Сайн нөхөрт биш мөнгөтэй хүмүүст бүсгүйчүүд дуртай байдгийг л ойлголоо

10 жил ханилсан эхнэрээсээ салчихлаа. Нэг хөөрхөн хүүтэй. Сүүлийн 3 жил гэр бүл маань хэрүүлээр тасарсангүй. Сүүлийн үед гэр бүл салах болохоор нөхрийг л буруутгадаг болж. Би эхнэрээ бусад шиг зодож нүдэх нь битгий хэл чанга ч хашгирч үзээгүй. Ажилдаа явж хүүхдээ цэцэрлэгээс нь авч хэн завтай нь түрүүлж хоолоо хийсэн анхны хайраараа суусан тийм л хосууд байсан. Хөөрхөн үртэй болсон. Том биш ч эцэг эхийнхээ авч өгсөн 1 өрөө байранд цалингийн зээлээр авсан Приусээ унаад болоод л байдаг байлаа.

Гэвч 3 жил эхнэрийн зан авир өөрчлөгдөж чи мөнгө төгрөг олсонгүй ажил амьдралаа сайжруулсангүй албан тушаал ахисангүй гээд арчаагүй бүтэлгүйгээр маань их дуудах болсон. Найз хүүхнүүдийнх нь амьдрал эрс сайжирч нөхрүүд нь албан тушаалд хүрэхээр тэдэнд атаархаж миний арчаагүйд бухимдах болсон байхаа. Сүүлийн 10 жилд амьдрал нь ахисангүй чи миний амьдралыг сүйрүүллээ л гэх болсон.

Сүүлдээ хэрэлдэх маань нэмэгдэж гэр орноосоо хөөгдөх нь олширсон ингэж амьдраад яах вэ гээд шүүхээр сая баталгаагаа салгуулсан. Эцэг эхээс маань өгсөн байрыг авна машиныг маань авна нөхөн олговор авна гээд дайрсан. Би эд хөрөнгөн дээр хэрүүл хиймээргүй байсан тул машинаас бусдыг нь өгөөд салсан. Ёстой хэдэн хиртэй хувцасаа аваад саллаа. Үр хүүхдийнхээ дэргэд зодоон нүдээн дээрээ тулалгүй салсандаа баяртай байна. Сүүлд сонсохнээ надаас бусад нь эхнэрийг маань 1-2 хүнтэй явалдаж байсныг тэр тусмаа ах дүү нар маань мэдэж байсан байна лээ би л арчаагүйдээ тэнэгтээ мэдээгүй явсан юм шиг байна лээ.

Салахгүй амьдралаа бүтнээр нь авч үлдье гэж зөндөө хичээсэн одоо бол өөрөө өөрийгөө бодож амьдръя. Мөнгө төгрөг албан тушаал хөөе гэж бодож байна. Эцсийн дүндээ сайн нөхөрт биш мөнгөтэй хүмүүст бүсгүйчүүл дуртай байдгийг л ойлголоо. Ер нь тэгээд эрчүүдийг бүх юман дээр буруутгах нь утгагүй ядаж 50:50 л байгаа даа…

28 Comments

  1. Далила says:

    мөнгөндөө ч биш л дээ.
    арчаагүй, өөртөө итгэлтэй, уйтгартай хүмүүс баян байдаггүй л байхгүй юу.
    мөнгөтэй эрчүүд өөртөө итгэлтэй байдаг, амьдрал нь илүү сонирхолтой байдаг болохоор л тэр. би өөрийгөө өлсгөхгүй, цангаахгүй, мөр бүтэн явж чадах биеэ даасан, сайхан ажилтай, хэрэглээгээ бие даагаад шийдэж чаддаг эмэгтэй. гэхдээ яагаад мөнгөтэй эрчүүдэд дуртай вэ гэхээр тэд илүү юм үзэж нүд тайлсан, яриа хөөрөө нь ч илүү сонирхолтой, эрсдэлээс айдаггүй, шийдэмгий байдаг.
    мөнгөгүй эртэй болзохоор хаашаа явахаа мэдэхгүй, хаана ямар олигтой сайхан сонирхолтой тавйан тухтай газар байдгийг ч мэдэхгүй, хорголоо тоолоод л… яагаад гэвэл мөнгөгүй учраас очиж үзсэн газаргүй, хийж үзсэн юмгүй. үсрээд л кино театр орж кино үзэх, үсрээд л нэг хоолны газарт орж хоол идэх гэсэн болзооны маршруттай. эсвэл нэг караоке орж хоолой нь хүрдэг хэдхэн дуугаа дуулах. үнэннн уйтгартай

  2. Sarah says:

    anh saihan saihan ug helj avch suuchaad 15 jil bolhod hurim bitgii hel suin bogj ch ogoogui 2 huuhdiig ni toruulsen.Nohor zutgeed baigaa ni haragdaj baivch amidral ogt deeshleegui bahi baidgaaraa.Zodohgui,uudagguid ni bayrlaad l amidarch bn.Yag ter hair gej zuil baigaa uguig medehgui bn.Tevcheer bol bnaa bn.

  3. Man says:

    надад ийм жишээ байна.
    1. Найз маань солонгост ажиллаж байхдаа эхнэр гэх хүндээ мөнгөө шилжүүлээд байсан. 5 жил ажиллаад явуулсан мөнгөөр нь эхнэр гэх шулам нь дэлгүүр нээсэн, 3 өрөө байр авсан, машин авсан гэж хэлээд ашиг нь муу байна зарлагаа л нөхөж байна гэдэг байж, тэгээд визагаа дахиад 3 жилээр сунгачих нэг мөсөн том дэлгүүр нээе гээд байсан байгаан. Мань хүн сэжиг төрөөд намайг очоод хараад өгөөч гээд очтол хүний дэлгүүр түрээслээд хамаатныхаа охиныг суулгасан байсан, өөрөө Дубай руу өвлийн хямдралтай нислэгээр 30 хоног амрахаар явсан байсныг худалдагч охин хэлсэн. Энэ учрыг хэлтэл тэндэх ажлаа хаяад шууд л ирсэн. Гэтэл эндээ хэдийн хүнтэй явалдаад бүр нэг төрийн албанд орчихсон тэндхийнхээ боссын ивээлд орж хатан нь болсон байсан юм даа. 3 өрөө байр, 33х7 дугаартай Highlander нтр байгаа гэсэн юу ч байхгүй бүгд зураг байсан. Мөнгөөр нь ховдод байгаа ээж, аавдаа байр авч өгсөн байсан. Одоо манай найз бөөрний чулуутай өөрийн сүүлийн 2 сарын цалингаараа авсан Кроунаа унаж байна. Дээрээс нь архинд орсон, ихэнхдээ уучихсан намайг дууддаг болсон. Фэйс бүүкээр нь одоо нийслэлийн … -ын дарга залууд шуламтай суусан талаар учрыг нь хэлтэл юу ч мэдээгүй байсан юм даа.

    Залуус минь хүүхэн эргүүлж байгаа бол урдахыг нь сайн ухаарай.

  4. номин says:

    Залхуу болхоор чинь салж байгаам. Хүн хѳдѳлмѳрлѳж хѳдѳлж бодож сэтгэж алсыг харж чадаж байвал мѳнгѳ олж гэр бүлээ хангалуун байлгаж чаддаг

    • gang says:

      huduunii orc setgelgee bndaa.2uulaa l zvtgeh heregtei bizdee.er hvn gantsaaraa awch ywn gesen ali deer veiin bodoloosoo salaaj

  5. Хм says:

    Шуналтай өөрийгөө их юманд бодчихсон л хүүхэнтэй л ханилсан байж. Тэрнээс биш амьдралаа хамтдаа өөд нь татах гээд ханьдаа тус болчих гээд л хичээж яваа гэр хороололд тарчигхан ч гэсэн амьдарч байгаадаа сэтгэл хангалуун халуун сэтгэлтэй хүүхнүүд олон байна шүү. Хэдэн эрчүүдтэй явалдаж тэд нарынхаа чихэнд нь цэцэг ургуулдаг ярианд нь итгээд биеэ тоогоод амьдралаа бусниулчихаад сүүлд хар толгойгоо шаагаад үлдсэн түүх олон байдаг л юмдаа.

  6. Juni says:

    Archaagui novsh bolhoor chin l ehner chin uur hvntei ywaldaj bgaan.

  7. 30 гарсан залуу says:

    Завхай хүүхнээс салсан нь болж. Одоо хүн амьтанд мэдэгдэлгүй гадагшаа гар. Тэгээд тэндээ болж ѳгвѳл шингэ.

  8. Эр хүн says:

    Байлдагчийг тордвол хурандаа, бакайлыг тордвол хром гэдэгсэн.

  9. archaagv yumbde says:

    kve nree vnenhvv l ooriigoo orowdvvlj ooriig n sn hvn gj helvvleh gj tm vg sonsoh gsnde arga yadaad l end bichijdee hoorhii. ooroo ch gsn archaagv gdger meddeg ewlerch chadadgv jinhene archaagv zaluu bnda. 10 jil ooroo osj dewjeegv ooriigoo ehleed hel. iim sonin bgaada hanasan zaluusd vnen goloosoo durgv gej. iim amidraliin temvvlelgv zorilgogv zvtgelgv bga ooroosoo l buruug hai. gants amidrah bj amidarsan shg amidraach. yalanguya bvr er hvn bj. yawalddag chinii ehneriin buruu ch gsn cham shg iim nohorte bol ymr ch gvnj sahiusan tenger shulam l bolj huwirna. odoo ene neg chamg omoorood bgaa hvvhnvvd yas yuman dre iim cham shg nohorte bsn bol iim l yum nehne shaardana. Ooriigoo er hvn ail geriin noyn nuruu chinii ard vr hvvhdvvd ehner chin gd mash olon hvnii huwi zaya bgaag uhaaraad uhamsartai hariutslagatai bsn bol hoyriin hoorond bi zodoogv ntr gd elgiin yum bicheed suuhgv l bsn bh

    • archaagv yumbde says:

      odoo tgd pruise unaal zeeleeree chadwal neg oroo bairaa awaad bas neg tsetseg tsewrvv shg shan hvvhen awcj suuchaad tun udahgv minii pruisiig hvrtel awchlaa gd uilaad suuh vy udku l irhenedee. hvn amidraldaa, oortoo hezee ch hanaj bolku vrgelj ooriigo hogjvvlj bj l ene amudrAl chin utga uchirtai vr hvvhedde vldeeh yumtai nvvr am bardam vheh bhda

    • gahhh says:

      Haha ene bas yag tiim ediin sonirholtoi huuhnii neg bna. 1 uruu bair prius bitgii hel bhgui deer n zodoj nudeed araar n tavidag zaluus zunduu bna. huuhnuud bas hey davruu bgaa yumshuu. ene zaluud helehed salsan n bolj. odoo saihan ajil hii mungu ol zugaats bolvol gadagshaa surguulid yav. tgeed aytaihan busguitei suugaarai

  10. Busgui says:

    Bagadaa etseg ehee herhen zovj mungu oldgiig oilgoogui, nehej hussen blgonoo avahuuldag bsn huuhnuud nuhrusuu bolomjgui zuilsiig neheed suudgas zailahgui. Bagiin humuujil baragtaa arilahgui

  11. nbbnn says:

    НАЙЗЫН МААНЬ АСУУДАЛТАЙ АДИЛХАН БАЙНА. НАЙЗ МААНЬ ТИЙМ АМБИЦТАЙ ХҮН БИШ. БАЙГААДАА МАШ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЫДАГ ЗАЛУУ ГЭТЭЛ ЭХНЭР НЬ ЖААХАН ЭДИЙН СОНИРХОЛТОЙ. ГОЁ БАЙР ГОЁ МАШИН ЯРЬСАН Л ХҮН БАЙДАГ. БАЯН ЗАЛУУСТАЙ ЯВЖ БООВЫГ НЬ ХӨХСӨН ХҮҮХЭН БАЙДАГ ХАРИУД НЬ ҮНЭТЭЙ ЦҮНХ Л АВХУУЛДАГ БАЙХ. НӨХӨР НЬ ДААНЧ МЭДЭХГҮЙ УГ НЬ ХЭН Ч ХАРСАН ГОЁ ЗАЛУУ. НИЙГЭМ ТИЙМ БОЛМОН ЮМ УУ БЭЛЭН ЮМАНД ХҮҮХНҮҮД ИХ ДУРЛАДАГ БОЛЖЭЭ

    • Хүү says:

      Юунд нь санаа зовдогын, эхнэр чинь сонголтоо хийгээ л биз, 1 өрөө байр, приус бол дундаж л бгаа ш дээ монголд. Угаасаа чамд хайргүй л хүүхэн бж, эртхэн салсан нь болж. Харин боов үзээгүй хүүхэн боовонд хальтарсан бол хүүхдийг чинь авч явж чадах бол уу яадаг бол

  12. zaluu says:

    chi gaigui bn. nadaas terbumiin house avch chadahgui bn geed bgaa ehneriig yah uu. ehneriin huvid bi yaduugiin tuil yum bh. altan zagasnii emgen tsaashaa shuu. salna l gene. sal sal gesen. hudulmuruuruu olj avsan hamag yumiig maani salgaj avna gej bn shuu. shuuhdeed avch chadval avaa l getsen bgaa.

  13. Lol says:

    er ni mungund durtai horvoo shuu, salahdaa hurtel baastai bandaashaa chireed turhumduu butsahguigeer hunii ger oron, busad ed hurungu bulaldaad bdg ni sonin shuu, mongol huuhnuud gej buun shunal, archaagui birduud bh yum. yagaad yag adilhan hudulmurluud, zutgeed amidarnaa gehgui, bi tejelgeh yostoi, tetguuleh yostoi geed huleegeed bdg bnaa,

    chi ch gej chi, tiimdee tulsan bhad hamag baidgaa neg muu shunaltai shulamd aldaj l bdg, turhumd ni butsaahgui yasan yum be, salsaniihaa daraa bish slahaasaa umhu end bichij zuvluguu avahgui dee, neg ch tugrug aldahguigeer salj boloh bsan.

    • Omon says:

      shuuhdevel hurungu huvaana shuu dee bodoltoi baigaarai house eejiinhee duugiinhee ner deer shiljuul bi eejiinhee ner deer buh yumaa shiljuulsen shuuheer nadad bol dogolon yamaa ch baihgui kkk

  14. Oo says:

    Erchuud ch adilhan sh dee. Bi odoo 40 garch yavaa emegtei bna, zah zeeliin uyed manai etseg eh argaa olj chadahgui manaih ih l hetsuu bdald orj, hamaatan sadan dotroo hamgiin yaduu ni bolson hetsuu uye bsan. Naiz zaluu bsan, neg bish bsan, gehdee yag huntei gerleh bolohoor yostoi hetsuu, yaduu ailiin ohiduud hetsuu l yum bna lee, neg ih sain zaluug bi uuruu uruvduud, manai ene hetsuu amidrald hutgaad yahav geed zaigaa barisan. Yadaj gantshan yaduu bsan bol yahav, arhichin etseg eh hetsuu sh dee. Gehdee bagadaa uzeh zovlongoo uzseniih uu, hetsuu yum davaad garsniih uu, uurteiguu ijilhen yum olj suugaad, amidraliin tuluu zutgesniih, unuudur hun shig l yavj bna.

  15. Mogi says:

    emegteichuud mongotei hund durtai ni unen. ter mongotei hun ni zaaval muu hun bish uhaan chadlaaraa mng iig oldog. uhaantai chadaltai erd em hun durtai bdii. chi bas tiim boloh bolomjtoi tegvel hen negnii ehner chamaig dagana.

  16. зочин says:

    Тэнэг, шуналтай, атаархуу, хүн чанаргүй л хүүхэнтэй таарсан бна. Эдгээр занг нь анхнаасаа таньж, засах гэж оролдоогүй бол бүр л сөрөг талруугаа яваад эцэст тэнэглэл нь дийлдэг юмаа. Гэхдээ эмэгтэй хүн бүрийг нэг хэвэнд цутгаснаар харах хэрэггүй. Ухаантай, хүн чанар сайтай, удмын хүмүүжил дээгүүр, сайхан бүсгүйтэй суусан ямарч эр аз хийморьтай өнгөлөг яваа олон гэр бүл бна. Хэсэг карьер хөөж байгаад тийм эмэгтэйг олж суувал чи жарганаа. Байраа алддаг л буруу бна. Одоо шууд хүүхдийнхээ нэр дээр нь шилжүүлээрэй.

  17. ebi says:

    эхнэр л азгүй байна даа. эцсийн дүнд үхэхдээ эд хөрөнгө авч үхнэ гэж байдгүй л байхдаа. Лхагвасүрэн гуайн үг байдагдаа амалсандаа хүрч хамтдаа өтлөх нь хамгийн нандин бөгөөд хүн болж төрсөний утга учир шүүдээ. ийм яшка тай суусан чиний л хохь болждээ. удам судар угсаа гаралыг нь сайн л судлах нь зөвдөө

  18. fsf says:

    Zodoj baih baij dee. Zarim huuhen zoduulj darluulj baihdaa taarsan l bdiim shig bna lee

  19. Edy says:

    Тэнэг л хүүхэн байна даа. Эр хүнийг шүүмжилж уурлах биш магтаж, урам ѳгч, дэмжвэл юунд ч хүрч болдог гэж боддог шүү.
    Тэгэж чадахгүй байгаа хүүхнээс салаад дараа нь чамайг гуйтал сайн хичээж амжилт олоорой!

    Харин эхнэрээсээ салсанаас хүүгээсээ салаагүй гэдгээ мартав! Залуучууд мартаад уулзахгүй яваад байдаг шүү!

  20. Eregtei says:

    10 jil 1 oroo bairand amidruulj chaddag chamd uchir bna shuu.

    • ff says:

      Ugui tegeed yah um be, Neg oroo bairand amidarch boldoggui yum uu?
      Manaix neg uruu bairand bolood l baina.

    • Zaluu38 says:

      Haha ineed hureed baihiin. Chadahgui hevtej 1 l ih 1 oroo bairand yaj amidardiin bla bla gesen hooson tolgoitnuud. Yum helbertee bish aguulgadaa baidag yum. Suuliin yed ondor bolovsroltoi chineeleg humuusiin dund minimalist handlaga huchee avch baigaa. Land 200 unalaa geed prius unasan hunees jargaltai baih albagui!!!! 10 oroo bairand amidarlaa geed 1 oroo bairand amidardag hunees jargaltai baina gesen ug ch bish. Chamd oort chine zovlon daraa boloh ed yumsiin hoinoos hootsoldoh hereggui gedegiig mongolchuud hezee oilgonoo. Benzinii mongond sanaa zovohgui bolchood mashin avch una! Lageriin bairand 365 honog haruul hamgaalalt tavih chadaltai bolchood lagertaa baishin barildaa. Hun uhchih vii, benzinii mongogui yahuu, mashinii tatvaraa yaj tolohuu gesen tumen zovlon. Leasing r 3 oroo bair avchaad tolj chadahgui bolchih vii gesen tumen zovlon!!! Hunees dutuu amidarchihvii gedeg hamgiin buruu handlaga. Harin humuusees yaj ooroor setgej ooroor az jargaltai amidrah ve gej bodson humuus l iluu az jargaltai haraat bus amidardag yum.

  21. ts says:

    vneheer mungu tugrugund durtai bol ger bvlee manlailaad uuruu mungu oloh heregtei. ehnervvd bas olon hvvhded daragdchihaagvi l bol hvvhded daragdsan ch bai vneher az jargaltai bgaa bol uuriin gsen mergejil medlegtei bol tervvgeeree mungu oloh heregtei shde. bi ch 2 hvvhedtei, nuhur maani mungu sn oldog ch gsen ooriinhoo heregleeg 2 hvvgee haraad l olood bdag
    . naa hvvhen chine belen yumand l durtai yum bna. hamtdaa osoj hamtdaa dewjij haniigaa zow zvgt zalj chiglvvlj vr hvvhdee shan osgoh l emegtei hvnii gol vvreg shvv de. odoo tgd tsag hugatsaa l huuchin ehnert chine oilguulna daa ymar sn hvniig aldsiim bee gl haramsah bhdaa. hicheegeerei. eregtei hvnd bol songolt bnaa salsan ch dahiad uur hvvhentei uulzaad suugaad l yvchina. emegtei hvn ch bas hetsvv shvv dee sn hvntei taarah l heregtei

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.