Даравч далдайна, булавч бултайна, зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэх мэт үгсийг уншигч та лав сонсож байсан биз. Эд бол Зигмунд Фройд ахын нээж баталсан дотоод ухамсар гээч зүйл ямар их хүчтэйг нотолсон үгс юм.
Хүний далд, нуугдаж байдаг бодол маш хүчтэй, хамгийн таагүй хүсээгүй үед илэрдэг тул иймэрхүү хоёрдмол утгатай зураг, сүүдэр энэ тэрийг харахаар хэнд далдхандаа юу хүсч, бодож явдаг вэ түүнийгээ олж хараад өөрийгөө барьж өгөх нь бий.