Хүүхдүүдтэйгээ хөл нийлүүлэхийн тулд 5 сарын дотор 40 кг турсан аав

Америкийн Монтана мужид амьдардаг Йеремия Петерсон гэгч 40 настай энэ залуу 5 сарын турш тусгай хоолны дэглэм барьж, бэлтгэл хийсний хүчинд 40 кг туржээ. Хүүхдийн хамт салхинд гарах болгондоо хөл нийлүүлж ямагт чадахгүй аахижл уухилан хоцорч явах болноос анзаараад амьдарлаа өөрчлөхөөр зорилго тавьж түүндээ ч хүрсэн байна.

Монтанад амьдардаг Жеремия Петерсон 2018 онд эхнэр ба 9, 7, 6-н настай гурван хүүхдийн хамт цэвэр агаар амьсгалаар салхинд гарчээ. Гэтэл салхинд гарч цэвэр агаар амьсгаландаа хийсэн бага зэргийн зугаалга нь түүнд маш хүндээр тусчээ. Учир нь, тэр үед 130 кг гаруй жинтэй байсан тэрээр хүүхдийнхээ хөдөлгөөнийг яагаад ч гүйцэхгүй байгаагаа анзаарчээ. Тэгээд чигээрээ яваад байвал хэдэн жилийн дараа хүүхдүүдээ гүйцэх нь бүү хэл ийш тийш хөдөлж явахад бэрх болох нь гэдгээ ойлгох амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдсэн аж.

Тэрээр энэ талаар дурсахдаа “Би гэрийн бүлийнхээ талаар, тэдний өмнө хүлээсэн үүргийнхээ талаар бас өөрийгөө дөнгөж 39 настай мөртлөө арай ядан алхдаг болсон тухайгаа бодсон. Тэгээд амьдралаа эрс өөрчлөхөөр хатуу шийдсэн” гэжээ.

Жеремия нь жингээ хасахаар бэлтгэл хийж эхлэхийн өмнө өөртөө бодит сэдэл төрүүлэх ёстой гэж үзээд түүнээ “Би үр бүтээлтэй ажиллах тэнхээгүй байгаа болохоор биеийнхээ галбирыг хэвийн болгохыг хүсч байна. Би гэр бүлээ хэрэгтэй бүхнээр хангахын тулд үр бүтээлтэй ажиллахыг хүсч байна. Сайн аав, сайн хань байх нь үнэхээр гайхамшигтай тул би гэр бүлээ хэрэгтэй бүхнээр хангах ёстой. Сайн аав байх нь хүн шиг амьдрахын нэг хэсэг гэдэгт бат итгэлтэй байдаг тул сайн аав байхыг хүсч байна. Миний гэр бүл миний сэдэл болог. Сэдэлтэй хүний ялалтад хүрэх магадлал хамгийн өндөр. Хамаг тэнхээ барагдсан үед сэдэл миний хүчийг сэлгэж өгнө. Гэр бүл минь надад найдаж байгаа тул би хийж чадна” гэж тодорхойлжээ.

Жеремия нь турахын тулд өдөрт хоёр бэлтгэл хийж, хоолны кето-дэглэм баримтлахаар шийдсэн байна. Кето- дэглэм гэдэг нь хоолон дахь нүүрсусны хэмжээг эрс багасгах дээр суурилдаг юм.

Жеремия нь нохойгоо салхилуулахдаа 3 км зайнд гүйснээр бэлтгэлээ эхэлж.

Кето-хоолны дэглэм нь блогерууд төдийгүй жин хасалтын дасгалжуулагчдын дунд ч нэлээд газар аваад байгаа. Энэ бэлтгэл нь өөх тосны хэрэглээг нэмэгдүүлж, нүүрсусны хэрэглээг бараг бүрэн зогсоох дээр суурилдаг. Ингэхэхэд илүүдэл жингийн гол эх үүсвэр болох нүүрсусны байхгүй болох бөгөөд хүнд шаардлагатай эрчим хүч буюу энергийг өөх тосноос авдаг. Уг нь бол хоолны нүүрсусыг задлан глюкоз болгоод, глюкозыг эрчим хүчний гол эх үүсвэрээ болгодог. Кето – хоолны дэглэмийн үеэр хоол хүнсээр нүүр ус бага эсвэл огт орж ирэхгүй үед хүний бие өөрт хуримтлагдсан өөхийг тослог хүчил ба кетоны биет болон задлаж, кетоныг нь эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж эхэлдэг байна.

Гэхдээ сүүлийн үед кето-хоолны дэглэмийг өөх тос их хэрэглэдэг хүний биед муу гэж шүүмжлэх болсон ч Жеремия Петерсон гэх мэтийн цөөнгүй хүнд энэхүү хоолны дэглэм нь гайхалтай үр дүнд хүрэхэд нь тус болж чадсаныг үгүйсгэх аргагүй.

Түүчлэн Жеремия нь спортоор хичээллэсэн. Өглөө нь 3 км гүйж, өдөр нь зааланд бэлтгэл хийх болсон.

Тэрээр “Кето-хоолны дэглэм баримтлах болсноор намайг таргалуулж байхсан бүхнийг ахиж идэхгүй хүсэхгүй байгаагаа ойлгосон. Хоол идсэний дараа гэдэс унжиж, цэрийх мэдрэмж үгүй болоод маргааш өдөр нь зааланд ороход эрч хүчээр дүүрэн байх болсон” гэсэн байна.

Жеремия Петерсон нь турах хөтөлбөрийнхөө тухай Инстаграмм дахь хуудсан дээрээ тасралтгүй тайлаглаж байсан тул түүнийг одоо 90 мянга гаруй хүн дагаж, туршлага судалж байна.

Ийнхүү 5 сарын турш уйгагүй хоолны дэглэм барьж, бэлтгэл хийсний ачаар 40 гаруй кило турж, өөгүй гэж болохоор бие хаатай болсон байна. Тэрээр өөрийн дагагчдын дунд амьдралын эрүүл хэв маягийг сурталчлах болж, турахыг хүсч байгаа хүмүүст зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцах болсон.

“Зорилго хэцүү байх тусам түүнд хүрэх бүрт олж асар их өөртөө итгэх итгэл олж авдаг” гэж тэрээр хэлэхтэй дуртай.

Жеремия нь грил дээр шарсан мах, ногоон хүнсний ногоотой хамтаар эрүүл зөв өөх тос хослуулан хэрэглэдэг болсон. Жишээлэхэд, бургер хийхдээ мах, ногоог нь талхан завсар бус шанцайн навчин завсар хавчуулдаг.

Турахаасаа өмнө Жеремия нь 42 хэмжээтэй жинс өмсдөг, алхах хөдлөх бүртээ аахилж уухилдаг байсан бол одоо 33 хэмжээтэй жинс өмсдөг хаана ч яаж алхаж, гүйсэн амьсгаадаж, уухилахгүй болсон банйа.

Одоо тэрээр 70 кг орчим жинтэй, амьдралын эрүүл хэв маягийг баримталсан хэвээр байна. Тэрээр “Би өмнөө тавьсан зорилгодо хүрээ өөртөө итгэх итгэлийг олж авсан. Өөртөө итгэлтэй болохыг хүсч байгаа бол спорт, жин хасахтай холбоотой зорилгыг өмнө тавьж байгаарай. Харин тавьсан зорилгодоо хүрэхээр та өөрөө хавьгүй илүү итглтэй болж, маш ихийг чадах юм байна гэдгээ ойлгоно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.