Сайн байна уу. Би одоо 31 настай эрэгтэй эхнэр 2 хүүхэдтэй. Сэтгэлийн гүндээ нэг зовлон тээгээд л 4 жил болж байна. Эхнэр маань өмнө нь өөр хүнтэй гэрлэж байсан бас хүүхэдтэй. Хамгийн гол нь сууж байсан хүн нь миний 10н жилийн ангийн хүүхэд л дээ. Архи ууна эхнэрээ зодно. Нутаг усандаа нэр муутай нэгэн. Энэ бүхнийг хараад миний сэтгэл их өвддөг бас өрөвддөг байлаа. Надад энэ зовлонгоо их яринаа би ч сайн сонсдог ч чадахаараа л тусалж дэмжихийг боддог байлаа.
Цаг хугацаа өнгөрөх тусам тэр надтай ярилцах мэссэжлэх нь ихсээд их л дотно байдаг болсон. Нэг удаа аймгийн төврүү хамт нэг унаанд таараад явсан юм. Сайн найзууд болохоор нэг орой уулзаж ярьж ууж сууя гээд салсан. Маргааш орой нь ярьж байна уулзлаа уулаа 2лаа нилээд согтсон мэдээж надад зовлонгоо ярьж уйллаа хамт дууллаа тэр шөнө хамт хоносон миний хувьд найзынхаа эхнэртэй унтсан сэтгэл тавгүй их л гэм хийсэн юм шиг хэцүү байсан. Хэд хоноод буцахдаа уулзаад хэн хэнээсээ уучлал хүсээд ахиад ийм зүйл байж болохгүй гэдгээ хэлээд явсан.
Гэвч тэрээр надад сайн байсан юм билээ. Хайртайгаа хэлж уулзаж байхыг хүсдэг боллоо би ч яах учраа ололгүй их л самгардсан. Шууд тоохгүй хаячих гэхээр зовж зүдэрч шаналж байгаа түүнийг улам их гомдоогоод зовлон дээр нь зовлон нэмчих болуу гээд нөгөө талаас ангийн найзын эхнэр байдаг. Гэвч би түүнд татагдсаар…
1 Comment
Би ойрийн үед хачин хүсэлтэй болчихлоо эмэгтэй хүн хархаараа хийжмээр санагдаад байж яадаад байна яаах вэ туслааж?