Урвалт гэдэг бол хосуудын харилцааны хамгийн онцгүй, гэр бүл, нэгэндээ итгэх итгэлийг сүйрүүлдэг асуудал юм. Эмэгтэй хүн өөрийн нөхрөө нэг насаараа хайрлана, халамжлана гэж итгэж явдаг байхад харин эр хүн эсрэгээрээ байдаг бололтой.
Хэрэв таньд яагаад ч юм нөхөр нь урьд нь байснаасаа нэг л өөр болоод байгаа мэт санагдвал зөн совингоо дагаарай. Яг үнэндээ эр хүнийг өөр эмэгтэйтэй учир ургуулсан эсэхийг мэдэх тун амархан. Учир нь тэдний өдөр тутмын амьдралд дараах өөрчлөлтүүд ордог байна.
Таны бэлгийн харилцаанд гарах өөрчлөлтүүд
– Эхнэр нөхрийн харьцаанд шалтгаангүйгээр секс хийх нь цөөрөөд ирвэл нэг л биш байгаагийн шинж юм. Мөн тэрээр ядраад байна, өглөө эрт ажилтай хурдан унтаж амаръя эсвэл таньтай хамт орондоо орохгүй таныг унтахыг хүлээж байгаад сүүлдэж унтаад байвал сэжигтэй гэсэн үг. Учир нь ойлгомжтой хамаг юмаа нууц амрагтаа шавхаад гаргасан байгаа шүү дээ
– Та бэлгийн замын халдварт өвчин туссан бол таны хамтрагч асуудалтай болсныг илтгэх дохио болох юм.
Таны нөхрийн зан байдал гэнэт өөрчлөгдөх
– Дотно сайхан үг хэлэхээ болих
– Шалихгүй зүйл дээр хэрүүл өдөж таныг өөлж гоочлох
– Гэнэт их халамж тавиад, шалтгаангүй бэлэг сэлт өгөөд эхлэх нь өөрийгөө гэм хийснээ мэдээд сэжиг авахуулахгүйн тулд янз бүрийн бэлэг өгч өөрийнхөө сэтгэлийг амраадаг байх нь
Таны нөхөр өөрийн хувцаслалтандаа анхаараад, бие бялдраа хөгжүүлээд, өөртөө шинэ үнэртэн худалдан авах, эсвэл сахлын усаа солиод ирвэл нотоо байнаа гэсэн үг. Ялангуяа урт удаан, тогтвортой харилцаанд байсан эрчүүд өөртөө гэнэт анхаарал тавих нь маш ховор үзэгдэл юм.
– Гэнэт шинэ хоббитой болж түүндээ ихэнхи цагийг зарцуулах болно. Хэрэв та шинэ хоббиных нь талаар сонирхон асуувал таньд оновчтой хариулт өгөхгүй эсвэл тээршаан таныг холдуулах болно.
– Ажил дээрээ удах нь элбэгших. Мөн ойр ойрхон ажлын томилолт авч авах. Мэдээж хэрэг амьдралынхаа төлөө их ажиллаж, зүтгэж яваа гэрийн эзэд байнаа. Харин үүнийг далим болгосон нөхдүүд бас байна. Тэгэхээр нөхрийн чинь ажилд дандаа гэнэт яаралтай юм гараад, дандаа оройтоод байдаг болсон бол сэжигтэй шүү гэж хэлмээр байна. Юмыг яаж мэдэх вэ гээд ажил дээр нь санамсаргүй гэнэтийн шалгалтаар очиж үзэж байсан нь дээр шүү. Үнэхээр ажил ихтэй байвал сайн л биз. Үгүй бол харин ….
Таны нөхрийн таньд хандах хадлага өөрчлөгдөх
– Гэр бүлээ хуурч байгаа хүн илүү их нууцтай болж таньтай юм ярих нь багасан, илүү дотогшоогоо бодлогоширсон байдалтай болдог. Таньд ч мөн нэг юм нуугаад байгаа нь мэдрэгдэх болно.
– Таньд нөхөр тань яг яагаад байгаа нь ойлгомжгүй болж ирнэ. Учир нь тэрээр ажлаасаа ирээд буйдан дээрээ суун утсаа маажиж, таны хэлж буй үгийг ойшоон үзэхгүй. Таныг утсыг нь авах гэхэд дургүйлэхэн уурлаж эхлэнэ. Мөн гэр орныхоо ажилд туслахгүй зархуурч, төвөгшөөсөн байдалтай байна.
– Таны хань таныг илүү их шүүмжлэх болно.
– Таньд мэдээжийн хурдан баригдах жижиг зүйл дээр ч худлаа хэлэх болно.
– Таньтай гадуур хамт явах, хамтдаа цагийг өнгөрүүлэхээс зайлсхийж, ядраад байна, завгүй байна гэдэг үгээр шалтаглана. Мөн нэг сонин зүйл нь нөхөр нь эхнэрээ хуурч байхдаа хамт гадуур явбал дандаа эхнэрээсээ нэг ахлам, хагас алхам хэртэй зайнд түрүүлж алхах гээд байдаг. Иймд та нөхрийхөө алхаж байгаа байдлыг ажиглаад үзээрэй.
– Гэр бүлээрээ салхинд гарах нь цөөрөх ба хамаатан садны уулзалтанд очих дургүй болдог.
– Бас нэг гол шинж нь таньд орлогоо хэлэхээ больдог. Юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй зарлагын баримтууд таньд ирнэ мэдээж та нөхрөөсөө асуухад мэдэхгүй гэдэг үгээр таглан, намайг барьж цагдаж байна гэж уурлана.
Технологийн хэрэглээний өөрчлөлт
– Дундаа хэрэглэдэг байсан app-даа устгаж, тус тусдаа хэрэглэнэ.
– Өмнө нь утсыг үзэхэд зүгээр байсан хэрнээ хуураад эхлэхээрээ дургүйцдэг болно.
– Олон нийтийн сүлжээг нь хэрэглэхийг хориглоно нууц үгээ сольно. /face book, twitter, Instagram гэх мэт /
– Компьютер дээрээ үзсэн бүх history-гоо устгадаг болно.
Дээрхи бүх шинж тэмдгүүд нь таны нөхрийг гэр бүлээ хуурч байгааг нотлох хангалттай нотолгоо биш гэдгийг та сайтар ухаараарай. Харин нөхрөө сайн ажигла, танд. Одоо цагт өөр үнэртэй ус ханхлуулан гэртээ ирэх, уруулын будагтай цамцтай ирдэг цаг өнгөрсөн шүү хүүхнүүдээ.
SOURCE: zuvluh.com