Ухаан муутай хүн л зовдог юм байна

Өнөөдөр надад маш их гунигтай байна. Өнгөрсөн амьдарлаа эргэцүүлж сууна. Би 31 настай манай гэр бүл аав ээж маань их ажилсаг хүмүүс л дээ, боловсрол эзэмшиж толгойгоороо хоолоо олж иддэггүй ч хар хөдөлмөрөөрөө амьдралаа босгоод дажгүй амьдардаг. Айлд нэг бүтэлгүй амьтан байдаг гэдэг дээ тэр нь би. Анх 10 жилээ төгсөөд сургуульд орлоо надад хичээл нь маш хэцүү санагдаж багш нар ч их чанга байсан тэгээд л би хичээлдээ явахаа больсон. Ээж аавдаа тэрийгээ хэлж чадахгүй өглөө болгон л цүнхээ авч гараал хий дэмий гудмаар алхаж зайсан гарч сууж үд болгоод харьдаг байсан.

Нэг жил тэгж явж баригдаад ээж аав маань дахиад л оруулж өгөхөд дахиад л хаясан би тэгээд 4 жил баригдаагүй над шиг ийм аймшигтай худалч хүн ч надаас өөр байхгүй байх. Надад нэг ч найз гэж байдаггүй байсан одоо ч байдаггүй би их зожиг ч гэхиймүү эсвэл хэт өөртөө итгэлгүй ч юмуу тэгж явж явж нэг жижигхэн сургуульд сурсаан нэг юм төгссөн.

Гэхдээ одоо бодоход буруу л юмандаа сурсан байна лээ за за тэр ч яахав. Одоо би Монголд байдаггүй төгсөөд ийшээ сургуулиар ирсэн гэхдээ бас л хаяад харалсан сургалтын төлбөр өндөр ингэж байхаар ажиллаад их мөнгөтэй болоё л гэж бодсон ч үнэндээ мөнгө хураагдсангүй ээ 4 жил боллоо. 40 сая төгрөгтэй л болсон байна. Гэр бүл ч зохиогоогүй юу юу ч байхгүй маш их сэтгэлээр хямарч орой болгон юм бодож хэвтээд 3 дөрвөөс нааш унтахгүй юм. Энд бас ямарч монгол хүнтэй харьцдаггүй хааяа таарахаар ярьж хөөрч ч чадахгүй их тэнэг тэнэг бодол эргэлдээд (энэ намайг юу гэж бодож байгаа бол би ямар харагдаж байгаа бол ч гэдэг юм уу) хүнтэй найзалж нөхөрлөж чадахгүй юм.

Би яагаад ийм тэнэг төрсөн юм бол гэж бодохоор нулимс урсаж байна бас өөртөө гомдож өөрийгөө үзэн ядаж байна би туйлбаргүй тэвчээргүй арчаагүй залхуу хүн гэдгээ мэдсэн ч зангаа засаж чадахгүй юм. Мэдээж би сэтгэцийн хувьд хэвийн биш юм шиг санагдаад сэтгэлзүйчтэй холбогдож зөвлөгөө авдаг юмуу гэж бодож байна. Үнэхээр яахаа мэдэхгүй байна. Би юунд дуртайгаа ч мэдэхгүй байна хүмүүс чөлөөт цаг гарвал тийм ийм юм хийнэ гэж их ярьдаг надад хоногийн
24 цаг чөлөөтэй байсан ч би юу хийхээ мэдэхгүй юу ч хийх хүсэл төрөхгүй байна…

20 Comments

  1. Bb says:

    Nadta holbogdooch shn yriltsii potgoo99@yahoo.com mail bicheere 2 la yrn toste humuus bn

  2. Crystal says:

    bitgii tegj bodoo, uudruug sain saihan yumiig urgelj bodood buhniig saihnaar tusuul, deer ni sain duriin ajil hii, esvel yanz buriin duguiland yavj sonirhol tatsan zuileee hiigeed uzee, mini bodloor chi zugeer orchin bolood amidraliin hevshiee uurchluud, eyreg humuustei haritsaad, esvel humuust tuslah ajil hiigeed uzee, ayandaa buh zuil saihan bolnoo, bi chamaas 2 egch, nadad ter 40 say chini bhgui, tiim aimaar olon naiz nuhud ch bhgui, tsuun mash sain naizuudtai, gehdee udur bur jargalltai baij, bgaa zuildee talarhdag, tegeheer uudrug bai, buh zuil saihan bolno.

  3. Mogi says:

    uhaataintai ni saihan amidardaggui yum shuu, uigagui tuushtai zorisondoo hurdeg ni az amjiltiig oldog yum. uhaanaa buu gol husel moroodol, tuundee hureh zutgel tevcheer l huniig hodolgoj tengerees od shuurdeg yum.

  4. Set says:

    Chi uuriiguu oloogui bgaan bolov uu. Setgel zuichtei uulzaad uzeerei

  5. Зочин says:

    Сэтгэл гутралд оржээ. Зоригтойгоор өөрөө л давах туулахгүй бол хэн ч тусалж чадахгүй. Юм гэдэг харьцангуй, чи 40 саяыг 31 насандаа голж байхад 4 сая ч байхгүй үeийнхэн чинь 90 хувь нь байгаа. Өөрийгөө бусадтай битгий харьцуулж гол. Өөрийнхөө аз жаргалыг өөрөө ол гэхдээ хар тамхи замбараагүй сeкс гэх мэт эцэстээ муугаар дуусдаг зүйлд автаж болохгүй шүү

  6. үнэн says:

    гадаадад байгаа гэдэг чинь аз Монголд ирвэл бүр амьтан болно
    би яг чам шиг л амьтан тэгэхдээ Монголд байгаа болохоор чамаас долоон дор гэсэн үг
    Гадаад гараад гудамжинд амьдарсан ч яахав гэж боддогштээ пизда………….

  7. suhee says:

    husvel holbogdooroi FB Suhee

  8. Ccccccvcv says:

    Yasan uurtuu hairgui hunbe. Tegj l ajil hiij mungu tsugluuldag yum bol uuriiguu archilj buutsiilj, eruul mend goo saihandaa anhaaraad, hamag stressee arilgaad yawah, Uuriiguu hugjuuleh,hobbygoo dagaj yamar 1 yum hiih geed l bolomjuud bshd

  9. Mogi says:

    chi bas sain bn shuu 40 iig huraasan bnshd. gadaadad garj chadsan bn. mash ih hunii moroododgiig hiisen bn. chi uhaantai zarimaas ni iluu bolool iim bgaam. odoo sanaj yavhad butdeg yum ayandaa chi ichij zovj yavsanaa bodood ineed chin hurdeg bolno. amidraliig dairaal garah yostoi gedegiig uhaarah bh tsag ni bolhoor tegdiim. oroldlogot oroid ni gedeg ugiig sanaj yav.

  10. Zochin says:

    Er umu em umu chi chin odoo. Er bol shan huuhed shaaldaa. Em bol group sex bdsm ene ter geel zalzuuraad yavalda. Yazan hun bolohlere iim bdg bna

  11. Zaluu says:

    Hund hiinori suld, erchim energy gej yum baidag. Teriigee tejeej tetgeh yumaa ol. Tegehgui bol ulam l uruudna shu. Zowhi uuduu , uudrug teneger bai l daa. Busdiin yu gej bodoh yamar hamaatai yum. Amidraldaa ezen bol. Huwi zayagaa atgaach. Chi l chadna. Chamaas oor hen ch chadahgui. Zutge, tewch, itge zaluu mini ain!!!

    • Mogi says:

      chi bas sain bn shuu 40 iig huraasan bnshd. gadaadad garj chadsan bn. mash ih hunii moroododgiig hiisen bn. chi uhaantai zarimaas ni iluu bolool iim bgaam. odoo sanaj yavhad butdeg yum ayandaa chi ichij zovj yavsanaa bodood ineed chin hurdeg bolno. amidraliig dairaal garah yostoi gedegiig uhaarah bh tsag ni bolhoor tegdiim. oroldlogot oroid ni gedeg ugiig sanaj yav.

    • zahidliin ezen bn says:

      bayarlalaa oilgolooo

  12. owl says:

    ном уншдаггүй хүн ээ гэж

    • zahidliin ezen bn says:

      unen shu bi nom unshdagguI, unshih nom sanal bolgooch

      • Mogi says:

        odoo unshaad demii dee. nomiig 18 hurtelee l unshdii ternees hoish amidralaa hoo unshih zav tun baga.

      • Naiz says:

        Zuun jiliin gantsaardal bga bdald chin tohiroh bh hen hen yaj bn gedgt bish nomnii bvhiil vil yawdaliig niited ni eregtsvvleed unshaad daraan amidarl gej yu we amidarlin utga uchir yu we bi yagaad naizuudtai baih yostoiw bi yagaad mungu huraah heregtei we bolowsrol nadad vneheer hergtei yu geed edgeer asuultand uurihu zvgees hariularai ihenh hvmvvs uuruu bodj oloogvi oilgoogvi baij busdin zuw gej bodsoniig l hiideg tgsen ch jargalgvi baidag

  13. Kak says:

    Chi naad amidrala ub comedyd ochod yariach haha bayjih bha hahaha

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.