Төгс сайхан амраг

Ихэнх эрэгтэйчүүд төгс амраг орон дотроо ямар байх тухайд доорх зүйлүүдтэй санал нэгддэг.

  • Орон дотроо хориглосон сэдвээр ярьдаггүй. (тэр нь хурим, хүүхэд, хуучин найзын тухай байсан ч)
  • Түүний ээж, найз нөхдийг шүүмжилдэггүй.
  • Өөрийнхөө сэтгэгдлийг үнэнээр шууд илэрхийлдэг.
  • Өөрийн хүсэж байгаа зүйлийг ойлгомжтой тайлбарлах чадвартай.
  • Хошин шогийн мэдрэмжтэй бөгөөд эротик тоглоомонд дуртай.
  • Идэвхитэй санаачлагатай, уран зөгнөлтэй гэх мэт. Гэхдээ эдгээр зүйлс зарим талаараа зөрчилдөж байдаг.

Санаачлага

Идэвхитэй, санаачлагатай байх тухайд гэвэл түүнд маш болгоомжтой хандах хэрэгтэй байдаг. Хэрвээ эрэгтэй хүнд бүх санаачлагыг өгвөл “зүгээр л хэвтэгч” эмэгтэй нэрийг олно, харин бага зэрэг идэвхи санаачлагыг ихдүүлэхэд л “секс түрэмгийлэгч” гэгдэх болно. Судалгаагаар ихэнх эрэгтэйчүүдийг “яг одоо, энд” гэсэн загас наадуулах санал маш их догдлуулдаг нь нотлогдсон ажээ. Гэхдээ дөнгөж танилцсан хүнтэйгээ оронд орох гэж яарсны хэрэггүй. Арваас есөн тохиолдолд идэвхи, санаачлагийг эрэгтэй хүн гаргаж байдаг гэнэ. Учир нь энэ нь түүнд өөртөө итгэх итгэлийг өгдөг бөгөөд эр зоригийн мэдрэмжийг нь нэмэгдүүлдэг гэдэгт ихэнх сэтгэл судлаачид санал нэгдэцгээдэг.

Уран зөгнөх чадвар

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн сексийн мэдлэгийн үр жимсийг нь хүртэж байдаг. Хэдийгээр эрэгтэйчүүд төгс сайхан амрагт байх ур чадваруудын нэгийг “секс уран зөгнөл” гэж хэлдэг ч сэтгэл зүйн хувьд тэд эмэгтэйчүүдийг бодвол арай л илүү хуучинсаг үзэлтэй байдаг ажээ. Иймээс түүнд эротик санал тавихдаа түүний сексийн идэвх, хүслийг нь бууруулахгүйн тулд аль болох болгоомжтой хандах хэрэгтэй.

Мэдрэмж

Уриалагхан, мэдрэмтгий байх нь бас нэг төгс сайхан амрагт байх чанар юм. “Зарим нэг эмэгтэйчүүд (тэд хэдийгээр янаглал сайтай, чөлөөтэй байж чаддаг ч) надад заримдаа газрын теннисыг ханатай тоглож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг. Өөрөө өөртэйгээ тоглоод ямар ч гэрэл гэгээ, бие биенийгээ мэдрэх зүйл үгүй юм шиг. Ямар нэг талаасаа намайг ашиглаад ч байгаа шиг санагдаж дарханы гарт байгаа үнэтэй, чухал багаж шиг л мэдрэмж төрнө.” гэж миний нэг танил залуу ярьсан юм.

Дүгнэлт: Ихэнх эрчүүд сэтгэлийн ойртолтыг хайхардаггүй боловч эрэгтэйчүүд ч гэсэн амрагтайгаа сэтгэлийн таашаал авахыг хүсдэг.

Энэ бүгдийн эцэст хэлэхэд та ямар ч секс ур чадварыг эзэмшсэн байсан “Секс бол теннис шиг л хос хосоороо тоглодог тоглоом” гэж боддог хүнтэй та яаж ч сайхан амраг нь болж чадахгүй. Тиймээс “Чиний хайртай хүн чинь чиний хамгийн сайн амраг байх болно” гэж миний нэг ухаалаг найзын хэлснээр үнэхээр сэтгэлд хоногшим сайхан мөчийг зөвхөн хүссэн хүнтэйгээ буюу үнэнийг хэлэхэд хайртай хүнтэйгээ л өнгөрүүлэх болно.

2 Comments

  1. шүри says:

    Chinii baigaliin ogogdol yamraas ul hamaarch chamaig hamguin saihan emegtei hamgii. Sexy negen.hamgiin tachaahgui busgui met medruulj .buh zuleeree tiim bailgaj chaddag huniig l sain amrag genee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.