Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн хэзээ шамлагдах вэ?

Энэхүү мэдээллийг сүүлийн 2 жилийн нотолгооны хамгийн өндөр түвшний буюу мета анализ ашиглан бэлтгэсэн тул өндөр хөгжилтэй олонхи орны эмнэлгүүдийн өнөө үед мөрдөж буй зарчим юм.

  1. Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95 аас 96 -гийн бэлэг эрхтэн буюу шодой шамлагддаггүй, ердөө 4-5-ынх нь л шамлагддаг байна. Өөрөөр хэлбэл нярай, бага насны /5 хүртэл насны/ эрэгтэй хүүхдийн шодой шамлагдах албагүй гэдгийг манай эцэг, эхчүүд мэдэж байх ёстой. Үүнийг эрүүл гэж үзнэ. Түүнчлэн памперснаас болж одоогийн хүүхдийн шодой шамлагдахгүй байгаа гэдэг мэдээлэл түгсэн нь туйлын буруу ойлголт юм.
  2. 1- 3 нас хүрэхэд 30%-д, 5 насанд 60%-д шодойн толгойг хучиж буй тээрхийн арьс өөрөө хагас эсвэл бүрэн шамлагддаг болно. Энэ насанд шамлахад шээсний сүв харагдахгүй бол фимоз гэнэ. Тэгэхээр Фимоз гэдэг оношийг 5 наснаас өмнө тавих ёсгүй бөгөөд 5 наснаас өмнө шодойг хүчээр шамлах /язарна!, өвдөнө!, сорвижино!/, байнга шамлах “дасгал” хийх /шодойгоороо оролддог буруу зуршилтай болно!/, тээрхийн арьсыг тайрах /циркумцези/, сэтлэх зэрэг мэс ажилбар /10-аад төрлийн хүндрэл гарах магадлалтай!, гоо сайхан нь алдагдана!/ хийж болохгүйг гэдгийг эцэг эхчүүд төдийгүй эмч нар анхаарах хэрэгтэй!
  3. Тээрхийн арьс бэлэг эрхтэний толгойтой наалдсан байх нь хэвийн бөгөөд энэхүү төрөлхийн, онгон наалдацыг 9-10 нас хүртэл салгуулах шаардлагагүй гэж үздэг. Тэгэхээр бага насанд нь шодойн наалдацыг хүчээр салгуулж болохгүй. Наалдацыг салгах нь маш хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.
  4. Тээрхийн арьс бага багаар сунаж, наалдац нь аажмаар салж /ялангуяа 5 наснаас хойш/ эрэгтэй хүүхэд эрийн цээнд хүрч 16 – 17 нас хүрэхэд шодой өөрөө 100% шамлагддаг гэдгийг манай нийт эцэг эхчүүд төдийгүй эмч нар анхаарах хэрэгтэй! Энэ явц нь урьд цагт ч тийм байсан, одоо ч мөн ийм байгаа. Зөвхөн 0.5 – 1% -д эмгэг фимозын улмаас шамлагдахгүй байж болох бөгөөд энэ тохиололд л эмнэлгийн заалтаар хагалгаа хийнэ.
  5. Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэний арьсыг тайрах, сэтлэх зэрэг хагалгааг зөвхөн эмнэлгийн заалтаар хийх ёстой бөгөөд энэ заалт нь маш ховор тохиолддог. Эрүүл шодойг эмчийн саналаар мэс хүргүүлж болохгүй. Харин шашны уламжлалын дагуу хүүхдийнхээ тээрхийн арьсыг тайруулах нь тухайн гэр бүлийн асуудал гэдэг нь ойлгомжтой.

Тэгэхээр эрэгтэй хүүхдийн шодойг нотолгоонд суурилаагүй элдэв мэдээлэл, хувь хүний санал бодлоор “шамлах ёстой” гэж янз бүрээр тайлбарлан оролдох, мэс засал хийх нь ямар ч үндэслэлгүй юм.

Хүүхдийнхээ шодойг угааж шодойн ариун цэврийг багаас нь сахиулж сургах хэрэгтэй!

Хүүхдийн мэс заслын эмч, МУ-ын Төрийн шагналт, АУ-ны доктор, Клиникийн профессор М. ТҮМЭННАСАН

3 Comments

  1. Ман says:

    Миний шодойны арьс секс хийх гээд босчихсон байсан ч толгойгоо бүрхсэн хэвээр байдаг. Нарийн үтрээтэй хүүхэнтэй хийхэд шодойныхоо толгойг арьсаар нь бүрхүүлж байгаад хийхэд шууд гулсаад орчихдог амар байдаг юм. Хуурайшилтай байсан ч хамаагүй хэн хэндээ зовиургүй хийдэг. Хөвчөө таслуулж толгойн арьсаа тайруулсан эрчүүд нарийн хуурайшилттай үтрээтэй хүүхэнтэй хийхэд асуудал үүснэ шүү. Орж өгөхгүй хүүхнээ злвоогоод

  2. Tj says:

    Энэ новшийн хагалгааг 27 насан даа хийлгээд сэкс зүгээрл новш болсон шүү битгий хийлгээрэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.