Бидний гар бол зөвхөн хүртэж мэдрэхүйн үүрэг гүйцэтгэхээс гадна дотор эрхтний эрүүл мэндийг тольдон үзүүлэх үүрэгтэйг та мэдэх үү? Харин та долоо хоногтоо 2-3 удаа хайртай хүндээ энэхүү массажийг хийж өгснөөр:
- Хуурайшилтаас сэргийлж, арьсыг толигор зөөлөн болгоно.
- Арьс болон булчингийн цусан хангамжийг сайжруулна.
- Булчингийн уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
- Биеийг амрааж, сэтгэл санааг тайвшруулна.
- Бугуйн сувгийн хам шинж эмгэгээс урьдчилан сэргийлнэ.
- Биеийн биологийн идэвхтэй цэгийг сэдээснээрээ дархлааг дэмжих буюу эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.
- Мэдээж энэхүү массажны хамгийн чухал алхам бол та массажаа хийж дуусгаад хайртдаа “Хайртай шүү” гэж хэлээд зөөлөн үнсэлт бэлэглэх юм.