зайлуул, амьдралд зөв шийдэл гарц хайх асуудал хүний амьдралд алийг тэр гэх вэ дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.