Яаж олон хүүхэдтэй шуугилдсан амьдралтай болох вэ мэргэн ард минь

Сайн байна уу? Энэ захиаг унших өдрийн амар амгаланг айлтгая. Би бээр 34 настай, архи хэрэглэдэггүй, эрүүл саруул ганц бие аав хүн байгаа юм. Хүү маань 6 настай нэгдүгээр ангийн хүүхэд. Нэг настай байхад ээжээс нь салж байсан. Үнэхээр явмаар байгаа бол яв, хүүг минь надаас салгана гэж байхгүй гэсээр хүүгээ авч үлдсэн. Салсан шалтгаан нь хадмуудад би таалагдаагүй. За та бүхэнд захиа бичих болсон гол асуудалдаа оръё.

Төрсөн ах дүү нар амьдалд бие биедээ маш их хань болдог гэдгийг нүдээр хараад хүүгээ дүүтэй болгох хүслээс үүдээд хэд хэдэн бүсгүйтэй харилцаатай байдаг. Шалиг завхай гэж битгий бодоорой. Ухаан сууна гэдэг нь юм уу, муу санаа сууна гэдэг нь юм уу он жилүүд урсахын хирээр шалгуур өндөр болчихдог юм байна. Миний эмэгтэй хүнээс хамгийн их хардаг зүйл нь гэр бүлийн хүмүүжил. Ихэнх эмэгтэйчүүд мөнгө л бодох юм. Хамт байх үед юу бодоод байгааг 2 үгээр нь мэдчихдэг. Тэр нь мөнгө.

Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй нандин юм маш олон байдаг гэдгийг надтай таарсан бүсгүйчүүд мэддэггүй нь харамсалтай. Миний өөрийн нэг дутагдалтай тал нь гадаад улсад амьдардаг. Эндээ тогтсон ажилтай. Хаанаас, хэрхэн, яаж зөв хүмүүжилтэй, гэр бүлийн амар амгаланг илүүд үзсэн хүнтэй ханилан сууж, яаж олон хүүхэдтэй шуугилдсан амьдралтай болох вэ мэргэн ард минь.

8 Comments

  1. Мөрөөд says:

    Сексийн хэрэгцээгээ үнэгүй авдаг эр бололтой. Олон эмийн өвөр дамжаад нэг л их сексийн туршлага ярьсан тийм л эр байх. Миний хувьд өөртэй чинь таараагүйд баярлаж байна. Чамд үр хүүхдийн чинь ээж болох тэр хүн хэрэгтэй гэж худлаа. Нас байгаа дээр хэдэн хүүхэн өвөртөлж унтаад насаа яваад ирэхээрээ нэг эм олоод авна гэж боддог бололтой. Гадаадад байдаг гэж их юм бодоод яахав. Ихэнхи хүмүүс хилийн дээс гараад үзчихсэн. Энэ насны эмэгтэй хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн байдаг юм.

  2. Захидлын эзэн says:

    Оройн мэнд хүргье. Захидлын эзэн байна. Санаа бодлоо хуваалцсан та бүхэнд баярлалаа. Миний хаана амьдардагт зарим нэг хүн цухалдсан бололтой. Мөн хадамдаа гологдсон гэдгийг өөрсдийнхөө мэддэгээр дүгнээд байх шиг байна. Дэлгэрэнгүй бичээгүйд өршөөгөөрэй. Би бээр Хадмууд гэр оронд ирчхээд ингэ тэг, бараг л хэзээ унтаж, хэзээ ажилдаа явах, хэзээ нь эхнэрээ өвөртлөхийг заах гэж оролдох бүрийд шийдэмгий эсэргүүцдэг болхоор надад дургүй болсон гэж боддог. Би хувиараа ажилладаг болхоор тогтсон ажлын цаг байдаггүй байсан. Одоо ч би амьдардаг газраа хувийн компаниа ажлуулдаг. Монголд байгаа цалингаас цалингийн хооронд сэвсээ унжуулж, гудманд тамхины иш, нус цэрээ хаяж, хөлс үнэртүүлсэн илүүдэл жинтэй залуус бухимдах хэрэггүй болов уу. Нэг хүний зөвөлгөөн дундаас амьдралд илүү ойр санаа олж авлаа. Явдаг газраа өөрчлөх гэж. Цэнгээнт бүжгийн курст явхаар шийдсэн. Мөн теннисний клуб сонирхож байгаа. Баярлалаа та бүхэнд.

  3. Mogi says:

    neg l ih super huuhen haisan hun. chinii golood bgaa huuhnuud bugd huntei suuna. yamarch huuhentei suulaa ch gesen yaj avch yavah ni chamaas l hamaarna shuu dee. chi er nohor ni yum bol shunaltai huuhniig shunaliig hazaarlaj aashtai huuhnii aashiig darj yavah yostoi shuu. ternees chi shilmel huuhentei suugaad busad ni gologdmoltoi suuh albatai bish shuu. tsagaa tulhad chamd ch bas boon asuudal bj bgaa.

  4. Zochin says:

    Olon huuhed l gej hudlaa yrihin , tsagaa tulaad olon huhedte bolhor oor huhente untmaar bn hetsu bn ehner uglelee gd post bichne de chi,

  5. GANG says:

    Buh huuhnuudee saihan shaaj uguud l huuhduudtei bolchihooch, esvel gadaad huuhen chihd…..

  6. Frm: IA says:

    Chi ooroo l bolohgui buruu gazraar yavdag yumbnashd tuunees sahiusan tenger shig haanaas irsen yumwee gemeer uhaantai ohiduud bjil bdgshd!!
    Hadmuuddaa gologdson geheer Ted nar chin bas chmshg etseg eh shudee huuhedtei hen ni taarah uguig sain medej bga nas yavaad oorsdoo uhaan suusan uchiraas oorsdiinhoo aldaa turshilagaas tulguurlaj huuhdiinhee ehner nuhur boloh huniig undur shalguuraar shinjih ni todorhoi ene handlagiig boliulj chadkui Chi ooroo ch tiim bolno udahgui!!! Chi naad ehner iin shalguuriinhaa hajuugaar ooriigoo tiim oligtoi saikhan amitan bish gedgee bas medreh heregtei mungu hardag gj shuumjleheesee omno ooroo Golden husband bh hemjeenii hemjuurt hureech zugeer hevteel haltar oims bandaash iig chin ugaagaad altsaij hevteed huuhdiig chin gargah ailiin Ohin naad gadaad chin bnauu bhgui shudee ehleed Zov amidar zuv yavahd zuv hun teigee l uchirna shudee negel uuruu tsasan tsagaan busad ni pad Har ayatai aashlah aa boli

  7. нэг says:

    chamd huuhed toruulj ogoh gee l hen bie setgelee zoriulaad bj bhav dee, hun ooroo ehleed setgelee uudalj, sanaa tavij bj hunii saihan setgeliig garguulna. chi hed heden huuhentei uulzaj bgaa bol alind n ch setgel gargahgui bgaa ter chin ch ted nart medegdej bgaa, uerhdeggui zugeer yavalddag hunees mongo l harahgui tegeed yu harahav. olon hunee boliod gaigui taalagdah neg l hun deer tovlor, ooroo ch taalagdah gej hichee. neg l ondor shalguurtai hun, chi taalagddag bsn bol huuhnuud mongo harahgui bsn

  8. Хэхэ says:

    Гуцаад бай малаа. Гадаад ч гэх шиг. Чамайг тоог амьтан байхгүй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.