Түүнийг жаахан засах ухаан зөвлөөч…

Woman hiding bruises on face

Намайг М гэдэг. Би одоо 20 настай манай найз залуу 26 настай. Бид хоёр үерхээд 4 дэх хавраа угтаж байна. Би түүндээ анх 10 ангидаа ухаанаа алдатлаа унаж тусатлаа дурлаж билээ. Санаандгүй байдлаар 11 дүгээр ангид байхдаа найз залуутайгаа харьцаж эхлэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хамтдаа байна. Манай найз залуу архи уудаггүй даруухан хүн. Даанч уурлахаараа биеэ барьж чаддаггүй надад гар хүрдэг. Би ч өөрөө их ааштай алалцана хэрэлдээд тэгээд л сүүлдээ цохиулаад үлддэг.

Бид саяхан бяцхан ханхүүтэй болсон. Хамгийн муухай нь тэр минь намайг төрөөд тавхан хонож байхад бид муудалцаад тэр миний хөлийг хөхөрөл өшиглөсөн. Би голдоо ортлоо гомдсон гэхдээ түүнийг орхиж явах зүрх хүрээгүй. Учир нь би түүнд маш их хайртай өнгөрсөн намар бас муудаад жирэмсэн байхдаа түүнийг орхиод явсан ч бэтгэртлээ санаад буцаад ирсэн. Түүний дэргэд уйлж байсан нь өөр хэн нэгний дэргэд инээж байснаас жаргалтай санагдсан.

Найз залуудаа хайртай боловч надад гар хүрдэггүй байгаасай гэж маш их хүсэж байна. Саллаа гэхэд би юу хожихын бэ? Хүү минь л зовно ээж аавыгаа ч зовооно. Харин түүнийг жаахан засах ухаан зөвлөөч гэж би энэ нийтлэлийг уншсан та бүхнээс хүсэж байна…

16 Comments

  1. Hm says:

    Amidral uzeegui erh tanhi ostson esuul bur zoduulj nuduulj huchirhiilel dund osson humus l ihevchlen emegtei hund gar hurdeg za tged neg gar hursen tsaashda gar hureh n 100 huvi batalgaata chi hairtai l ged bh yum chinii omno uul n ochnoon jil bn oorigo bolovsruulj hogjuuleh hangaltta tsag hugatsa bn chi ng l amidrana buh nasaara zoduuran dund amidrah esul gants huuhedte bga dre salaad amidral uzej oorigo hogjuleh gsen 2 songolt bn 2t gvel naad zalu chin chamd buur ymar ch hairguin bn emegte huniig hundelj meddegui archagui nohor bn shde ingj amidarch bolohguie

  2. Gg says:

    Chi l aash aviraa joohon tataad arga evin oloh gd uzuul gaigushdee

  3. 88869739 says:

    sn bn u xhmd ene udriin mend hvrgi deerh setgegdlvd bvgd xhmg burutgsan bhi.tegle gd jahan bvsgvi min bitgi gomd t1 hvni vnergv nowshnud chmg oilgoh uhaanch bhgv. harin chmd urin zvges zoriud shunu dund bosod bytshan zuwlugu ugch bga n ene.nadad bol chi nsanda b.mgv tewchertei dvv bvsgv ym. chamd hairgv hvnig xhi hairlad yaahi. naad zaluga zasarhig n hvleej id tsetsgelj ywa nasa vren taran hiij oln jilin draa uurtu gomdoj suuhu eswel baga zalu bga dere gants vndesee awad zoriglod salhu chi uurul songongo. ah n chmd zuwluhud urin iredvige bodod salsan der gj hlmer bn gants vr bol asudal bishshv. hrwe chi salj chahgv niilwel chni bdal ulam l hvnd bolno. amidral bayn shv dvv min ah n udi 28naslahda medrch l ywna. uurigu hugjvvl durt mergejilere sur chmd bvren bolmj iredvi bn har bagasa ng mu erwntsriin griin shvvs bolj uurigu hohirogod yahw. ghde hvvhnvd t1bdgimdo amodrald hani bolohgvg n medees sal gh tusam naaldsaar bgad hairan nas uurin bolmjo vgvi hiih bgaga uruuch meddegvda bi chmd ingejl hlii yaah n chini songolt

  4. hundelj sur tgl boloo says:

    bi ch bas zaluu ger bul ynzan buriin heruul gardag ihenh heruul ni minii hiihgej bga oroldoj bga ymand hondlongoos shuud oroltsoh horiglosnoos l buh heruul yron gardag er hun bol er hunshde ooroo shiidwer gargadag bh heregteishd er hunii bodsoniig emegtei hun hezech bodoj chadadguteil adilhan tgl jil hereldsen bi suulde diilhee baisan gar hurya hurch chadahgu ter hunii haana ch odoo tsohihiin tgl bi bur teshe baigal 4 utas 2 note sawsan tgl yron jigdersende emegtei hun aashlaha bhad eregtei hun dagaal aashlaha baidag emegtei hun aashlah tusam eregtei hun gojuudeldeg ghde yron er huniig bol hundleh heregtei yunii tuld ail geriin noyon nuruu gedeg bileede ghde arhichin ajilgu hun bish bolshde

  5. ariunxuc says:

    chi nuhriiguu l buruutai geh geed, uuruu buruugui geh geed bgaa boltoi, tiim yum baidguimaa, shartai shazruun busgui min.

    er ni tegeed chi l zuv bodoltoi, horon hel amaa tatchuul zugeer shd, chi odoo l hel amaa tatahgui bol amidralaa chi uuruu l suiruuleh hun bna,.

    hen nuhurgui ulddeg, hen gantsaaraa utuldug geech yaag chi bid 2 shg hel amaa tataj diildeggui humuus dee

  6. pyazda says:

    aluulj baihdaa l taarna

  7. зочин says:

    Ааш, уураа аль болох л татах хэрэгтэйдээ. Тэгэхгүй бол гэр бүл гэдэг зодооноо даамжруулаад байвал нэг нь шоронд, нөгөөх нь шороонд булагддаг хатуу бичигдээгүй хууль байна. Саяхан гэхэд л 19 боловуу гэмээр охин нөхрийн гарт үхэж байх жишээний. Нөхөртэйгээ сайн ярилц, хэн хэн нь уураа татаж дэвчих тухай. Хүүхдийн дэргэд зодолдвол хүчирхийлэлд хүмүүжилгүй хүүхэд болно хүүхдээ өөрсдийгөө бодье, уураа татья 2уулаа гээд муудалцах болгондоо аль болох тайвшираад хэлж бай, чи өөрөө аль болох уураа амаа тат. Элдэв хор малтсан муухай үгнүүдээ тат. Түүнийг уурласан үед нь аль болох дуугай өнгөрөө тэвч.

  8. Эр хүн says:

    Салж чадахгүй тийм л хайртай дуртай юм бол эхлээд өөрийгөө зас, өөрөөсөө эхэл. Үлгэр дуурайлал бол. зоддог түргэн ууртай хүний өмнөөс яагаад алалцаад бдын бэ. Ухаан зар. Байлдагчийг тордвол хурандаа ч билүү, бакалыг тордвол хроом гэдэгсэн. Хүүхдийнхээ хажууд алалцаад, буруу үлгэр дуурайлал үзүүлээд, ийм орчинд өссөн хүүхэд ирээдүйн хүчирхийлэгч л болно.

  9. Jjjjjj says:

    Yoooy ene ohiduud neeree, huuhed hezeed oldiishdee , er oldku ymshg jiremsleh ymaa, postiin ezeng heleegvi shuu, er n huuhnuudiig helj baina, tgd live hiij ereesee mongo nehdeg tsag bolson bnshdee , spiral, belgevch ene ter bgaa shdee , bur tarilga ene ter suulgats bdg, yu yunii duhandgu jiremsleed er n ene nadaas salku haa holddiin gd huuhendej eheldg sanagddg shvv

  10. Yana daa says:

    Mongol ohiduudiigaa amidral uzej nud tailaad, uuriiguu hugjuulj bolowsruulaad, er hun tanilzahdaa l ene huuhentei bi ingej harizaj bolohgui yum baina gedegiig medruuleh uurtuu itgeltei, huwi hunii tuluwshiltei bolchihood huntei suuj huuhed gargaasai gej bodoh yum daa. Erchuud ni emegteichuudee bainga bish gehed haaya zodoj zohiod suuldee ter ni barag l hewiin uzegdel boloh geed baih shig sanagdah yum. Nuhurtuu zoduuldag eswel zoduulsan huuhnuuded aashaa tat, huuhdee bod geh met zuwluguu ih baih yum. Ingej bolohgui sh dee.

    • Зочин says:

      Чухам үнэн. Өөрөө ч жинхэнэ насанд хүрч төлөвшөөгүй байж эхнэр нөхөр болж тоглоод дараа нь салж сарниад хүүхэд өнчрүүлээд. Өнөө цагийн залуусын хайр дурлал гэр бүл гэж хэврэгхэн зүйл болсон байна

  11. Эрэгтэй хүн says:

    Би эмэгтэй хүнд гар хүрдэг эрэгтэйчүүдэд 20 хувийн л буруу өгнө. Үлдсэн нь эмэгтэйчүүдийн буруу. Яагаад гэдгийг тайлбарлая:
    1. Ямар ч мулгуй эрэгтэй хүн найрах гэж байгаа эмэгтэйгээ шууд цохино гэж байхгүй. Анхны болзоон дээрээ гар хүрсэн залуутайгаа суудаг эсвэл үерхдэг эмэгтэй гэж лав байхгүй байх
    2. Эрэгтэй хүн үргэлж эзлэн түрэмгийлэх зөн совин буюу рефлекстэй байдаг. Тэр ч утгаараа эмэгтэй хүнийг олз омог, өмч хөрөнгө гэж хардаг. Өөрт таалагдсан эмэгтэйгээ эзлэх сэдэл сэтгэхүйд гүн бат оршдог энэ бол гарцаагүй.
    3. Эмэгтэй хүн найз залуу эсвэл нөхрөө өөрт гар хүрэх хэмжээнд хувийн орон зайдаа орох боломжийг олгосноор гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлд хүрч байгаа юм.
    4. Нэг удаа гар хүрсэн бол хоёрдахь цохилт заавал ирнэ. Эхний удаа л цохиход нь шийдвэртэй арга хэмжээ аваагүй (салаагүй) – гээс болж тэр эрэгтэй дахин дахин гар хүрч байгаа юм.
    5. Эмэгтэй та өөрийгөө халдашгүй дархан мөн өөрт тан хань болох эрэгтэй үргэлж олддог гэдгийг нөхөр эсвэл найз залуудаа байнга сануулж хэзээ ч эзлэгдэхгүй өөрийнх нь өмч хөрөнгө биш гэдгээ сануулж байх нь хамгийн чухал. Хэрэв ингэж чадахгүй бол зангидсан нудрага байнга тан руу чиглэнэ гэдгийг битгий март.
    6. Эцэст нь найз залууд чинь биш танд өөрт чинь ухаан дутаж байна даа.

    • No! says:

      Би ч гэсэн эр хүн. Гэхдээ чамтай яагаад ч санал нийлэхгүй юм. Ийм юм ярьж буруу зүйл зааж болохгүй шүү!

  12. baataraaa! says:

    Yaj emegtei hund gar hurch chaddag bna

    • 8 says:

      чи яасан эргүү гар вэ бас нэг айлын охинд эр бяраа гаргаад нүгэл хурааж байхдаа таарсан мулгуу

  13. Zochin says:

    Yvaandaa zuulrunu. Chi uuriinhuu zan aashiig tatahad l bolno.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.