ШИДЭТ ВААР /Өгүүллэг/

Нэгэн залуу нохойтоогоо ууланд амьдардаг байв. Түүнд орон гэр гэж үгүй. Уранхай даавуу мөчрөөр босгосон оромж л бий. Энэ хоосон хөндий оромжинд нь өмх талх, атга арвай, халбаг саахар, балга ус ч байхгүй. Өөрийгөө тэжээхийн тулд барилгийн ажилд орж тоосго үүрч шавар зуурж эхэллээ. Аагим халуун өдрийн үд дунд дарга нь залууд халуун сүү нэг дугуй талх өгөв.

Тэгтэл залуу сүү талх авсандаа баярлаж догдолжээ. Үнэндээ бол залууд халуун сүү нэг дугуй талх бол хоёр өдөр идэх хүнс нь юм. Ийм л ядуу залуу байж. Орой нь ажлаа тараад сэтгэл дүүрэн алхаж явахдаа өөр шиг нь ядарсан хөгшин эмгэнтэй тааралджээ. Эмгэн залууд маш их өлсөж байгаагаа хэлээд идэх юм гуйж гэнэ. Залуу ч эмгэнийг өрөвдөх сэтгэл нь төрж халуун сүү талхаа эмгэнд өгөн хүний ёсоор сайхан тусалжээ.

Маргааш өглөө нь нохой гаслах дуу гарахаар нь гарч харвал газарт нэгэн ваар байх нь тэр. Бага зэрэг гайхсан залуу ваарыг авч эргүүлж үзлээ. Тэгтэл вааран дээр Монгол үсгээр: «Нүдээ аниад вааранд хүслээ шивнэ» гэсэн бичиг байхыг уншив. Юмыг яаж мэдэхэв гээд залуу нүдээ анин вааранд бүх зүйл нь элбэг хангалуун амьдрах тухай шивнээд нүдээ нээлээ.

Ер бусын гайхамшигтай юм болов. Өөрийнх нь амьдардаг оромж нь хормын дотор дүнзэн модон байшин болчихсон байлаа. Гайхаж алмайрсан залуу байшинд ортол цэлгэр саруулхан бөгөөд ширээн дээр тансаг, өнгө үзэмжтэй бялуу, гахайн мах, бууз салад бэлхэн байж байх юм. Өрөөний буланд модон торх дүүрэн усан үзэмний дарсаар бялхжээ. Цонхоор харвал гудамжаар айраг сүү гол горхи шиг урсч, чихэр давс энд тэндгүй уул шиг овоолоостой байв. Залуугийн нүдэнд харагдсан энэ бүх зүйл цаанаа л нэг үлгэрийн шинжтэй санагдажээ. Тэгээд өөрийгөө зүүд бодит ертөнц хоёрын алинд нь байгааг тааж ядна. Ямар ч л гэсэн сэтгэлээ амраах санаатай шидэд ваардаа хүслээ хэлээд бүхнийг өөрийнхөөрөө болгож явлаа. Жишээлээд хэлэхэд залуу гүний худагийн усыг рашаан болгож орхив. Газар доор зоорь бэлдэж үлэмж их гурил будаа нөөцлөн дүүргэлээ. Олон хүнээр хэдэн мяанган дугуй талх нарийн боовыг дээр дээрээс нь давхарлан байшин барив. Бүр асар олон модон чихэрийг хооронд нь холбож завь хийгээд усанд хөвүүлж хүртэл туршив. Тэр байтугай нохойныхоо идүүр төмөр савыг хүртэл цэвэр алт болголоо. Гэвч залуугийн сэтгэл ханасангүй. Шидэт ваарандаа эхнэртэй болохыг шивнээд нүдээ нээлээ. Өмнө нь хэзээ ч харж байгаагүй үзэсгэлэнтэй эхнэртэй болов. Ингээд эхнэр нь ширээн дээр өглөө бүр цай хоол бэлдсэн байна. Гэр нь үргэлж цэвэрхэн бас зогсоо зайгүй ажиллаж залууг тун их хайрлаж халамжлах ажээ. Харин залууд энэ бүхэн зүүдэнд оромгүй яг л хаан мэт өдөр хоногийг өнгөрөөдөг болов. Ердөө ганц шидэт ваар залууд хумсын толион чинээ сүүдэргүй аз жаргал авчирчээ.

Нэгэн өдөр эхнэр нь гэр цэвэрлэж байгаад шалан доороос залуугийн нуусан ваарын олжээ. Энэ үед залуу гэнэт олж хараад илт уурлаж эхнэрийнхээ гарнаас нь ваараа булааж авлаа. Залуу бурхан багшийн өмнө тавих цэцэг атгаж яваа юм шиг ваараа болгоомжтой гэгч нь барьж явав. Тэгэхдээ амиа бодох үзэл илт муухай санааг эхнэртээ тээж эхэлжээ. “Энэ эхнэр арай ваарыг минь авах гэж байгаа юм биш биз” гэсэн сэжиг төрж сэтгэл нь амархан хувирч орхив. Энэчлэн бодоод бодоод эцэстээ шидэт ваарандаа эхнэрийнхээ хоёр гарын ажиллагаагүй болгохыг шивнэжээ. Хүссэн зүйл нь биелж эхнэрийнх нь хоёр гар хөдлөхгүй болж юу ч хийж чадахаа болив. Үнэндээ залуу эхнэрийгээ ваарын олоод зугтаачин гэж бодсон нь энэ ажээ. Энэ ааш нь сүүлдээ улам сэдэрч нохойндоо хүртэл хар санаж өт болгож хувирган гишгэчиж дэвсэлж алав.

Эцэст нь эхнэр тус болохоос илүүтэй лай болж байшингаас минь салахгүй байж магадгүй юм. Ингэж бодсон залуу байшингаа тэр дорон үнс болгожээ. Нэгэнтээ байшин ч үгүй бүхнийг хийх хоёр гар ч үгүй болсон эхнэр нь залуугаас – Намайг сонгох уу? Ваараа сонгох уу? гэж асуутал залуу эргэлзэлгүй ваараа сонгоно гэв. Гэтэл зүв зүгээр байсан ваар нь гэнэт хагарч өнөөх залуугийн хураасан бүхэн ул мөргүй замхран арилжээ. Эхнэр нь ч гэсэн нүдэн дээр нь эмгэн болж хувирав. – Цочролд орсон залуу юу болоод байна аа? гэхэд. Эмгэн хэлэхдээ,

– Би чамаас сүү талх авсан эмгэн байна. Чиний надад сүү талх өгсөн ач тусийг чинь бодож би анх ваарыг газарт тавьсан юм. Одоо надгүйгээр сайхан амьдраарай. Баяртай” гэж хэлээд уйлан аажим аажмаар бүдгэрсээр салхинд уусан алга боллоо.

– “Надад эд баялаг хэрэггүй. Миний буруу. Өмнөх шигээ хоёулаа энэ ууландаа амьдаръя! Буцаад ирээч” гэж залуу араас нь хагарсан ваартай уйлан хоцорлоо.

Төгсөв.

Өгүүллэгийг бичсэн Н.Эрхболд 2019.4.24

2 Comments

  1. Дэлэг says:

    Эрхболдоо алдаагүй, зөв бичиж сурах хэрэгтэй шүү!

  2. Daddy says:

    Uur hursen shvv unendee, beuty and the bestiig l mongolchihoj, hairan tsag hugatsagaa demii yumand zartsuulaagui gej naidaj bna, uguullegee chanarjuulaarai,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.