Амьдрал хатуу юмаа

Хүн амьдралд насныхаа ханийг сонгоно гэдэг хамгийн чухал байдаг юм байна. Би анх нөхөртэйгөө 17 насандаа танилцаад удалгүй жил гараны дараа охиноо төрүүлсэн. Бид 3-улаа болоод саад бэрхшээл хүнд хэцүү бүхнийг шантралгүй даван туулж ирсэн. Нөхөр маань уурхайн чиглэлээр мэргэжилтэй учир хөдөө байнга ажилладаг байсан юм. Охин маань 4 нас хүрээд би бас дэмий суухгүйн тулд их сургуульд сурж байсаан.

Гэвч нэг өдөр танихгүй дугаараас мсж ирлэээ. Нөхөр маань намайг хуурсан байж нөгөө хүүхэн нь чи нөхрөө аваач хажуудаа байлгаж чаддаггүй арчаагүй хүүхэн гээд намайг доромжилсон. Би нөхөртэйгөө ярилцсан. Удалгүй нөхөр ажлаасаа ирээд бид 2 салах дээрээ тулсан. Нөхөр маань охиныг минь аваад бүх зүйлээ аваад надаас яваад 2 хоносон.

Би энэ хугацаанд охиноо маш их санаж галзуурах шахсан би охиноо авах гээд очсон боловч надад өгөөгүй намайг ээж аавынхаа хажууд алгадаж бараг дахиад зодохоо шахсан. Тэгээд би хэд хоног холбоо бариагүй ээ тэгсэн нэг өдөр залгаад чи охиноо авдаа би гэр лүү хүргээд өгье гэсэн. Би ч бөөн баяр хичээлээ тараад гэр лүүгээ бараг нисээд л очсон. Тэгээд бид 2 тэр өдөр сайн ярилцсан.

Тухайн үед би гэртээ ганцаараа байдаг байсан болохоор ээжийн маань хамгийн бага эрэгтэй дүү надад хань болоод хамт амьдарч байсан юм. Нилээд ярилцсан бид 2 гарч хоолонд орж нөхөр ганц пиво уусан. Тэгээд цаг нилээн орой болж бид 2 харихаар болж гэртээ очтол дүү охиныг унтуулчихаад хоол хийгээд сууж байсан. Тэр үед нөхөр маань дүүд мөнгө өгөөд дэлгүүрээс дүүдээ юм аваад тэгээд архи аваад ир гээд гаргасан. Би охинтойгоо удаан уулзаагүй байсан болохоор охиноо тэврээд л унтсан.

Гэтэл шөнө нэг зүүрмэглээд сэртэл хүмүүс хэрэлдээд байсан. Би өндийгөөд хартал дүү нөхөр 2 хэрэлдэж байсан. Би босоод та 2 боль одоо унтаж амар гэж хэлсэн. Гэтэл нөхөр маань би чамайг ална шүү гээд хэлтэл дүү маань гал тогооны шүүгээнээс хутга аваад дайрсан чи намайг ал гээд би их цочирдсон айсан болиулах гэж үзсэн. Би дотроо хурдан гарч хүн дуудаж ирэх хэрэгтэйг мэдээд шууд босоод өмдөө өмсөөд эргээд хартал дүү маань гуйвж дайваад шууд цусаар бөөлжсөн.

Дүү маань газар дээрээ өнгөрсөн нөхөр маань 8 жилийн ял авсан. Манайхан гомдолгүй гэсээн эмээ минь шүүх хурал дээр юм ярьж чадалгүй уйлж байхдаа би гомдолгүй гэж хэлсэн. Зүрх зүсэгдэх шиг болсон. Үүнээс хойш 6 жил суугаад нөхөр маань гарж ирсэн. Бид 2 буцаад амьдарсан хуучин ажиллаж байсан уурхайдаа орсон л доо. 2 жил хамт амьдарч байна.

Саяхан сарын өмнө би жирэмсэн байсан юм. Хүүхэд маань бүтээгүй савны гадуур жирэмслэлт гээд хагалгаанд орсон. Нөхөр маань өнгөрдөг цагаан сараас хойш нэг л сэтгэл нь хувираад байгааг би мэдэрсэн хагалгаанд орсны дараа би нөхрийхөө fb рүү нь нууцаар нэвтэрсэн. Аймшигтай дахиад намайг хуурсан байсан би мэдээгүй тэвчээд өнгөрөөе гэж бодсон боловч орой нь ярихад чамаас сална гэдгээ хэлсэн.

Үүнээс хойш тэр надтай ховорхон ярьж сая 2 хоногийн өмнө гэртээ ирээд машинаа аваад явсан одоо утсаа авахгүй байгаа сураг сонсох нь ээ нөгөө хүүхнээ аваад ээж аав руугаа явсан байна лээ. Одоо надад гомдож цөхрөх эрх байхгүй би 2 хүүхдийхээ төлөө амьдрахыг хичээж байна. Амьдрал хатуу юмаа. Яагаад надад дэндүү их хатуурхана вэ? Надад тэртэй тэргүй хэцүү байгаа болохоор битгий муухай үг хэлээрэй гуйя. Надад сэтгэлийн тэнхээ хайрлааач…

22 Comments

  1. Araichde pzda says:

    Jinhennn erguu mal hultsengu amitan ch boldooo hoy emgtei hunl gehere boowgn dolooj urgelj helsen yrisnaarn baij doorn orj guij yvdag hamag bor ajlin hij yvdg hung heldeggu ym burhan min yu unshchiwa yu yriad bnaa

  2. ган says:

    яаж ийм тэнэг байж чаддаг байнаа. ийм хүүхнээс, ийм эрээс төрсөн үр удам гэж бас нэг заяагүй, новшийн амьтан болж өснө дөө.
    дүүгээ алуулчихаад яаж тийм араатантай эргэж суугаад, бүр секс хийдэг байнаа. бүр эрийн мөрөөсөл болчихсон хүүхэн юм биш үү. миний дүүг алсан бол би нэг бол өөрийг нь алах, эсвэл насаар нь шоронд хатаах байсан. чи л тэнэг болохоор дүүгээ алуулсан ч наалдаад байгаам байна. ямар тэнэг новшийн арчаагүй хүүхэн бэ
    битгий хараагаарай гэсэн болохоор чинь аль болох эелдэг бичлээ шүү новш ооо

  3. Даваасүрэн даажаа says:

    Засссс энэ хүмүүс өөрсдөө нээх их гэмгүй нүгэлгүй алдаагүй юм шиг аашилнаа. Бүгд л алдана, хайрлаал биз уучлаал биз алдаал биз. Амьдрал ямар заавартайгаа ирдгиймуу.

  4. Ннн says:

    Миний охин чи хүчтэй байсан. Одоо ч байна. Цаашид ч хүчтэй байх болно. Чамаараа бахархаж байна.

  5. asdf says:

    Bi eregtei.Gehdee gadnaa er huistei ch dotroo chotgor shig “er” humuusiig haraal ideesei.Bolovsrolgui medleggui uvai haltar lalruud gemgui emegteichuudiin amidraliig bainga suitgej yvah ym.Hun alchihaad yahleeree 8 jil shorond suudag ym be ene mongoliin huuli chin erdoo iimhen ymu.Oor orond baisan bol nasaar ni horih yal ogchihson shorond hataj bh bsn ym. Hunee zov olno gedeg hamgiin hetsuu davaa ym da dotnosoh tusam aimshigtai boloh ni ch baina ulam hairlah ni ch baih ym. Muuhan kinonoos iluu amidral unshchihawaa.

  6. shiet says:

    нүдэндээрээ алуулчаад гомдолгүй гэж байдаг тэгээд буцаад нийлээд хүүхэдтэй болдог ЯМАР ХАРААЛ ИДСЭН ЗҮЙЛ ВЭЭ

  7. zochin says:

    manai nuhur namaig ahin dahin araar taviad bn geed uilaad buhimdaad baih yum .

    Naadah chin araar tavih ni buu hel duug chin alchihsan yum bisch uu???? eswel bi buruu oilgood baina uu.

    uur huuhentei zavhairaad baigaa ni chinii huvid tom asuudal yum biz dee.

    Uuruu er ni galzuugiin emnelegt ochij setgezee uzuul . uur zuvluguu alga daa. yana daa ter 2 huuhed ni

    • Zsss says:

      Tanaihan bas chi medrel muutai bna , dvvg n alsan hunig hardaj hairlaad hamt amidraad, bylaatsaldaad chi galzuu emnelegt ochj hevtdee, tm aimar hunees dahiad huhed gargaad, chi medrel muutain bnaa bitgi dahij zahia bicheerei, adminaa galzu humisin zahia d anhaarj bitgi oryulaachee please

  8. zochin says:

    yamar erguu teneg archaagui huuhen be. duug chin tegeed alchihsan baihad ergeed niileed bgaa yum uu?

    chi uuruu uurtuu l gomd.

  9. шүри says:

    юу вээээ. амралыг зүхэх хэрэггүй. чи л өөрөө тэнэг байна. хайран сайхан залуу хүүүхдийг хороологчоод өөрийгөө өрөвдөж суугаад яахавдээ…. чи биш охин чин л өрөвдөлтэй бна. тэнэг ээж. харгис аавтай. яаая даа энэ аймшигтай эцэг эхүүүдийг

  10. Eleanor says:

    Би эр хүн, яасан тэнэглэл гэхээрээ чи чамайг хуурч байсан, чамайг зодсон, чиний дүүг алсан хүнтэй буцаж нэгдэж чадав аа, өө бурхан минь. Юу уншчихав аа, нөхөр шиг юма шоронд байх хооронд чи хангалттай хөл дээрээ босоод тэр муугаас бүрмөсөн харьцаагаа таслах бүрэн хугацаа байсан байна шд. Чи ч гэж чи юмаа, арй чдэ, хайран сайхан залуу амиа алдаж, алуурчинтай буцаж нэгдэж байдаж. Амьдрал сайхан үедээ сайхан, сайхан болгох зүйлийг чи өөрөө л хийх естой.

  11. Нэг залуу says:

    Би чамайг бусдыг сонсож өөрийнхөө үйлдлийг дүгнэх гэж энд бичсэн гэж ойлгож байна. Тийм учраас хэдэн үг хэлье.

    Амьдрал гэдэг чиний хийсэн сонголтын цуглуулга юм гэдэг үг байдаг. Танай нөхөр бол араатнаас ч долоон дор амьтан, ямар ч гэмших сэтгэлгүй, хариуцлгагүй, увайгүй, унхиагүй. Ийм лаларыг чи өөртөө дахиж ойртохыг зөвшөөрч байдаг.

    Одоо эргэж битгий хар амьдралаа бод, шал угаагаад ч болтугай хүүхдээ өсгө, наад амьтанаа битгий ойртуул… Хичээл зүтгэл хүнийг хоосон орхидоггүй юм.

    • Soogii says:

      Энэ ёстой тэнэг эргүү мал болсон хүүхэн байна.Үнэн арчаагүй дорой хүүр вэ чи.Дүүгий нь алсан алуурчинтай эргээд нийлдэг усан тархитай тэнэг салан төлөг байнаа.хохь чинь

  12. Өөр секс says:

    Иймэрхүү нохойн амьдрал монголооор дүүрэн байна. Бид хамгийн гол нь хүүхдүүдийг багаас нь хувь хүн цаашлаад бие хүн болж төлөвшихөд нь л маш сайн анхаарч төр засгаас энэ талын боловсрол төлөвшлийг олгох хэрэгтэй. Нэгэнт төлөвшсөн иргэн нийгмийн харилцаа болон гэр бүлийн харилцаанд илүү хариуцлагатай хандах нь дамжиггүй. Цаашлаад улс орны хөгжилд ч гэсэн чухал үүрэгтэй.

  13. pfffff wtf says:

    dug ni alsan aluurchintai butsaad amidarch l bdag yaya heleh ch ug alga hohi chin l gehees

    • мө says:

      ямар их тэвчээр бас ямар их тэнэглэл вэ та минь тайван байж даван туулаарай эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэдэг дээ

  14. na says:

    ongorson umnii araas bitgii zov. fuck past. ireeduigee har. huuhduud chin chamaig hairlaj bayarluulah ter odriig bodoj ser, zutge,tevch. tsag hugatsaa emchilnee.

  15. Po says:

    Нөхөр чинь бас хүн биш . Аймар юмаа

  16. Po says:

    Чи өөрөө сэтгэцийн асуудалтай хүүхэн байна.

  17. Ok says:

    Архинаас л хол байвал амьдрал аятай байдаг юм даа. Хүүхдүүдийнхээ төлөө сайн хичээх хэрэгтэй, сайн хань ижилтэй учирнаа. Хүчтэй бай

    • Ак says:

      Уншиж бга бол амьдарлын сайн хань тулгуур хэрэгтэй өнгөрөх естой зүйл өнгөрсөн үнэхээр харамсалтай хайран сайхан цаг хугацаа залуу нас эмэгтэй хүн эрэгтэйгээ дагаж амьдардаг хойн зодож доромжилж бсанч цуг бхым даа

      • Erka says:

        Ymarch hetsuu yumbdee. Guiy bitgii ooroo ooriigoo oloogui baij huntei suuldaa busguichuudee. Medeej hund durlaj hairlaj sain bolj bolno ghdee hervee ooriigoo zahirch mederdeg bol ooriinhoo hyzgaariig medeh heregtei. Yugaach medehgui yvaad hunteu suusan hun bna ger buliihen chin bagaas chin helj ogoogui ymuu hervee ingej amidarval iim yum bolno ingevel tegne gej. Humuusee ohiduuddaa bagaas ni ulgerlej zahij helj baildaa oorooch ooriigoo oloogui,oilgoogui bj huntei suugaad yaj hunii hariig medhevder. Saihan ursdee er em alin ch bsan helj ogch baildaa ireeduid huuhduud chin oorsdoo eej aav bolno. Hervee uneheer ur huuhdee saihan hunii ur huuhdiig zovoohiig husehgui uhaantai hun bol ulgerleh ystoi bizdee. Negent iim bolson amidraliig odoo yaaltai bilee davaad garhaas oor songolt bhgui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.