Хүний амьдралд юу эс тохиолддог билээ. Эхнэр нөхөр хоёрын хувьд сайдаж муудах, бие биенээ хардах гээд элдвийн юм тохиолдож л байдаг. Эхнэр нөхөр хоёрын хэн нь хэнийгээ араар нь тавимтгай вэ гэсэн асуултыг хүмүүс их сонирхдог. Судалгаанаас үзвэл эрчүүдийн 82 хувь нь эхнэрээ араар нь тавьдаг ажээ. Тэгээд ч зогсохгүй энэ 82 хувийн 10 орчим хувь нь авааль эхнэрээсээ салж нууц амрагтайгаа гэрлэн гал голомтоо бадраасан байдаг гэнэ.
Эр нөхрөө өөр хүүхэнтэй учирдаг болсныг мэдсэн эхнэрүүд нь сандарч тэвдсэндээ ч тэрүү хүний санаанд оромгүй аашилж, элдэв хэрүүл маргаан хараал ерөөл болж эвгүй муухай зан гаргаснаас эр нөхрөө үүрд алдах нь цөөнгүй. Судалгаанаас үзэхэд эхнэрээ нууц амрагт нь алдсан хүүхнүүд ихэнхдээ түүнээс өшөөгөө авах тухай боддог аж. Гэхдээ ажил үйлс амьдрал ахуйгаараа биш, харин ч бүр янаг тачаангуй байдлаар хариугаа авдаг гэнэ.
Эрчүүд гэдэг гэр амьтай улс. Хэсэг зуур өөр хүүхэнтэй манаргасан ч өөрийн гэр орондоо, дасч сурсан амьдралдаа эргээд л ирдэг. Гэтэл эхнэр нь маш тачаангуй бүсгүй болон өөрчлөгдсөн байдаг гэнэ.Үүгээр ч зогсохгүй эр эмийн ажилдаа ч сүрхий мэргэшчихсэн элдэв юм санаж сэдээд шал танигдахгүй болчихсон байдаг ажээ. Эр нөхөр нь эхнэрээ эр эмийн ажилд арай илүү тачаангуй байгаасай гэж хүсдэг байсан ч гэсэн гэнэтхэн ингэж өөрчлөгдсөнд гайхах нь мэдээж. Тэгээд л эхнэр маань яагаад ийм болчихов гэж тааж ядна.
Үүнийг тааж ядаад байх юмгүй. Эхнэр түүнийг байхгүй хойгуур өшөөгөө авч байна гэж хэт задгайрч элдэв бусын хүмүүстэй явалдаж гүйсээр байгаад ийнхүү, зан аашаараа төдийгүй бие сэтгэлээрээ эвдэрчихсэн байдаг. Хүүхнүүд их сонин. Эр нөхөртөө араараа тавиулсан зарим нэг нь хэрүүл маргаан дэгдээж бөөн юм болж байхад, зарим нь юу ч болоогүй юм шиг, нөхрөө юу хийгээд байгааг нь мэдээгүй юм шиг л байдаг.
Гэтэл зарим нь эр эмийн ажилд донтож, хэнтэй хаана ч хамаагүй наргиж цэнгэж, нэг ёсондоо завхайрч эхэлдэг. Завхай зайдан зам руу нэг л орчихвол эмэгтэй хүн өөрийгөө татаж авч чаддаггүй. Завхай зайдан эмэгтэйг яг тийм л зиндааны эрчүүд тойрон хүрээлж байдаг. Тийм эрчүүд, бүсгүйчүүдийг ийм байдлаас нь гаргая гэж бодохоосоо илүү харин ч бүр алдахгүйг хичээдэг. Энэ нь эмэгтэй хүнийг улам л хар ангал руу түлхэж буй хэрэг. Элдэв буруу замд орсон хүүхнүүд эхлээд эр нөхрөөсөө өшөөгөө авч байна гэж бодно. Яваандаа өөрийнхөө байгаа байдалдаа гутрана. Өөрийгөө үзэн ядна. Бас эр нөхрөө үзэн ядна.
Хэрэв эмэгтэй хүн өөрийгөө татаж авч чадахгүй бол хүссэн хүсээгүй ийм л зам руу орно. Тэгэхээр яах ёстой вэ. Юуны өмнө эр нөхрөө яагаад өөр хүүхэнтэй болчихов гэж бод. Өөрийгөө хар. Орон гэрээ ч нэг сайн хар. Эрчүүд тохь тухгүй орчинд дургүй улс. Тийм болохоор айлын эхнэр та эр нөхрөө буруутгахаасаа илүү өөрийгөө өөрчил. Гэр орчноо тохь тухтай болго. Гэхдээ хэн нэгэн танихгүй хүүхэнтэй өрсөлдөх биш харин нөхрөө хайрлах сэтгэлийн үүднээс өөрийгөө болон амьдралаа өөр нүдээр хараад үзээрэй.