Новшийн хувийн эмнэлэг

Хэдэн жилийн өмнө 20 гаруй насандаа хамгаалалтгүй замбараагүй хавьтлуудаас болж өвчин авчихсан байжээ. Далд үедээ мэдэгдэхгүй байж байгаад гэнэт илрээд бөөн асуудал үүссэн юм. Ганц нэг жижиг хувийн эмнэлгүүдээр үзүүлтэл оношийг нь тогтоож чадсангүй. Сүүлдээ хүмүүсээс асууж байгаад Монголдоо гайгүйд тооцогдох эрэгтэйчүүдийн эмнэлэгт очиж
үзүүлэв. Үзлэгийн үнэ нь ч өндөр юм. Том том хар жийптэй ах нар үүдэнд буугаад л нүүрээ нуугаад гүйгээд орж байгаа нь анзаарагдав. Хүн таньдаг хүнд бол томчууд л байх.

За тэр яахав. Хүлээж байгаад ортол эмч нь надтай нохойтойгоо харьцаж байгаа эзэн шиг харьцав. Тэрийг ч тоосонгүй аргаа барсан байсан тул тэрэнд ач холбогдол өгч чадаагүй гэхүү дээ. Тэгээд түрүү булчирхайн шинжилгээ өгөөд хариу нь тэр дороо гарлаа. Эмч харин намайг загнаж байна. Чи чинь одоо яачихсан дампуу гар вэ юу юу ч гэлээ. Чиний наад доодох чинь бараг байрандаа байгаад нь баярлаж яв. Ер нь их эвгүй болсон байна. Үргүй болсон байж ч мэднэ.
Эмчлэгдэх магадлал тун бага. Манай дээр эмчилгээнд яв. Хэр удаан үргэлжлэхийг би мэдэхгүй. Төлбөр мөнгө овоо юм болно шүү мөнгө байхгүй хайж эхлээд эмчилгээгээ яаралтай эхлүүл гэлээ. Тэгээд энэ эмнүүдийг үүдний аптекаас аваарай 45 хоног ууж байж нэг курс болно. Хэдэн курс явахыг дахин шинжилгээ авч байж шийднэ гэсэн.

Би ч сэтгэлээр унасан амьтан эмчийн өрөөнөөс өрөнд байригдсан хужаа шиг юм гарснаа санадаг юм. Аптекаас нь очоод бичүүлсэн эмээ үзүүлтэл нэг курс 500-д мянга болж байна. Эмчилгээ нь өдрийн хэд ч гэлээ. Надад тэр мөнгө нь байсан
биш гараад л явсан. 2, 3 хоног санаа зовоод шөнө ч унтаж чадсангүй. Ямар эцэг эхдээ хэлэлтэй биш. Найздаа хэлтэл юу ч гэсэн халдварт оръё гээд дагуулаад явлаа. Очоод үзүүлсэн харин тэмбүү гээч өвчин авсан байна гэнээ. Яах уу гэсэн тариул гэнэ. Тэгээд 6 мянган төгрөгөөр 2 удаа тариулаад л эдгэсэн шүү.

Тэр хувийн эмнэлгийн тэр эмч хүмүүсийг худлаа айлгаж байгаад өөрийн эмнэлгийнхээ хэд нугалсан эмийг шахдаг юм байна. Над шиг юм мэдэхгүй бацаан ч яахав мөнгөтэй ах нар бол тийм юм сонсохоороо байдгаа бариад гүйнэ биз дээ. Би эцэг эхдээ хэлээд эсвэл байсан ганц хөрөнгө болох машинаа зараад тэднийд эмчлүүлж болох л байлаа. Надаас ядаж 3-4 сая төгрөг салгах байсан байх. Залуусдаа анхааруулах үүднээс энэ захидлыг бичлээ. Өөр өөрсдийхөөрөө тунгаана биз.

8 Comments

  1. м says:

    цэ пү гэдэг эмнэлэг байхаа даа 50 дөхөөд нөгөө түрүү булчирхай юм хэлэх гээд бхаар нь үзүүлж байсан .үнэтэй эмнүүд бичиж өгөөд бсн хүндээ сэтгэл гаргаж үйлчилдэггүй юм шиг газар бн лээ мөнгө хөөгөөд

  2. зочин says:

    Ийм зүйлтэй бид өөрсдөө тэмцэнэ. ФБ бичлэг хийх, эмнэлэг эмчийн нэрийг зарлах гм. Ер нь улсын эмнэлэг хамаагүй дээр. Ядаж олон жилийн туршлагатай, сэтгэхүй нь мөнгөнд чиглээгүй болохоор хүний төлөө. 3-6 сарын зайтай дахин шинжилгээнд орж, далд тэмбүүгүй болтлоо бүрэн эмчлүүлээрэй. Харилцагчаа заавал цуг эмчлүүлж байгаарай. Гэр бүл болтлоо байнгын бэлгэвч хэрэглэх нь найдвартай. Эсвэл харилцагчтайгаа сайн ярилцаад бас түүх, гэр бүлийн хүмүүжлийг судалсан үедээ үнэхээр эрүүл гэж итгэсэн бол бэлгэвчгүй хийж болох юм. ДОХ мэт өвчин бол унтсанаас хойш 3-4 сарын дараа оношлогдоно. Өөр вирус, бактерийн гаралтай өвчин авсан бол эрт оношлуулж, бүрэн эмчлүүлэхгүй бол үрийн суваг бөглөрч үргүй болох магадлал өндөр. Ихэнхи өвчин ил байдлаар илрээд далд байдалд шилждэг болохоор эдгэрсэн гэж андуурч уддаг. Гэтэл цаагуураа хүндэрч газар авч байдгийг мэдэх хэрэгтэй. Тийм болохоор гэр бүлтэй болтлоо, эсвэл тохиолдлын хавьталд байнга бэлгэвч хэрэглэх нь амв нас, ирээдүйгээ авраад зогсохгүй харманы мөнгөө хэмнэнэ гэсэн үг

  3. T says:

    Хувийн эмнэлгүүд хүний зовлонгоор бизнёс хийдэг нь үнэн.харин тэмбүүгийн тухайд тийм ч амар өвчин бишшүү.одоо 2 тариа хийгээд эдгэсэн ч чиний цусанд чинь үлдсэн.чи хүнтэй гэрлээд хүүхэдтэй болох үёд жинхэнэ аюул гарч ирнэдээ.та нарын үйл лай үр хүүхдэд чинь л буудгийн.1 охин бас бага залуудаа тэмбүү тусаад эмчлүүлж эдгээд хэзээ хойно хүнтэй сууж хүүхэдтэй болсон чинь сонсголгүй ч гэлүү хараагүй хүүхэдтэй болсон гэсэн.яагаад ингэв гээд учир шалтгаанаа ухтал

  4. bi bas says:

    tse pu geed ter tegdiin

  5. Shinekow says:

    за халдварт орж шинэжилгээ өгье дөө. Үнэ ханш хэдээр үзүүлэх үү? бичиг баримт шаардлагатай юу? над шиг ганц бие залуус ч тэгээд тогтсон юм байх биш сар болгон л нэг юмтай харьцаанд орох юм. бэлгэвчнээс өөр урьдчилан сэргийлэх эм тан бдг болов уу?

  6. Даваасүрэн даажаа says:

    Тэмбүү чинь насаараа цусанд чинь бн. 2 тарианд эдгэчидгүйм хө

  7. baa says:

    Tegdeg bi neg huvin emnelegt uzuulsen olon uvchin avsan bna 100000 myng bolon geed baisan tegeed bi itgeegui uur emnelgt uzuulsen muunguntsur bna geed tos turheed em huuged zugeer bolson 10 myng bolson

  8. Zaluu says:

    Ynz ni garid magnai emneleg mun uu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.