Би ээжийгээ яавал надтай зорилго нэгтэй, сэтгэл нэгтэй амьдралын төлөө зүтгэх бол?

Сайн байна уу? Би 26-тай, 15-тайгаасаа 10-н жилд байхаасаа ажил хийж авсан цалингаараа өөрийгөө болгоод явдаг байсаан. Тэрнээс хойш үнэхээр амарснаа мэдэхгүй байна. Амралт болгоноор ажил хийнэ, жирэмсэн байхдаа ч ажил хийнэ, төрөөд ажил хийнэ. Айлын ганц охин. Аав минь бага байхад өнгөрсөн гэсэн би нэрнээс нь өөрийг мэдэхгүй. Ээжээрээ үсрээд л 1 ээлжний хувцас л авахуулдаг байлаа. Намайг 4 настай бага байхад эмээ өвөө дээр үлдээгээд Солонгос яваад 18-тай байхад ирсэн, нээх их дотно биш.

Сүүлийн хэдэн жилүүдэд л дотно байх шиг байна. Цэвэр өөрийнхөө хүч чадлаар өөрийн гэсэн бизнестэй болсон. Ээж маань Солонгосоос хов хоосон ирсэн, Монголд ажил байхгүй гээд би өөр дээрээ ажиллуулдаг, сард 2 сая төгрөгний цалин авдаг. Ер нь гарч орж ууж идэж явах их дуртай. Намайг өвдөөд хэвтэж байхад хүртэл гадуур л явж байсан, хүүхэд маань өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад бас л гадуур явж байсан.

Нөхөр маань их гайхдаг, гэхдээ юм хэлдэггүй ээ ээж чинь шүү дээ л гэдэг. Аз болж маш сайн нөхөртэй би. Цалингаа аваад өөртөө л зарцуулдаг хүүхэддээ гээд 5 цаас ч өгдөггүй. За тэр ч яахав хүүхдээ 1 өдөр хараад өгөөч гээд гуйхад л эрс татгалздаг. Хааяа нөхөр лүү маань сал сарни гэж догширно. Найзуудтайгаа гарахдаа хэзээд ч хэдийд ч бэлэн байдаг. Мэдэхгүй ээ гомдоод маш хэцүү байна. Уур хүрээд байна. Би амьдралын төлөө гээд зүтгэж байна.

Манайх 2 өрөө байртай тэрийгээ тавиад дахиад 1 өрөө байр лизингдэнэ та зээлнээс нь төлөлцөж туслаарай та л амьдарна (ээж байргүй) гэхэд би өр төлж өртэй амьдарч чадахгүй гэсэн. Ийм л байна. Үнэхээр бачимдаад байна.
Ярилцая гэхээр би эрх чөлөөтэй амьдармаар байна, өөр өөрсдийнхөө амьдралыг бодно гэсэн тэгсэн хэрнээ дандаа миний амьдралд оролцоно. Би ээжийгээ яавал надтай зорилго нэгтэй, сэтгэл нэгтэй амьдралын төлөө зүтгэх бол? Одоо бол ажлаа хийнэ цалингаа авна, шоу, найзууд ингэж л амьдарч байна…

8 Comments

  1. дандаг says:

    Бн аа бн ийм хмс. Манай 1 найз хүүхэн бий, оюутан бхдаа 1 хүүхэдтэй. Тэрнээс шоугаар л амьдарсан. Сул цалин хүртчихнэ. Тэгээд харин хэдэн жилийн өмнөөс гадаад нөхөртэй болж монгол улс 1 хоолны савнаас салсан бх. Байн байн ирж шоудна аа бас.

  2. Чамд зөвлөхөд says:

    Наад Янхан авгайгаа өөд нь татах гээд нэмэргүй дээ. Солонгост байхдаа чамд зориулж Мөнгө хураагүй бол ЧИ тэр хүний сэтгэлд нь байгаагүй гэсэн үг. Наадах зүгээр Янхан сэтгэлтэй Боовны Донтой авгай. Эмэгтэй хүн Солонгост мөнгө хурааж ирээгүй гэхээр СОНИН л байна. Эрэгтэй хүн бол мөнгөгүй ирэх нь байдаг л юм. Манай нэг найзийн нөхөр Олсон мөнгөө Өөр хүүхэнд зарцуулж байгаад ирсэн нь сүүлд илрээд тэгээд Авгай нь салаад одоо өөр сайн хүнтэй амьдарч байгаа. Тэнэг авгайг Гэр бүлийнхээ амьдралд бүү оролцуул АЯГҮЙ бол та хоёрыг Салгах гээд хов хутгаж ч мэднэ. Чи өөрийн амьдралаараа яв заавал Наад янханы чинь замаар явах ёстой биш. Чи Нөхрийнхөө л төлөө амьдарсан нь дээрдээ.

  3. зочин says:

    Ийм ухамсаргүй хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л өөрсдийн амьдралаар явах хэрэгтэй.Амьдралдаа битгий оролцуул бас битгий цуг амьдар, битгий гомд. Зүгээр л тусад нь байлга. Хөгширөөд ирэхдээ элдэв юм яриад ирж магад битгий тоо. Яиний амьдрал бол чиний нөхөр тэшээд л болоо. Уулаасаа үр хүүхдээ гээгүй хүмүүсийг дээрээс шийтгэдэг юм

  4. Mogi says:

    hezee ch oorchlogdohgui. zaitai ossiim bol zaitai l harits

  5. Гайхаад байдгийн says:

    Манай нөхрийн ээж яг тийм бага байхад нь бас гадагшаа орхиод явж байсан одоо ч гэсэн нэг улсад өөр2 хотод амьдардаг жилдээ нэг л уулзалддаг утсаар байнга ярьдгүй ярихлаараа мөнгө нэхээд л өөрийнхөө цалинг яадгийн мэдэхгүй ачынхаа нэрийг ч мэдэхгүй байж худлаа зусардаад байдаг нь таалагддаггүй ээ хөхүүл хүн дээр ирж байж аль хугацаа нь дуусаад 2жил өнгөрсөн далайн байцаа бас муудсан шоколад чихэр өгч байсан тэрийг мэдэхгүй идсэн бол яах байсан бол бодхоор гомдох зэвүүцэх зэрэгцээд байдгийн ямар ч сэтгэл байхгүй хүнд сэтгэл гаргах үнэхээр хэцүү нөхрөө өрөвддөг дөө дунд нь бөмбөгнөөд л. Ер нь тэгээд ганц бие ээжүүд хүүхдээсээ хол удчихаар ийм хачин амиа болдог байх

  6. Busgui says:

    Manai nziin eejtei yamar tustein be .iim hun oorchlogdohguiee hugshirsun ch ur huuhde zowooson heweer l bdg yum bnale.eejteigee 2lahnaa baihdaa neg yariltsaad uzehgui yu huleej awch oilgohgui bol het amidraldaa oruultsuulaad demiidee.

    • Ooo says:

      Bi gorid geed helchihey. Hezee ch uurchlugduhgui, hugshruud ch novshiin emgen l bolno. Huuhduuded chini gai bolno. Zugeer uuruusuu hol bailable.

  7. Busgui says:

    Manai nziin eejtei yamar tustein be .iim hun oorchlogdohguiee hugshirsun ch ur huuhde zowooson heweer l bdg yum bnale.eejteigee 2lahnaa baihdaa neg yariltsaad uzehgui yu huleej awch oilgohgui bol het amidraldaa oruultsuulaad demiidee.manai nziin eej money neheel ih zowoodogdoo huuhduudee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.