Хуурсан гэх эмэгтэйг хүлээх хэрэг байна уу?

Ойрд сэтгэл санаа тавгүй хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцмаар ч юм шиг бодогдоод байх боллоо. Учир юу вэ гэвэл миний бие 33 настай төрийн албанд ажилдаг ажилдаа дуртай, байгууллагадаа нэр хүнд сайтай сайхан ажиллаж байна. 4 жилийн өмнө нутаг нэг бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж нэг гэрт орсон юм. Хүүхэдтэй болохыг хүсээд болсонгүй хурим найраа хийгээгүй.

Хоёулаа ярилцаж байгаад гадагшаа гарч ажиллахаар болоод тэр маань түрүү жилийн 7 сард явсан юм тэгээд тэндээ ажил сайн мөнгө хураах боломжтой бол би араас нь явахаар тохирсон юм. Тэгсэн тэнд нь ажлын гэрээ олдохгүй цалин хангалттай биш, хэрэглээ өндөртөй энэ тэрээс нь болоод би явсангүй монголдоо ажиллаж амьдаръя гэж бодоод чи хүрээд ир гэж хэлэх боллоо. Хураасан юм алга яаж мөнгөгүй очих вэ 9, 10 сард очье гэж ярьж байсан юм.

Гэхдээ энд ирэх ер нь дургүй байгаа. Энэ хугацаанд бие холдуул сэтгэл холдоно шиг тунисан, хардсан, сална энэ тэр гээл байнгын хэрүүлтэй байлаа. Саяхан нэг маргаад би чамайг нэг удаа хуурсан гэж байна. Тухайн үед би нээх юм бодсонгүй жаахан дургүй хүрч байсан ч энэ худлаа надаас дээр гарч намайг уурлуулах гэж байна гэж бодож байсан юм.

Гэвч амнаас гарсан үг сэтгэлд гүн шингэдэг бололтой маш их харамсаж шаналж байна. Өөрийг нь явсанаас хойш ажил, гэр хоёрын хооронд явж орой болгон гэртээ байж видео колл хийж нэг ч удаа хуурсангүй. Амьдралаа өөдрөгөөр төсөөлж санаж хүлээж байсан эмэгтэй минь ингэж хэлэхээр үнэхээр утга алга. Яавал дээр вэ одоо надад хэрэлдэж ярилцах сонирхол алга чимээгүй алга боломоор байна.

4 Comments

  1. ankhaa says:

    O mend..
    yer n ger bul hol baih ih buruu zuil gej boddog. Busad comments-g harhad emegteig n l buruutgaad baina ene ih buruu zuil gej bodoj bna chamd ch bas buruu bii gej bodoh heregte yagaad gevel emegte huniig tsetseg gevel chi nar baih estoi !
    Getel narnaas holdson tsetseg ymar l baiv gejdeee nadtai yriltshiig husvel mail bicheere ho. Jich bi eregte !! bas japand amidardag uchraas chmaig mash sain oilgoj bna!

  2. Burhan says:

    Chi naad huhnese salhaas oor argagui boljee. Neg l huursan bol ahij zaaval huurna. Gerleed heden 10 jil boloogui l bol bitgii mungunii tuluu hol ywj negneesee holdoj baigarai

  3. GANGM@N says:

    Tenegtej shanalj suuhiin orond gaduur garch saihan oor huuhnuud shaa l daa haha…..

  4. owl says:

    neg l huursan bas teriigee helsen geheer harin ch gaigui bn. ta 2 yamar 10 jiliin huuhduud uerhej bga yu. oroi bolgon video call hiij gertee bh chin hend hamaatai yum be, garch orooch, chi lav hun uidaaj almaar zaluu bh aa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.