Дассан эмэгтэй өөртөө буруу өгөөд л яваад байдаг байна юм

Би нэг хүнтэй амьдраад 5 жил боллоо эхний нэг жилд би өөрийгөө их л сайн хүнтэй учирсан мэтээр төсөөлдөг байлаа. Харин 2 дахь 3 дахь жилээс эхлээд энэ хүнээс болж их сэтгэлийн зовлонтой амьдарч байна элдвийн охид хүүхнүүдтэй харилцсан танилцсан уулзсан байдал их гарч ирнэ. Би өөрөө хүнд их үнэнч болохоор ийм хууралтыг бол би тэвчдэггүй яаж чаддаг байнаа л гэж боддог болсон.

Сүүлдээ ч бүр юмаа нуугаад байхаар нь нууцаар үзээд мэдчихнэ тэгэхээр огт миний буруу намайг уучлаарай гэж бүр нэг ч удаа хэлж байгаагүй харин ч зодож нүдээд элдвээр харааж, надад л буруу өгнө, чи хүн шиг байгаагүй бол би хэзээ ч ингэхгүй гэж би ч сүүлдээ өөртөө л буруу өгөөд за зарим нэг юмыг нь мэдээгүй юм шиг өнгөрөөх ч, хэрэгтэй болов уу арай их хардаж сэрдээд байна уу ч гэж бодно.

Өөрөөсөө илүү л энэ хүнд санаа зовно би анхандаа оюутан байсан болохоор мөнгө төгрөг ч муухан байлаа, гэхдээ тэгж их мөнгө төгрөг энэ хүнээс асууж аваад байсан удаа байхгүй ээ. Аль болох л өөрөө зохицуулж явахыг боддог. Намайг ч бас цагийн ажил хий хичээл чинь бага ордог юм байна, мөнгө ол л гээд байдаг байсан. Би тэгээд явалдсан охидууд руу нь залгаад найз охинтойг нь мэдсээр байж ингэж явахаасаа ичихгүй байна уу гээд хэрүүл хийчихээр нөгөө охидуудаа өмөөрөөд намайг зодож бас утасыг минь хананд савчихдаг байлаа. Хэдэн ч удаа утсаа савуулсан, тоогоо алдсан байх. Бие хаа ч байнга л хөх няц л явдаг боллоо. Гэхдээ яагаад салчихаагүй юм бэ гэж үү!

Эхний нэг жилд үнэхээр сайн хүн надад санагдсан бас их дасчихсан байсан, даа ч зовсон үед минь хань болох хүн биш гэдгийг одоо дэндүү сайн ойлгосон. За тэгээд би хоол хийх, гэр орны ажилд жоохон маруухан л даа. Гэхдээ их хичээж сэтгэл гаргаж аль болох л хамаг сайнаараа хичээнээ. Тэр хүний трусик оймс хувцас хунарыг нь гараа зүлгэртэл цэврүү үсэртэл л үрж угаана гэр оронг нь ч байнга цэвэр байлгана. Би оюутан байсан болохоор харин байр нтрын түрээс гээд мөнгө төгрөг дээр туслаад байж чаддаггүй байсан юм.

Тэгээд хэд хэдэн удаа хоол хийж байхдаа гурил түүхийрсэн байна эсвэл ямар их тос хийдэг юм пизда чинь гээд хийсэн хоолыг минь надруу цацна, их доромжилноо. Гомдоод уйлчихаар яасан гэж уйлаад байгаа пизда вэ, юундаа уйлаад байгаа юм гэнэ. Шүдийг минь унатал цохисон удаа ч байна. 3 дахь жилдээ би сургуулиа төгсөөд ажилд орвоо тооцоо орлого хураасан ажилд ороод явж байгаад мэлээн мөнгөний өр ширэнд ч оров өөрийн ч буруугаас бас өрөөлийн ч буруугаас болоод бусдын дутаасан бараа ч над дээр бичигдээд шүүх цагдаа дээрээ тулаад асуудал хүндэрвээ.

Өнөө маргаашгүй л төл гээд болдогүй энэ хүнээс ч би гуйгаагүй өгөх боломж нь байхгүй байтал нөгөө хүмүүс цагдаагаа дагуулаад энэ хамт амьдарч байсан хүнийд очсон болж таарав. Тэр үед салчихсан тус тусдаа байсан юм. Над руу залгаад л тэр мөнгийг нь хурдан төлөөч манайх ямар өр шир нэхэж ирдэг газар уу гэж элдвээр харааж харааж байгаад таслав. Энэ асуудлаас ч болоод нойргүй шахам л хонодог байлаа. Их айгаад манайх ч тийм боломжийн айл бишээ хотын захад хашаа байшинд л өнөө маргаашийн хоолоо аргацааж амьдардаг улс, төрсөн гэх ах дүү ч байхгүй нас өндөр ээжтэйгээ л амьдрана. Би л гэр орноо гэж явахгүй бол өөр орлого олох боломж байхгүй. Ээж маань тэтгэврийн хэдэн цаасаа тултал нь зээл аваад намайг нэг их сургууль төгсгөсөн.

За тэгээд өр ширээ ч яахав ажил хийж явсаар явсаар нэг төлж дуусгав. Энэ хүний ар гэр нь манайхыг бодвол харьцангуй боломжийн улс бас ажил төрөл нь ч гэсэн. Тэгээд намайг өрөө төлж дууссаныг мэдээд эргээд холбоотой болж эхлэвээ. Өөрөө ч хэлж байна лээ, тэр хүмүүс чинь намайг төл гэвэл яах юм гээд тэгээд манай ах эгч нарын бүх дугаарыг өгсөн байсан. Надад хамаагүй энэ хүмүүсээс нь нэх гэж ишшш би тэрнээс гуйж гуйвшаад миний өрийг төлөөд өгөөч гээд явав гэж дээ. Би бол гэтэл цалин мөнгөө буувал бэлэг сэлт өгөхдөө ч үнэтэй гоё л гэсэн зүйлсийг авч өгдөг нэг юм өрний асуудлаасаа гарав аа.

Одоо бол намайг хамт амьдраад эхэлсэн 3 дахь жилээсээ эхлээд л гэртээ байлгахаа байсан гэрт нь нууц камер суулгаад юм хумыг нь ухаад мэдчихнэ гээд тэгээд түр ойрхон гарахаар бол намайг орцондоо гаргаж хүлээлгэнэ. Нэг удаа төрсөн өдөр нь болоод намайг үүрийн 5 цаг хүртэл орцонд хүлээлгэж зогсоосон, 6 цаг хүлээлгэсэн миний утас цүнх гээд юмнуудыг гэртээ үлдээчихээд гарахдаа би чамаас болж найз нөхөдтэйгөө гарч орох, уулзалдах нь ховордлоо гэхээр нь их юмаараа гийгүүлж дээ гээд хэлчихсэн чинь зодуулчихаад орцонд нь хөөгдөж гарч байгаа юм. Одоо бол гадуур хамт явахгүй тус тусдаа зайгаа барьж явна бас намайг тийм ч ажил хий ийм ч ажил хий эсвэл гадаад яв гэнэ. Тэгээд харьцдаг охидууд нь яг хэлсэн ажлыг нь хийдэг би бол одоо мэдсэн хирнээ л мэдээгүй юм шиг байгаа.

Өөр хүнтэй болоод хурдан зайлаад өгөөсэй л гэж хүсч байна. Гэр хороололд амьдардаг найз нөхөд нь ч гэсэн олиггүй юмнууд бүр нэг сэтгэхүй нь ийм тийм гээд их гоочилноо намайг, сүүлд энэ хүн намайг хуурч байгаа юм чинь би ч гэсэн нэг ямар байдгийг нь мэдрүүлэе гэж бодоод өмнө нь найзалж байсан нэг залуутай уулзсан тухай хэлсэн чинь хэвтэрт ортол зодсон хамраас цус гараад зогсохгүй өмссөн хувцас тэр чигтээ цус болчихоод байхад битгий гэр орон цусаараа бузарлаад бай гичий минь бүгдийг нь арч угаа гээд угаалгаад суулгаж байсан. Өөрөө хажууд хараад зогсоод байгаа юм тэгээд би, чи өөрөө тэгж яваад болоод байдаг хүнд ямар санагдахыг боддоггүй би бол нэг удаа ийм юм хэлэхэд яагаад ингэж их зодуулах ёстой юм гэсэн чинь бузар ямар ямар юм гээд намайг уртасгагчаар бүх бие рүү ороолгосон. Барцад чинь гарч байгаа юм, бузрыг чинь хөөж байна гээд ингээд бараг 10н хоног хэвтэрт байлаа, биеэр дүүрэн сорви, толгой тархи байнга өвдөнө, би чамайг цагдаад өгнө гэсэн чинь чамайг ч гэсэн өгнө миний юмыг нууцаар үздэгийг чинь л гэнэ. Би одоо яаж бүр мөсөн салах вэ, ганц ээж минь унаад өгвөл ийм хүнтэй насыг барна гэж байхгүй.

Зовлон үзээгүй эцэг эхийнхээ буянд сайн яваагаа өөрийгөө л хийж бүтээсэн мэтээр бодоод сэхээд байх юм би өрөвдөлтэй кино үзээд уйлаад суучихаар ямар хачин шижгийн юм үздэг юм гэнэ. Одоо бол намайг фэйсбүүкийн найзаараа ч авдаггүй харилцдаг хүүхнүүд нь зөндөө хурдхан л өөр юмтай болоод зайлаад өгөөсэй хүмүүс намайг салаад явчихгүй яасан тэнэг хүүхэн бэ гэж бодох байх. Гэхдээ яг цагаа тулахаар дассан эмэгтэй өөртөө буруу өгөөд л яваад байдаг юм. Харин бүр сүүлдээ олон хууртагдаад эхлэхээр их итгэл алдарч эхлэхээрээ л нэг ухаан орно бас зарим охид хүүхнүүд их дуртай юм би ч энэ хүний сэтгэхүй нь эрүүл эсэхт их эргэлзэж байна…

30 Comments

  1. Женни says:

    Чамайг ойлгож байна. Ээжээсээ өөр түших хүнгүй. Бас дээр нь ийм харгис найз залуутай. Чи ээждээ байгаа ганц үр нь юм чинь амьдралын төлөө тэмүүлж илүү сайхан амьдрах ёстой. Тиймээс эхлээд тойрон хүрээлж буй муу хүмүүсээсээ сал. Энийг уншаад чамайг ч гэсэн бас цэвэрхэн амьтан биш юм байна даа гэж бодлоо.
    Нэгт ийм хүчирхийлэгч чамд хэрэггүй. Ийм хүмүүс чамайг хэзээ ч хайрлахгүй бас хэзээ ч засрахгүй тиймээс битгий хүлээ.
    Хоёрт хүн шиг амьдарч энэ зүйлээ ахин битгий давт. Хэзээ ч эрэгтэй хүнд нэр төрөө алдлаа дурла
    Гуравт Зүгээр л амьдар сайхан амьдар. Өөрийгөө намгаас гаргах хүч чамд бий. Өөрөөсөө асуу юу хүсэж байгаагаа.

  2. Medrel says:

    Oo chi chin harin yostoi ingeed zoduulaad bj bhtaigaa taarsan duursen usan teneg huuhen bna daa neg gar hursen l bol eregtei hun nasan turshdaa chamaig zodno gedgiig oilgo eswel zoduulj kife awdag ymu? yasan teneg saldaggui medrel huuhen be chi chin? Tegd teriigee dassan gdg zuild tohood teriigee bas huurhun omoorood bgan bishuu medrel medrel ooor yu gemeer ym amid bga deeree naad lalraasaa saldaa medrelee chamaig hezeech hairlahgui chmg bol baas shees shig l uzdeg ym bna.

  3. Ах says:

    Өө ингэж амьдрахгүйээ. Наадхаасаа хурдан холд илүү сайхан амьдрал ирээдүй зөндөө бгаа. Юун хайр наадах чинь боол авсан гэж ойлгодог нөхөр бна

  4. zasssss says:

    ёстой тэнэг хүүхэн байна. хохь чинь л гэе.
    дуртайдаа айлд очиж хэвтчихээд өөрөө наалдчихаад зодуулаад цохиулаад явж байгаа бол хохь чинь л гэе. хохь чинь ээ.
    эмэгтэй хүн өөртөө итгэлтэй, чадалтай байхад эрчүүд зодож зүрхлэхгүй, цохиж ч чадахгүй.
    тэнэг хүүхэн минь, чамайг хэзээ ч хайрлахгүй хүнээс жирэмсэн болж тэнэгтэв дээ. тэгвэл тэгээд өөрөө зовоод дуусахгүй, хүүхэд зовоосон балиар новшнууд болов доо
    би ийм тэнэг, арчаагүй, ажил мэдэхгүй, ноомой, дээрэлхүүлээд байж байхдаа таарсан хүүхнүүдэд ясны дургүй.

  5. Burhan says:

    Chamd l gj helehed chi uneheer uhaan muutai ohin baina.naad hunees chn chmg geh ymar ch hair halamj enhriilel bhgui erthen huuhedgui bgaa dree salj neg buatshan zurhiig davhar zovoohoosoo umnu salj uz burhan min uuriiguu ingej doromjluulan amidrahiig chi yaaj huleen zuvshuurch chadaj bnaa emegtei hun hairand erhelj az jargaltai amidrah estoi ym uuruu hetsuu amidraltai bjiij iim amitnii gariin shuur bolj uhehiig husee yu? Ireeduigee bod.uneheer teneg baina naad dassan setgel chn yu ch bish tsag hugatsaa edgeene yund ni bolood bgaad bnaa burhan min hurdan salj uz

  6. Эгч нэгэн says:

    Бүсгүй минь үхсэнийхээ дараа амаа дарах гээ юу. Наад хүн ч биш юмнаасаа салаач новш гэж. Дассан гээд яадаг юм. Амьнаасаа уйдаад байгаамуу хаашаа юм. Хөгшөн муу ээжийгээ бод. Чамайг байхгүйд яах бол.

  7. GANGSTA says:

    Naad muu teneg pizda-gaasaa salaad hayaachee, teneg pizda ve…..

  8. Hulan says:

    ter hun bish chi harin setgetsee shalguulmaar yum bn da chi ger ornoos ni yavaad uguuch de tegvel boloo yum bishuu uurt ni durgui hunii hajuud hachig shig naaldchaad teneg teneg yum yariad bhiin

  9. Заяа says:

    Ер нь бол нэг л зодуулсан бол болисон дээр, дахиж тэгэхгүй байх гээд эргээд нийлдэг хэзээ ч засардаггүй л юм байнлээ.

    • to says:

      ergui bol uhleeyuu , eejiigee bodood tejeegeed asraad saixan bai l daa, amidral bayan shdee!! ajilsag gar zuv setgeliig burhan shagnana, iim muuhai hunees hurdan holdoo zaluu busgui min, jiremselj bolohgui shuu, 4,5000geed garmoni em bdg shuu.

  10. Xxxx says:

    Nuhur maani neg uurandaa fb d unfriend hiichheer n bi zuruuleed block hiichihsen, ter chigtee udaj bn. Gehdee amidral bol saihan, haritsaa heviin bdg. Husehgui bhad fb eer zaaval nz boloh geed zutgeed herrggui dee, yer n l tolgoi chin ergechij. Huniig hairlaj bolnoo gehdee hen negen yalanguya hamt amidrah hun chin uuriiig chin setgel zui bolood biy mahbodiin huvid hen ch bish gj haritsaj bval minii myanga hairtai bh ogt hamaagui hemeen bardam bj uuriiguu bodoj bolohgui yu.uuriiguu hairlaad naad hajuu dahi hunee zalhaahaa boli. Amidral gants eregtei esvel emegtei huneer hemjigdehgui uur hiij huteeh, surch bolovsroh, zorih muruudul gd olon saihan zuil bn shuudee.

  11. Minj says:

    Salaad uguusei gej yu hutsaad bga ergvv gichii we?! Chi uuruu gerees n zailaad ugwul boloo bishvv? Chamd durgui hvnii hajuud hachig shig naaldchihaad ulam durguig n hvrgej doromjluulj boovniih n chileeg gargah chamd saihan bnu??

  12. ах says:

    Хайрлаж хайрлуулах гэж хүнтэй суудаг биш билүү?
    Наад залуугаасаа салаад миний хүүхдийг гаргаад өгчих. Би чамайг ээжтэй чинь хамт жаргаая. Даанч чи чадахгүй байх. Эртхэн зам мөрөө бодоорой. Ээж энэ хорвоод ганц удаа л оддог юм шүү!

    • dak says:

      chi ymar teneg huuhedn iim aimr hargis hertsgii araarand darluulaad bjidag shuudl yawad ogooch ymr ireedui bgaa gj naadahniihaa hajuud bgan be

    • Iioooug says:

      Bas neg durtai puzda iim hudlaa olon uglesen yuch chadkuu hachin pizdakuudl amidrald chin gai bolj bgaan. Horvoogiin hog shariig odii hurtel olj taniagui hog shaar shig huuhnuudtei ooriigoo haritsuulj amidrahaa bolioch. Huuhnuudtei yvdgiig ni medseer bj bgaa chi bas mal. Cham shig erguu garuud bas naad maltai chin yvj bgaa malaa

  13. Зочин says:

    Наад залууд чинь чамайг гэх сэтгэл хайр халамж гэх зүйл огт алга байна. Эмэгтэй хүн байгаа нөхцөл байдалдаа их хурдан дасдаг ийм л байх ёстой миний л тавилан заяа гэсэн хайрцаглагдсан бодлоосоо болоод их зүйлээ алдаж их зүйлээрэй хохирдог. Гэтэл энэ байдлаа өөрчлөх зориг гаргаад сэтгэл шулуудвал гайхалтай их тэсвэр тэвчээр хатуужил бас сайн сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Иймэрхүү залуучуудаас эртхэн салж залуу насаа өөр зүйлд зарцуулсан дээр дээ. Чи хайрлагдах гэж эрэгтэй хүнтэй учирдаг болохоос доромжлуулах гэж зовох гэж биш шүү. Зоригтой хатуужилтай байгаад салаад сайхан ирээдүйг өөрөө бүтээсэн дээр

  14. g says:

    нэг охин хэмх зодуулж байхад элдвээр хараагаад байгаа хүмүүс ямар утгагүй амьтас вэ.

    Чи эртхэн тэр залуугаасаа холдох хэрэгтэй

    Ядаж ээжийгээ бодоод салах хэрэгтэй

  15. owl says:

    нэг мангар хар юмны гарт үрэгдэж эсвэл тахир дутуу болж ээждээ гай болов доо

  16. owl says:

    зайлаад өгөөсэй гэж чи өөрөө гэрээс нь зайлаач ээ, ямар танай гэрт байгаа юу чи гэрт нь байдаг гээ биз дээ

    • Даваасүрэн даажаа says:

      Ккк харин тийм. Чи яваачээ. Сэгсгэрч гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэгчээр буцаад гэр хороололд очихоосоо түвэгшээгээд байгаа юмуу. Настай эхийгээ хаяж эрийн боол гарын шүүс болж амь зууж явахч гэж дээ.

  17. Болороо says:

    чи өөрөө өөрийгөө хүндлэхгүй бол өөр хэн чамайг хүндлэх вээ дээ

  18. Новш юмаа нээрээ says:

    Ямар өөртөө арчаагүй хүүхэн бэ… Өөртөө итгэлгүй өөрийгөө зодуулж байхдаа таарсан гэж боддог учраас л зодуулж ингэж арчаагүй амьдарч байна… Нөгөө залуу ч хүн чанаргүй новш байна. Эцэг эх ах дүүгүй нь далимдуулж тамалж таашаал авч байна ш дээ

  19. Дагдан says:

    Ер нь бол өөрийгөө хүндэлдэггүй хүнийг өрөөл ч хүндэлдэггүйншт.

  20. Erdene says:

    Kkk yostoi l tal hurtel unshaad sba d chilaa unendee chi uuruu bol joohon ch bish yumtai l yum shig sanagdchihlaa uuchlaarai chi uuriiguu tegj doosh hiij bhad ter ter argagui

  21. Хүн says:

    Өөрөө эргүү гичий мөн байна аа. Хүртэхээ л хүртэж.

  22. Zochin says:

    Yu bodoj iim.huntei zoduilaad bdin be, chi uneher teneg emegtei bn, uuchlaara bi huuhedtei manai nohor olon jil.hanilaad neg odor nadaa gar hurheer n , hayad l.ybsn huuhdee uldeesen , albaar odoo zasrlaa uhaarlaa geed bichdeg bi shaa2 gd hariu ogjiod ajlaa higed yvna, chi uda dara zoduulj ybjdg chinii buruu hurdan sal, amid bgaa dewree sal, chamag alj bn ene baliar zuil.chn duisna, zgr sal2222

  23. Hongoroo says:

    Үнэхээр эхийгээ өөрийгөө хайрладаг бол сал. Насаараа зовохыг хүсвэл мэдээж сууж болно.Бичсэнээс үзэхэд зовлон үзсэн хүн шиг санагдлаа. Юу юуны духанд хүрэлгүй хүнд хамаг амьдарлаа ярьж өвөрт нь орсны үр дүн гарсан байна. Ядуу байлаа гээд чи гэмтэн биш мөнгөгүй байсанч ээжтэй байна гэдэг хэн хүнээс илүү баян бусуу. Амьд байгаа дээрээ ээжийгээ жаргаагаарай гэхдээ бусдаас гуйж биш. Байдал улам л дордоно гэхдээ сонголт чиний гарт.

    • hh says:

      tal hurtel unshlaa, chi chn odoo enenees oor hun chmg hairlana eswel ene biydee tm hairgui ymuu, za ma hun tanaihaas hawi iluu ur huuhedtei bol buur balrah n dee bi hurtel nmg zowoohgui bgach booj unachihmaar bdg shuu, chi salj chdahgui bn gdg ooriigo het dooguur uneleed hench bish gj boddog bololtoi, za tm bj blno ghdee iim bsanaas gants biy bwal ooriinhoo dotroo medej blno, tgd gaduur gants biy eejuud ihseed amidraad bolood bn, iim ertei bsnaas bgaaguin dr, za tgd tom surgamj awsan bol dahij iim awir garguulahgui hattai bgarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.