Секс ер нь эр эм хүмүүсийн харилцааны далд дотоод үндэс байдаг. Хэдийгээр гэр бүл болж, үр хүүхэдтэй болсон байлаа ч гэсэн энэ нь сексийн харилцааг бүрэн нөхөж чадахгүй. Хүмүүс хайр дурлалын хийсвэр мөрөөдөл болон нийгэмийн байр суурь тал дээр ижил зүйлээр холбогдож хамтдаа байсан байж болно. Гэхдээ энэ нь маш их хэмжээгээр гадны хүчин зүйлийн нөлөөтэй бөгөөд секс харин эсрэгээрээ маш их хэмжээгээр далд ухамсарын талаас ирж байгаа дотоод мөн чанарын мессежтэй холбоотой гэдэг утгаараа эрс өөр зүйл юм. Сексийн мэдрэмж, сексийн чадвар, сексийн хөгжил зэрэг нь төрөлх мөн чанараас үүдэлтэй байхад гэрлэлтийн гэрээ зэрэг нь нийгэмийн харилцааны зохиомол ёс байдаг.
Зохиомол үүрэг хариуцлага хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх боломжтой байдаг бол төрөлхийн мөн чанарын мессеж өөрчлөгдөх боломжгүй байдагыг бид ойлгох ёстой юм. Жишээ нь гэр бүлийн харилцаа нь хэрүүл уруул ихтэй байсанаас болж салалтанд хүрлээ гэж бодход эр эм хоёр хүн цаашид тус тусдаа амьдарч болох ч сексийн амьдрал тасалдахгүй үргэлжилж өөрийнхөөраа цаашид үргэлжилдэг. Нэг ёсондоо гэрлэлт дууслаа гээд секс бидний хувьд хэзээ ч дуусдаггүй бөгөөд сексийн хүсэл тачаалалын тусламжтайгаар бид өмнөх гэрлэлтээс бий болсон таагүй сэтгэлзүйг мартаж, дараагын харилцаа руу явж ордог.
Хүмүүс сексийн харилцаагаар дамжуулж зөвхөн дур тавих биш, илүү их зүйлсийг олж авахыг хүсдэг буюу ер нь төрөлхийн жамаараа тэгэж заагдсан байдаг боловч үүнийгээ тэр болгон хүн бүр мэдэж ойлгож чаддаггүй. Хэрвээ сексийг зөвхөн биеийн дур тавилттай холбож үзэх юм бол секс ерөнхийдөө хайрцаглагдаж, хил хязгаарт баригдаж эхэлдэг. Ийм үед секс зүгээр л хэрэгцээ гэсэн дан гэдэг утга руу орж эхлэх бөгөөд хэрвээ тийм болох бол бид сексийг зөвхөн гэдэсээ цатгахын төлөө амт шимтгүй ч хамаагүй хоол идэж байгаа шиг хандлагаар хийх юмуу эсвэл өлсөөд байхаар нь өөр зүйлд яарах хоорондоо хурдхан хооллож байгаа байдалаар хийдэг болж эхэлдэг талтай. Секс бидэнд дур таашаалын бүх төрөлийн мэдрэмжээ нэгэн зэрэг ажиллуулах боломж бий болгдог. Хайрлаж энхрийлэх мэдрэмж, өөрийнхөө зан аашыг таних судалгаа, мөрөөдөл төсөөлөл болон бүтээлч чанараа хөгжүүлэх боломж, биеийн эрчим хүчээ дасгалжуулах гээд сексээс бий болох нөлөө болон үр дүн бол дуусашгүй арвин юм. Гэхдээ бид сексийн хөгжил болон сексийн таашаалдаа анхаарал тавих тал дээр байнга асуудалтай тулгарч байдаг. Нийгэмийн амьдрал биднийг байгалийн болон мөн чанарын, сүнслэг болон мэдрэмжийн талаараа хөгжих эрх чөлөөнөөс нилээд их хэмжээгээр холдуулж ирсэний нэг илрэл гэж үүнийг үзэж болно. Хорь дугаар зууны үеэс эхэлж ялангуяа барууны улс оронд хүмүүс сексийн эрх чөлөөг эрэлхийлж олон хувьсгалч хөдөлгөөн хийж эхэлсэн байдаг. Хорин нэгдүгээр зуунд бид мөн чанар болон сүнслэг чанараа илүү анхаарах тал дээр түлхүү ажиглаж эхэлж байгаа.
Одоо хүртэл бидний шүтэж биширсэн хийсвэр байдалаар ханддаг гэр бүлийн харилцаа л гэхэд нийгэмийн зохиомол бүтэц бөгөөд энэ нь бидний дотоод мөн чанар болон сексийн хөгжилд нэг том саад болж байх нь олон тохиолддог. Мөн чанарын хувьд хүн бүр өөр өөр байдаг байтал гэр бүлийн харилцаа дотор аав ээжүүд нь ихэвчлэн хүүхдүүдээ яг өөртэй нь адилхан байхыг шаарддаг зэрэгээс эхэлж хүн өөрийнхөө хэн гэдэгийг ойлгохоо байж, алсдаа өөртөө итгэлгүй, өөрийгөө ойлгох гэж удаан зовж бэдэрсэн хүнийг бий болгох талтай. Энэ үзэгдэл аль ч улсын нийгэмд түгээмэл үзэгдэл гэж хэлж болно. Үүнтэй адилхан сексийн эрх чөлөөг хэт хааж боох эрх мэдэл өөртөө ямар нэгэн бодит амьдралд буухгүй хийсвэр ёс суртахууны хүчирхийлэл хэрэглэж бий болгож байдагаараа гэр бүлийн харилцаа заримдаа хор хөнөөлтэй байдаг. Жишээ нь эр нь сексийн ямар нэгэн өөр сонирхолтой байхад эм нь үүнийг эсэргүүцэж насан туршид нь тухайн хүний сексийн хүсэл сонирхолыг ад үзэх гэх мэт. Энд ямар нэгэн гаж юмуу эрүүл бус хүсэл сонирхол гэж олон нийтийн үздэг хүсэл сонирхолыг ярьж байгаа биш юм. Жишээ нь эр нь бэлэг эрхтэнээ үнсүүлэх дуртай байхад эм нь үүнийг буруу гаж сонирхол гэж өөрийнхөөрөө тодорхойлж үүнийгээ насан туршдаа баталж амьдрах нь эрэгтэй талд нь насан туршдаа өөрийнхөө хүсэл таашаалыг буруу гэж зөвшөөрч амьдрах байдал бий болгож байдаг. Мэдээж хэрэг байгалийн болон сэтгэлзүйн талаасаа эмэгтэй тал эрэгтэй талаа ийм байдалаар удаан өөрийнхөөрөө удирдах нь боломжгүй зүйл байдаг. Сэтгэлзүйн хувьд маш сул дорой өөрийн гэсэн шийдвэр гаргаж чадахгүй эрчүүд л ийм байдалд насан туршдаа захирагдах болно. Харин өөрөөр бол ийм шаардлага болон дарамт гэмээр зүйл нь гэр бүлээс гадуур сексийн харилцаа бий болгох хүсэл хэрэгцээ рүү эрэгтэй талыг түлхэнэ.
Энэ мэтчилэн харах юм бол нийгэмийн харилцаа болон хүний мөн чанарын хооронд маш олон зөрчил байгаа гэдэгийг бид олж харж болно. Нэг талаараа гэр бүлийн харилцаа нь нийгэмийн харилцааны тал дээр бидэнд ашиг хонжоогоо өгч байдаг нь үнэн. Гэр бүлийн харилцаагаар дамжуулж хүмүүс нэг нэгэндээ захирагдаж, үйлчилж, ахуйн болон өмч хөрөнгийн хэрэгцээгээ хангаж чадна. Дээр нь бас гэр бүлийн харилцаа сайн эерэг байгаа тохиолдолд дотно итгэлтэй харилцаа гэдэг утгаараа бидэнд сэтгэлзүйн талын чухал хамгаалалт болж байдаг. Нийгэмийн амьдрал дээр гэр бүл нь бидэнд тодорхой хэмжээний байр суурь, нэр төр, зөв амьдарч байгаа хүн мөн гэсэн нотолгоо болж өгдөг мэтээр жирийн хүмүүс ойлгож итгэдэг.
Гэхдээ гэр бүлийн харилцаа нь биднийг хийсвэр бөгөөд гүйцэтгэхэд хэцүү хиймэл дүрэмд хүчээр захируулах гэдэг нь анх гэрэлж суусан хүнтэйгээ насан туршдаа үнэнч байж, өөр хүнтэй сексийн харилцаанд орох ёсгүй гэсэн хиймэл дүрэм. Энэ дүрэм нь бараг л зууны наян таван хувь биелэх боломжгүй дүрэм. Яагаад биелэх боломжгүй талаар бид ойлгохыг хүсэж байгаа бол яг яаж анх гэр бүл үүсгэсэн шалтгаан нөхцөлөө эргэн нэг харах ёстой болов уу.
Нэгдүгээрт бид заримдаа хэтэрхий эрт гэрэлдэг. Энэ үед сексийг ч тэр хайр дурлалыг ч тэр бид ойлгож амжаагүй байдаг. Ихэвчлэн хайр дурлалын харилцааг бид үзэж харсан кино жүжиг, шүлэг дуугаараа төсөөлөх тул, гар гараасаа хөтлөлцөж кино үзэж яваад гэрлэх, гэрэлсэний дараа бие биедээ наньдин зүйл нотлох гэж онгоноороо секс хийх юмуу, чөлөөтэй харилцааны хэлбэр гэдэг өөр хувилбар орж ирэх юм бол онгон биш байсан ч гэсэн хайр дурлалаа илэрхийлж байгаа арга хэлбэр дээр нэг нэгэндээ үхтэлээ үнэнч байна гэсэн амлалт өгөх, хамаг юмаа зориулна гэж ярих, нэг нэгэнээ бусдаас хэт өргөмжил байгаа мэт жүжиг сенсааци үзүүлэх гэхчилэн хайр дурлалыг бодит цаг нөхцөлийн шалгуур даваагүй байхад урьдчилж тодорхойлох байдал залуу насны хайр дурлалын өнгө аяс байдаг.
Харин сексийн харилцаа дээр нээлттэй байх, хэн хэнийхээ яг юунд дуртайг мэдэх тал дээр анхаарал тавих нь бага бөгөөд, надад хайртай бол миний сексийн чадвараас үл хамаарч надад сайн байх ёстой гэх мэт секстэй тийм ч их хамаагүй үзэл санааг бид хайр дурлалын харилцаа дээрээ гаргаж тавьдаг. Ерөнхийдөө туршлага болон мэдрэмжийн баялаг байдал дутмаг байдаг залуу насны хайр дурлал нь бусдын хуулбар, үзэж харсан мэдээлэлийн цуглуулага байх нь их байдаг. Гэхдээ бид эрт гэрлэх юм бол залуу насныхаа хайрийг хайр гэж итгэх хүсэл хүчтэй байх нь олон тул энэ хайр аяндаа өөрчлөгдөж, хүмүүсийн харилцаа амьдралын өөр мэдлэг болон өөр чанар шаардаж эхэлхэд бид урьдын хайр сэтгэлдээ урам хугардаг. Хайр дурлалын хийсвэр чанарт итгэл алдархад аяндаа бидэнд байгалийн бөгөөд мөн чанарын мөнхийн дуудлага болох сексийн хүсэл хамгийн чухал зүйл болж гарч ирнэ. Хэрвээ эхнэр нөхөр хоёр энэ тал дээр эхнээсээ нэг нэгэнээ танихыг хүсээгүй бол, сексийн хүсэл тачаалал чухал болж ирэх үед, хосуудын харилцаа өөрчлөгдөж эхлэх болно.
Хоёрт бид өнгө хэлбэр хайж гэрлэх нь их байдаг. Үүнд бид баян айлын хүүхэд баян айлын хүүхэдтэй гэрлэх ёстой гэж боддог бодол, эсвэл өөр зарим нэг тооцоог харж гэрлэх явдалыг ярьж болно. Ийм тооцоонд сексийн харилцааны тооцоо дутмаг байдаг бөгөөд сексийн тал дээр нэг нэгэндээ огт татагдахгүй хүмүүс хоорондоо өөр ашигын тооцооноос болж гэрэлдэг. Аажимдаа энэ нь мэдээж хэрэг тухайн ашиг хонжоо дээрээ тулгуурлаж хамт байдаг ч гэр бүлээсээ гадуур сексийн харилцааг чөлөөтэйгээр эрж хайх явдал бий болгох нь мэдээж юм.
Сексийн харилцаагүйгээр зөвхөн өөр бусад харилцаагаа аваад үлдэж болно гэж бид бодож болно л доо. Бүх зүйлийг амжилттай болгох гэдэг угаасаа мэдээж хэрэг хэцүү. Ялангуяа далд ухамсар болон мөн чанар гэх мэт судалгаа өндөр, сэтгэл хөдлөлийн тест ихтэй хэцүү харилцаануудыг анхаарч амьдрах гэдэг өөр бусад мөнгө санхүү, ажил кареер, нэр төр гэх мэт харилцааны амжилтаас цаг идээд байгаа мэт харагддаг болхоор хүмүүс зугатах нь элбэг байдаг. Гэхдээ үүнээс болж бий болох хамгийн муу үр дүн гэвэл бидний өөртөө итгэх итгэл сулрах, мэдрэмж муудах, аз жаргалын мэдрэмж багасах, бүтээлч чанар хумигдах, байгалийн мөн чанар сулрах тул амьдралын утга учир бүрэн дүүрэн мэдрэгдэхээ болих, дотоод мөн чанар жинхэнэ зан чанараа чөлөөтэй гаргах тал дээр хаалттай болох гэх мэт үр нөлөөнүүд юм. Энэ бүх үр нөлөө бидний амьдралын амжилтанд сөрөг нөлөөтэй байдаг. Хамгийн гол нь амьдралыг байгаагаар нь хүлээж авах тал дээр болон эхнээсээ бидэнд өгөгдсөн төрөлх мөн чанар болон өгөгдөлийг ойлгох тал дээр алдаа гарах тул нэг ёсондоо амьдралтай өөртэй нь тэрсэлдэж эхэлж байгаа гэсэн үг юм. Сексийн хөгжил болон зөв эрх чөлөөг олсон хүмүүс мэдээж хэрэг олон байдаг. Тэдний хувьд амьдрал илүү аз жаргалтай илүү бодит байдаг бөгөөд сэтгэлзүйн хувьд тэд илүү эрүүл байдаг гэж хэлж болно.
Сексийн харилцаа тохирохгүй байна гээд заавал гэр бүл салах юмуу үерхэл дээрээ харилцаагаа таслах талаар ярьж байгаа биш юм. Харин хосууд ямар ч тохиолдолд энэ харилцааг хойш нь тавихгүй, нээлттэй ярилцаж, аль болох сексийн харилцаа дээрээ зохицох тал дээр хичээх нь дээр гэдэгийг санал болгохын төлөө энэ нийтлэлийг бичиж байгаа билээ. Яаж ч хичээгээд мөн чанар болон далд ухамсарын хувьд сексийн хүсэл сонирхол нь нийцэхгүй хүмүүс гэж байдаг. Ийм хүмүүст зориулж зөвлөх зүйл бол эхнээсээ гэрлэлт болон урт хугацааны харилцаа дээрээ анхааралтай байж, бодож судлаагүйгээс болж байгаа алдаа гэдэгийг ухаарч, дараагын харилцаа дээрээ илүү судалгаатай байхыг санал болгохыг хүсэж байна. Хэдийгээр гэр бүлийн харилцаа дээр хүн зуун хувь нэг хүндээ үнэнч байх гэдэг нь зууны наян хувьд бүтэмжгүй байх зүйл боловч хүмүүс хайр дурлал сексийн учир утгыг үнэнээр нь таньсаны дараа бол бий болж болох тийм нэг мөрөөдөлийн үр дүн гэж авч үзэж бас болох юм шиг. Энэ талаас нь харах юм бол сексийн харилцаа нь тохирч, хайр дурлал нь мөн чанарын жинхэнэ хэлбэрт шилжсэн хойно л хүмүүс бие биетэйгээ үнэнч бөгөөд наньдин харилцаатай байх талаар яригдаж болхоос биш өөр байдал дээр бол нэг нэгэндээ санасны зоргоор үнэнч бөгөөд дүүрэн итгэлтэй байх гэдэг үр дүн гарах нь их хэцүү зүйл мэт. Эцэсийн эцэст хэлхэд хайр дурлал болон секс гэх мэт бидний хамгийн хөнгөн бөгөөд урсгалаараа буюу сэтгэл хөдлөлөөрөө бий болчихож болдог гэж найддаг энэ зүйлс үнэн чанартаа жинхэнээр нь бий болгоход хамгийн хэцүү зүйлс байдаг гэж дүгнэгдэж байгаа бололтой.
Бүгдэд амьдралын амжилт хүсье.
Сэтгэлзүйч, Б. Цэцэгмаа.
4 Comments
найруулга муутай болохоос зөв санаа хэлжээ. миний эргэн тойронд тийм жишээ хэд хэд байна, зүгээр л дажгүй ажил, амьдрал, найз нөхөдтэй, нийгмийн байр суурьтай болохоор нь нийлцэн, эсвэл бүр залуугаасаа учраа мэдэхгүй нийлчээд одоо дуртай дургүй байдаг, нэг тийм гал цоггүй бүрсгэр хүмүүс. өөрийгөө хэзээ ч бүрэн дүүрэн илэрхийлдэггүй, уурласнаа ч гаргаж чаддаггүй, чин сэтгэлээсээ хөхрөөд инээчдэггүй…
ih goyo sedev hondoj yarisan bn. hund engiineer oilgohoorgui tovogtei bichjee.
Yes, ene l bn shdee, minii udiig hurtel bodood yaj heleheee medehgui bsn zuil. Bayrlalaa
10 vг зев холбож чадахгvй байж юун их юм бичдэг юм бэ