Гэр бүлийн асуудал

Сайн уу иймэрхүү амьдрал туулсан хүн байвал зөвлөгөө өгөөрэй. Бид 2 хүүхэдтэй гадаадад амьдардаг. Эхнэртэйгээ байнга л нэг явган хэрүүл хийсээр байгаад сүүлдээ бүр залхаад заримдаа бүр үзэн ядах сэтгэл төрдөг болоод байна.

Асуудал юунд вэ гэхээр эхнэр минь ерөөсөө гэр бүлийн үүрэг хариуцлагийн талаар юу ч байхгүйд байна. Би бол өглөө гараад орой ажлаасаа ирнэ. Байр орон гэрэл цахилгаан гээд бүх юмны төлбөрийг төлнө. Энэ бол миний үүрэг. Тэгээд юу гэхээр би эхнэрээ гэр орноо авч явах ёстой үгүй дээ л эрэгтэй хүнээс илүү гэр орны асуудлаа авч явах ёстой гэж боддог юм. Гэтэл бодит байдал дээр тэс өөр. Эхнэр ерөөсөө юу ч хийдэггүй.

Жишээ нь эхнэр одоо надтай уралдаад л шахуу ажил хийнэ. Гэхдээ цагийн ажил. Нэг их мөнгө олохгүй ч яахав ойр зуурын юм хумаа төлөхөд бол боломжийн. Тийм байж 1 төгрөг ч цухуйлгахгүй. Би заримдаа мөнгө төгрөг хүрэхээ байхаар хэрүүлж хийж байж нэг юм төлүүлнэ. Тэгээд төлүүлэхээр тэрнийгээ байнга ярина. Би тэгсэн ингэсэн гээд. За яахав төлбөр тооцоо дүүрч гээд хаяий гэхээр дараа нь гэр орноо цэвэрлэх нтр бол огт хийхгүй. Өглөө би гараад явна орой бүр тэрнээсээ новширсон юм сууж байна. Энэ мэнийгээ хийчихэд яадгийн гэхээр хүүхдээ харсан завгүй байлаа бла бла гээд л. Явж явж би үглээ болж үлдэнэ.

За бүр энийг хаячий болий гэхээр 2 хүүхдээ хүмүүжүүлэх. Энэ миний хамгийн уур хүргэдэг асуудал. Хүүхэдтэйгээ нэг тийм сонин хөндий харьцана. Хүүхдийнхээ сургууль дээр юу болж байгааг бараг юу ч мэддэггүй мэдэхийг ч хүсдэггүй. Чи хий гээд л надад даатгачихна. Багш нь ингэ тэг гээд захиа явуулна. Тэрнийг нь барагтай бол уншихгүй. Намайг яагаад уншаагүй юм гээд миний буруу болгоно шүү. Тэгээд манай хүүхэд сургууль дээрээ ийм тийм асуудал боллоо гэхээр бүр шаль далий юм зөвлөнө. Охиноо харахаар бүр өрөвддөг юм. Яг сэтгэлийг нь сонсоод ийм тийм юм болсон. Энэ нь тэрний буруу энэ нь чиний буруу нтр гэж бодитой юм юу ч зөвлөхгүй. Нээх холоос хүүхэдтэйгээ харьцана. Тэгээд юм л бол хүүхдэд хэрэггүй хувцас хунар авч өгнө. Яг үнэндээ хүүхэдтэйгээ амралтын өдөр үлдэхээрээ цагийг нөхцөөх арга нь л бараг дэлгүүр хэсэж юм авах доо. Одоо том охин маань 7 настай. Би эцэг хүний хувьд 4 наснаас нь авахуулаад зурагтай ном нтр аваад аль болох л уншиж өгдөг байлаа. Гадаадад байгаа болохоор хэлэнд нь бүр сайн анхаарахгүй бол болохгүй гэдгийг тоох ч үгүй. Энэ 7 жил эхнэр лав нэг удаа ном уншиж өгөхийг нь харсангүй. Бүр бодохоос ч зэвүү хүрмээр.

Тэгсэн байж найзуудтайгаа гэр бүлээрээ уулзахаар нэг л их хүүхдийн боловсрол ярина. Хүнд зөвлөгөө өгсөн амьтан нээх өөртөө итгэлтэй ярьдаг болохоор нөгөө хэд нь бараг л биширчихнэ. Саяхан нэг инээдтэй юм харсан нь эхнэр өөртөө нэг бүтэн зузаан библийн ном авсан байсан юм. Өөрөө бол ном нэг ч шагайдаггүй хүн тэр библи нь бараг эхний хуудсыг нь эргүүлэхээс ч аймаар зузаан ном. Тэгснээ охин маань уйдаад байна гэсэн чинь нөгөө библээ охины минь урд тавьдаг юм даа. Тэгээд тэрнийг нь хэлсэн чинь багаас нь итгэл бишрэлтэй болгоё ч гэнэ үү. Гутлаа үдэж сурж байгаа охинд маань итгэл сүшрэл амьдралын талаар заах гээд ёстой нэг орц юм байна даа гэснийг л мэдэрсэн дээ.

Тэгээд орой гэртээ ирнэ нэг хог новшин дунд том хүүхдэд нэг youtube асаагаад өгчихсөн. Тэгээд буйдан дээр суугаад утсаа оролдсон л хүн байнга л чатлана хэн нэгэнтэй утсаар ярина. Тэр үедээ их эрч хүчтэй. Утсаа тавиад ёоё ёоё ядарлаа гэсэн нэг хүн. Ер нь ажлаа тайван хийхэд ч хэцүү шүү. Байнга л хүүхэд яаж байгаа бол гэсэн зовнилтой.

Миний зөвлөгөө хүнтэй хэзээ ч яарч суугаад хэрэггүй. сургуулиа төгс ажил хийж үз. Дор хаяж 2, 3 жил ажилла. Хүмүүстэй уулзаж бай. Харьцуулалт хий. Намайг байхгүй үед энэ хүн яаж амьдралаа авч явах вэ гэж бодож үз. Өсөж торнисон орчинг нь мэдэж ав. Ном уншдаг хүнтэй нөхөрлө. Учир нь тийм хүмүүс л хүүхдээ ном уншдаг боддог сэтгэдэг болгодог юм.

12 Comments

  1. Бат says:

    За тэр христын библи уншуулах гэдэг бол маш муу зүйл. Есүсийн шашинаас л хол явуулаарай хүүхдээ бас эхнэрээ

  2. Зочин эр says:

    Гоншигоноод л олон юм хуцаад байхаар эр хүн шиг байгаач. Сээгс сайт дээр сээгсийн асуудалгүй л юм бол үлийгээ хийж олон юм донгосдог хүүр вэ. Тийм л олон жил ханилсан юм бол яавал баярладаг гэдгийг нь мэдсэн л байгаа шдээ. Эхнэрээ жаахан халамжлаад, жаахан эрхлүүлж сайхан занг нь хөдөлгөж байгаад сайн ярилцаад, олсон бүх мөнгөө дундын шилэн дансанд өчиггүй аваачиж түгжээд, зарлагаа ярилцаж байгаад гаргадаг болооч, ядах юм юу байна аа. Охиндоо ном уншиж өглөө гээд злхад байх ч юмгүй. Хүүхдэд хэн илүү ойр байна тэр хүнтэйгээ нээлттэй харьцдаг болдог юм. Эхнэртэй чинь биш чамтай адилхан ааш тогтоно гэсэн үг. Гэр бүлээ хайрла, тэнэгээ. Коментоор хүн сал гэвэл чи салах юм байна л даа. Ер нь тэгээд Монголдоо ирж амьдрахгүй болохоор л тэжг байгаа юм шд.

  3. Khulan says:

    Ooriigoo bur shutchixsen noxor bna tgeel exnereesee oo xaigaal syyjiidiin bxda. Bi bi bi l geed bxiin. Chamtai amidrax xun zovox um bna naad yarianii ongonoos chn medegdej bn.

  4. sun says:

    tiim dur esgesen humuus bn bn. gaduur humuusiin nudend aimar l donjtoi, ayagui yambalag, tegee l uhamsar, bolovsrol, gegeerel yarina. humuust neg l ih zovlogoo ogson hun. yag dotroo bol unen shalihgui. sn medehgui, udaan hamt bj uzeegui humuus bol bishirchine.
    tanai bdal amarhan bas hurdan oorchlogdohgui gehdee oorchloh bolomjtoi. chi odooniihoosoo shal oor arga barilaar handaad uz. yavgan jijig heruul bitgii hii adilhan jijigreed heruul hiigeed bhaar chi yamar ch surgui bolood bn, yamar neg bdlaar ooriigoo une tsenetei hundluuleh yostoi geriin ezen noyon nuruu er hun gedgee meduuleh heregtei. oortoo, ene bdaldaa anhaarahgui bol nohortoo hayagdaj ch magadgui gesen dald sanaa og.

  5. Зочин says:

    Анхнаасаа ухаалаг эхнэр авах хэрэгтэй

  6. Эхнэр чинь энэ сайтыг бас уншдаг юм бишүү says:

    Энэ бичсэн залуугийн эхнэрийн найзууд ороод ирэв бололтой.

  7. dok says:

    za yer ni mongol huuhnuudiin niitleg torh bn doo, haruudaas yalagarah yumgui uhernuud shuu dee, ter mongo togrog bol gaigui asuudal bn aa, ter tal deer tsagaa tulahaar mongol huuhnuud gaigui ee zailuul, ter deer bol ugleed hereggui. Busad ni bas l hetsuu shuu.

  8. Сайн ярилц хөлдүү толгой минь says:

    Өөрийгөө л мундаг гээд бодоод байдаг. Гэтэл эхнэрт чинь ямар зовлон байдгийг ярилцаж үзсэн юм уу. Чамайг ч яая да гээд бодцон яваа ч юм билүү. Үнэхээр хүнээр өрөвдүүлэх гэсэн хэцүү эр юм даа чааваас.

  9. Huuhnees dor er yumda says:

    Chi uuruu er yum bj yun yadargaatai shalchignuur amitan be. Durguim bol salaach.

    • Marshall says:

      Ene hun gadaadad uuriinhuu hetsuu tulgamdaad baigaa asuudlaa shiidej. Chamshig hudlaa pizda nar l avgaigiinhan uruusun dugui baidiim shdee. Hunii nutagt ger buleeree ochood taaramj muutai ymar bol setgeliin ugee uudlah hun bhgui ymar hetsuu gedgiig chamshig modon jorlon deer suugaad tarhin hatingarshsan hun oilgohgui

    • Иргэн says:

      Мал юмдаа чи сал гэж хуцахаасаа өмнө хоёр хүүхдийг нь бодооч хүүхэд хохирох ёсгүй шүү!!!

  10. Shagdar says:

    aan tii. yavaandaa tolgoi deer chin l gardiim daa. chamaig jaahan l doosh oronguut huzuun deer chin mordood buunaa l mai shuu. neg ugeer helhed chi oodlohgui. anhnaasaa chinii ayasaar ni bailgasan buruu bas bii, negent chi avgaigaa hodolgoj chadku bol amidral deer oor busad yug ch oorchloj chadahgui ayasaar yavna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.