ХАМАР (Өгүүллэг)

Хүмүүний ертөнцөд ер бусын урт хамартай лам байв. Ламтаны хамар духнаасаа үзүүр хүртлээ хоёр төө урттай. Ийм урт хамар нь доод эрүүгээ өнгөрөөд хүзүүнээсээ доош цээж хүртлээ сул унжигнана. Яг л зааны хамар шиг урт харагддаг билээ. Хэдийгээр лам нас жар гарсан ч хийддээ хамгийн өндөр дээд цолыг хүртсэн нэгэн юм. Насан өндөр лам өдөр бүр дацандаа эрхи эргүүлэн судар унших бүрт хамар нь унжаад тун төвөгтэй. Аргагүй эрхэнд лам хамраа баруун тийш нь мөр дээгүүр давуулж тавина. Хүмүүс ч ламын байгалиас заяасан урт хамрын хараад дуу алдацгаах агаад заримд нь таалагддагүй нь маргашгүй үнэн.

Гэхдээ ламтан би хүн бүхэнд таалагдах албаггүй ямар алт мөнгө биш гэж бусдын хандлагыг нээх тоодоггүй явжээ. Нэгэн өдөр арц хүж үнэртсэн хийдийн тэргүүн лам шавь нартайгаа мэгзэм зэрэг уншиж байв. Гэнэт хаанаас ч юм нэг шумуул нисэж ирээд ламын нүүрнийх нь өмнө дүнгэнээд амар заяа үзүүлсэнгүй. Эхэндээ зүв зүгээр гэм хоргүй нисэх мэт шумуул гэнэт ламын хамар дээр суухад аймшигтай загатнажээ. Цусанд дуртай тэр шунаг амьтныг үзэн ядах ухаан ламын тархинд гялсхийхэд баруун гараараа үргээв. Нисэж яваа шумуул дахиад л хамар дээр нь суухдаа энэ удаа часхийтэл хазчихжээ.

Тэсэлгүй улааж хавдсан хамраа лам маажихад хүн бүхэнд инээдтэй харагдах нь аргагүй биз. Энэ таагүй инээдтэй явдал нь гэрлийн хурдаар Монгол улс даяар тархав. Ингээд лам явсан газар бүртээ хүмүүсийн доог шинжтэй харц мөргөлдөөд нэг л таагүй санагдав. Хавь ойрын амтай бүхэн ламын хамрын хараад булан тохойд шивэр авир хийн ярих үзэгдэл өмнө нь харж байсангүй. Өдөр ирэх тусам лам ширүүн авиртай болж өөрийн дооглон инээх хүн бүхнийг дайсан гэж бодов. Гэвч лам хүнлүү чиглэсэн уур эргээд өөрлүү нь чиглэнэ гэж бодоод аль болох өөрийгөө тайван байлгажээ.

Тэгээд өөрийнхөө сүртэй унжгар урт хамраа барьж үзлээ. Өөр шиг нь ийм урт хамартай хүн нэг ч үгүй гэж бодох бүрт гүн хямралд орж уй гунигт автав. Ийм хэцүү үед ламыг гэх хүн даанч байсангүй. Хөгшин ламын аж байдал өдрөөс өдөрт хүндрэхэд сүүдрээсээ өөр ханьгүй болж ганцаардал гээчид автлаа. Яг л цөөрөмд унасан мэлхий шиг хэр удаан амьдрах нь баталгаагүй ажээ. Гол нь лам хамраасаа болж өөрийнх нь нэр төрд хумсын толион чинээ сэв суусанд ихэд харамссан байна. Тэр байтугай лам энэ сэтгэл зүйн илт зөрчлөөсөө ангижирч чадахгүй явсаар байж боломгүй зүүд зүүдэлжээ. Лам зүүдэндээ өргөн уудам тал элсэн далайд ганцаархнаа алхаж байна гэнэ. Хачирхалтай нь лам баруун мөрөн дээрээ Есүс христийн загалмай үүрчихсэн явав. Тэрээр зуун жил лам явсанаас нэг өдөрч гэсэн галзуу явна гэсэн үгийг амандаа шивнэсээр.

Ингэж явах үедээ лам элсэн цөлний үл ялиг чичиргээг мэдэрчээ. Яг л газар хөдлөлт шиг аюултай юм болох янзтай. Гэтэл элсэн цөл дотроос асар том хамар агаар амьсгалахаар гарч ирэх нь тэр. Айхтар том хамарны хоёр нүх өөрлүүгээ гүнзгий гэгч нь амьсгалахдаа элсэн цөлийг ид шидийн мэт сороод авчихав. Нэг ч ширхэг элсгүй ангамал тал болтол нь шүү. Төдөлгүй нусаа нийж байгаа юм шиг хамарны нүхнээс гарах элс тэнгэр харанхуйлсан элсэн шуурга болов. Энэ үед нөгөө Есүс Христийн загалмай амь орж нүд нь нээгдэж “Ламтаан” гэж ориллоо. Тэрхэн зуур элсэн шуурга дотроос их эзэн Есүс Христийн ариун сүм харагдахад лам бүр гайхаж орхив. Ариун сүмийн том хонх дүнгэнэн дуугарах үед. Ер бусын зүүднээсээ лам сэрж алган дээр тавьсан мэт зүүдээ тод санав.

Сая ламын зүүдэнд үзсэн бүхэн харшилдаж байсан тул тэнгэрийн шийтгэл авах вий гэж айжээ. Тэгсэнээ лам гэнэт нэг юм санав бололтой өрөөндөө яаран очиж дугуй толинд нүүрэндээ хамаг анхаарлаа хандуулав. Толинд туссан дүр нь өөрөөс нь ялгаагүй хамраа ширтэх аж. Харах тусам хамар нь аажим аажмаар уртассаар байгаа ч юм шиг санагдаж гэнэ. Ламын сайхан хамартай болох төсөөлөл хэт төгс учраас бодит байдалд хамраа хараад урам хугарав. Иймээс л лам хамар богинсгодог хосгүй аргатай залуутай уулзав. Тэр залуу юуг ч жижигрүүлдэг ид шидтэй ховорхон ургамалаар ламын хамрыг дээд уруул хүртэл нь битүү ороожээ. Ингэж ламын ороосон хамар нар салхинд аргаж хатан хэдэн өдрийн дараа тасарч унав.

Хүсэн хүлээсэн мөч нь ирж баярлаж хөөрсөн лам толинд хамраа харлаа. Үнэхээр анх байсан урт хамар нь дээд уруулны хавьцаа очиж хамар төрхөндөө орсон юмсанж. Тэрхэн мөчид лам өөрийн мөрөөдөж байснаасаа илүү ихийг авсан мэт мэдрэмж төржээ. Тэр ч бүү хэл ламд үргэлж байсан сэтгэлийн зовлон ул мөргүй алга болсон байв. Хэт бардамнасан лам одоо миний хамрыг шоолох хүн байхгүй гэж бодсоор гадаа нүүр бардам алхав. Харамсалтай нь түүнийг харсан хүмүүс анх яаж шоолж байсан билээ яг л түүн шиг шоолох мөч дахиад тохиолджээ. Анхны зовлонгоо дахиад мэдрэхдээ хамраа богиносгосондоо харамсаж гэмшив.

Нэгэн шөнө сар тэнгэрээр аялсаар далд ороход ламын унтах цаг нь болсон бололтой. Тиймээс л лам бурхан багшдаа хамраа буцааж хэвэнд оруулахыг чин сэтгэлээсээ залбираад унтжээ. Маргааш өглөө нь ном ёсоор эрт сэрэв. Толинд санаандгүй харвал өнгөрсөн шөнийн дотор хамар нь анхных шигээ хувирчихсан байлаа. Энэхэн мөчид лам аливаа зүйлд чин сэтгэлээсээ залбирвал тэр хүсэл нь диваажинд хүрж залбирлын хариу ирдэг гэдгийг лам ойлгов. Үүнээс хойш лам нэр төрд шунасангүй. Хүнд өөрийн бодит төрхөөс нь илүү юу ч орлож чадахгүйг лам мэдэж авчээ.

Хожим нэгэнтээ дөнгөж нар мандаж байв. Энэ гайхалтай агшинд өглөөний сэрүүн агаарт лам сэтгэл дүүрэн хийддээ ирлээ. Тэгээд өөрийн өндөр суудалдаа заларч судар номоо бариад урдын адил уншиж эхлэв. Тэрхэн зуур лам энэ бүх хугацаанд их олон зүйлийг ойлгуулсан хамрандаа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төржээ.

Төгсөв.

Өгүүллэгийг бичсэн:  Н.Эрхболд 2019/2/26

4 Comments

  1. Зочин says:

    Нэг Eсүсчин мэдрэл нь хавар болохоор өвчин нь сэдрээд л ийм юм бичиж муудаг байх даа. Танай сайт бүр шар хадныхны өдрийн тэмдэглэлийг постолтлоо доош орох гэж дээ

  2. daddy says:

    za za ug n bichij ehlej bga huuhed uram heregtei l dee. neeren togloogui shvv S.erdene, Garmaa geed zohiolchdiin ugvvlleg roman tuujaas n unshaad uzeerei. Ene sitend tawisan bol ene zergin comment l awna gedgg bitg martaarai, FB zohioln groupood zunduu bga tiishee l yum humaa oruulsan n deer bh shvv huuhee

  3. Mogi says:

    hamraaraa huuhen shaasiin bh geed duustal unshtal baidgui shuu. yamar heregtei end bichee ve. divaajim zalbiral shashin surtalchilaad bgamuu

    • bb says:

      bi ch bs tiimerhuu ym bodoj blaa hamraaraa taviulaad nogoo huuhen ni hamriig ni hohjee ch ymuu esvel hamar ni tom urt bolohoor nogooh ni ch bs urt baij medne geed huuhnuud araas ni huilardag baijee ch ymuu tegsen moligo umhchihlee .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.