Би ч бас буруутай байсан л даа…

Би 24 настай. Нѳхѳртэйгѳѳ (26 настай) хүүхэдтэйгээ (1 настай) амьдардаг байсаан. Одоо тусдаа амьдраад 4 сар болох гэж байна. Би одоогоор ѳѳрийн аав ээжийнхээ гэрт амьдарч байна. Нѳхѳр хүүхдээсээ тусдаа амьдрах болсон шалтгаан гэвэл үл ойлголцол болон нѳхрийн халамжгүй байдал, хамгийн ноцтой нь гэвэл хэд хэдэн удаа гар хүрсэн явдал. Тѳрѳѳд сар болоогүй байхад, шинэ жилийн ѳмнѳ дараа гээд л. Үүнээс болоод миний сэтгэлд тэр их гомдлууд хуран хуралдсаар одоогийн энэ байдалд хүрчихээд яахаа мэдэхгүй хэцүү байгаа болохоор захидал бичлээ. Хүүхэд маань аав дээрээ байдаг.

Би сүүлийн үед нѳхѳр гуйгаад байсан болохоор нь хааяа ирэн очин байдаг болсоон. Намайг очиход хадмууд дургүйлхээд байдгийг би олж мэдсэн. Эргэж ирэхгүй гээд явсан биздээ. Энэ одоо яах гээд ирээд байгаа юм гэж ярьдаг юм байна лээ. Тэрнээс хойш очьё гэж нээх бодохоо больсон. Үүнийг дагаад ч тэрүү дотроо хадгалсан гомдлоос болоод ч тэрүү салж болохгүй гэж бодсон ч гэсэн миний нѳхрѳѳ гэх сэтгэл хѳрѳѳд байгаагаа мэдрээд байна. Ийм тохиолдолд яах ёстой байдаг вэ?

Муу хүн гэдгийг нь нэгэнт мэдэрсэн болохоор энэ чигтээ сэтгэлээ татаад авсан нь дээр үү? Эсвэл хүүгээ бодоод хүүгийнхээ аавтай ойлголцохыг хичээгээд хамт амьдарсан нь дээр үү? Чин сэтгэлээсээ хариулж ѳгч тус болооч хүмүүсээ. Бас нэг юм нэмж хэлэхэд маргаанд би ч бас буруутай байсан л даа. Би түрүүлж алгадаж байсан, хэрүүл ѳдѳх гэх мэт…

7 Comments

  1. mal says:

    Unuu ueiin huuhnuud bi gedeg ubchin tuschisan ter ni gazar abchihsan gar hursen bolgon muu b.dgiim bish gehdee chi bol hunii hani bj chadahgui yum b.a nasaaraa iim setgel dunduur b.h uu erhen salsan ni deer

  2. хэ хэ says:

    Эхнэр гэхээр л уурлаж хашгичих, бас алгадах эрхтэй биш л дээ. Би эхнэрээ зоддоггүй ч алгадвал адилхан л алгадна.

  3. aa says:

    salsan n deer yum bishuudee
    negent l gar hursen l bol dahiad l hureh n todorhoi, olloo.n helj bgaagaar huuhdee uldeegeed l yag l gadagshaa yavad l ajillaad esvel suraad ir

  4. Lelz says:

    uuruu ehluulsen, uuruu unasan huuhedvuildaggui. aash aviraa, gar huluu sarvalzuuldagaa bolih heregtei. Teglee geed chi uuruu l hohirno. er ni hen ch hezee ch busdiin turemgii baidal, uur ursaar, adair aashnaas aihgui shd.

    gar hul bol uuriinhuu tuluu hudulmurlu gej zayasan bolohois hun tuu sarvalzuul gej zayagaagui bh. Odoo tedniig taivan orhi, chi bol butsaad ochihiig l huseed bgaa boltoi.

  5. оллоо says:

    Хүүхдийг чинь өсгөөд өгье гэж байгаа дээр хурдхан шиг биеэ татаж болбол гадагшаа сургуульд явж биеэ хөгжүүлээ. Чи дурдаагүй боловч танай хадмууд танайхаас илүү гайгүй амьдралтай нөхөр чинь бол даварчихсан гар байна. Нэгэнт л гар хүрсэн бол хэцүү дээ. Эртхэн шиг бие сэтгэлээ татаж аваад тэгээд сургууль соёлд явж амьдралаа шинээр эхлүүл. Гуйж гүйж очоод байвал улам л үнэ цэнэгүй болоод дараа дараачийн удаа асуудал чинь бүр л хүндрэх байх даа

  6. Mogi says:

    tarii ni tanisiim bol zaigaa avsan ni deer bizee huugee hen ni avhaa tohirood amidralaa hoo doo. huugee bodood neg nasnii amidralaa ureed ch yahav het zaluu bn, er hun oorchlogdoh bish butsval boon zovlondoo zoogdoh yum bn shineer setgej shine amidral l bosgoj dee.

    • Ээ says:

      Одоо ингээд хархад гэр бүл гэдэг ямар ч үнэ цэнэгүй болсон харагдаж байна.Анхнаасаа яах гэж суусын ?амьдарч чадахгүй байж сэтгэлийн хөөрөлөөр суусанаас болж амьдралд болох олон асуудалыг тооцолоогүй байгаан нөхрийг чинь зөвтгөхгүй гэхдээ өөрөө чи гэр бүлээ сэглэсэн гэдгээ сана !!! Эрх ашигаа бодоод салахгүй юу өөр яадагын ??? Чиний сэтгэл санаа ч бай гэр бүл ч бай ямар үнэ цэнэгүй хэрэггүй цаашдаа хүнтэй суух гэсний хэрэггүй дээ !!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.