Судлаачид энэ асуудлыг Ази тивд элбэг тохиолддог үр хөндөх сонголттой холбон авч үзсэн бөгөөд Хятадын “Нэг Гэр бүл – Нэг хүүхэд” гэсэн бодлоготой холбоотой гэнэ.
Олон улсын судалгаагаар дэлхий дээр 23 сая орчим эмэгтэйчүүд дутагдалтай байна. Энэ дүгнэлтийг АНУ-ын эрдэмтдийн бүлэг хийсэн бөгөөд Proceedings of the National Academy of Sciences (PNAS) сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллээс Le Figaro иш татан мэдээлжээ.
1970-аад оноос хойш дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төрөлтөд тэнцвэргүй байдал ажиглагдаж эхэлсэн байна. Судлаачид ихэнх тохиолдолд энэхүү үзэгдэл нь Азийн орнуудад эрэгтэй өв залгамжлагчтай болох гэснээс эмэгтэй хүүхэд бол үр хөндүүлдэг байдлаас болдог гэж үзжээ.
Армен, Азербайжан, Гүрж, Монтенегро, Тунис, Вьетнам болон бусад орнуудад байгалийн тэнцвэрт байдал нуран унасан.
“Энэ нь Энэтхэг, Хятадад хамгийн ихээр илэрхийлэгддэг: 1970- 2017 оны үед, 11.9 сая ба 10.6 сая охид дутагдаж байсан” гэж хэвлэлд дурдсан байна.
Хятад улсын хувьд 1979 оноос 2016 он хүртэл “Нэг гэр бүл – нэг хүүхэд” кампанит ажил явуулсантай холбоотойгоор энэ нөхцөл байдал үүссэн юм.
SOURCE: gereg.mn
1 Comment
medneshd mgl ghees busad ihenh orond erchuud aria olon, hyatadiig yriltgui, torolt hurtel huu aria olon tordog ymblee