7-р сар Хонь
Сарын эхэн үед нийгмийн үйл хэрэгт сайн оролцож, уулзалт цуглаанд оролцох хэрэгтэй гэдгийг санаж ав. Зарим хүмүүст эд баялгаа нэмэгдүүлэх боломж нэмэгдэж байна. Шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжих нь таны амьдралыг илүү сэтгэл догдлуулам болгох болно.
Найз нөхөд, хамаатнуудаас сэтгэл догдлуулж, урам зориг өгсөн сайхан мэдээ ирнэ. Энэ сарын дунд үед биеийн эрч хүч суларч, ядарч эхлэх нь таныг идэвхгүй болгох болно. Багаар ажиллах чадвар танд сайн сайхныг авчирна. Шинэ хайр дурлалтайгаа учирснаар өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын араас хөөцөлдөх нь өөр сэдэлтэй байна. Энэ сарын сүүл үед шинэ танилуудтай болсны хэрэггүй. Гэр бүлийн харьцаанд хүндрэл гарах болон түншүүдтэйгээ зөрчилдөж болзошгүй. Дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Ажил дээрээ албан тушаал ахих боломжтой байх бололтой. Од эрхэс таныг эрхэлж буй ажлынхаа санхүүтэй холбоотой асуудлыг шийдэхдээ болгоомжгүй алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн болон хувийн харилцааны асуудал хурцаар тавигдана.
7-р сар Үхэр
Энэ сарын эхээр албан тушаал ахих боломж олдсоноор ажил амьдралаа зохицуулахад амар байна. Зарим хүмүүс ажлаа солихоор шийдэн шинэ чиглэлийг сонирхож магад. Ирээдүйн хувь заяагаа сайжруулахыг хүсэж байвал хариу нэхэлгүйгээр ямар нэг сайн сайхан зүйл бүтээ. Хов живээс хол байх нь таны эрүүл ухааныг хадгалахад тусална. Сарын дунд үед гэр бүлээсээ хол аялж магадгүй. Гэр бүлтэй хүмүүс бяцхан хүүхдүүддээ сайн байгаа гэдэгт итгэлтэй бай. Хайр дурлал болон санхүүгийн хувьд аз тохионо. Ганц бие хүмүүс ухаалаг байж зөв сонголт хийж чадвал сайн ханьтай учрах болно. Сайхан мэдээ эсвэл ашигтай санал танд боломжийн ашиг авчирна. Мөн танаас үл хамаарах, хий хоосон бодит бус төлөвлөгөө нь үр ашиггүй хүчин чармайлт эсвэл санхүүгийн алдагдал ч авчирна. Санаандгүй үйл ажиллагаа санаснаас илүү их мөнгийг үрэх болно. Бие чилээрхэх магадлалтай тул дархлаагаа сайжруулах талаар анхаарлаа хандуул. Сарын сүүл үед алдаа гарч болзошгүй бөгөөд бэрхшээл тохиолдох магадлал өндөр байна. Уран бүтээлч хүмүүс эрч хүчээ бүрэн дүүрэн харуулж чадна. Та өөрийн авьяас чадвараараа олны дунд гялалзах болно. Хайр дурлал үйл явдлаар дүүрэн байх болно. Од гарагсын нөлөө танд хайр дурлал болон эрч хүчний сэргээлтийг ойртуулж байна. Гэр бүлийн амьдралдаа санаа тавь. Хэрэв гэр бүлийн шийдвэрлээгүй маргаан урт удаан хугацааны турш үргэлжилж байгаа бол учраа ололцоход тохиромжтой
7-р сар Ихэр
Сарын эхэн үед дэг журамтай байх нь таны хувьд маш том давуу тал болно. Эргэцүүлэл бодол болон бясалгал мөргөл нь танд тус үзүүлэх болно. Өөрийн эрүүл мэнд, гадаад төрхөндөө анхаарах цаг үе. Рашаан сувилалд явж, шавар эмчилгээ хийлгэ. Найзуудад тань асуудал гарч ирэх бололтой. Харилцаагаа битгий тасал. Хайр дурлалын шинэ холбоо сэтгэл гонсойлгож хүндрэлээс өөр юу ч авчрахгүй бололтой. Сарын дунд үед уур бухимдал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тиймээс сөрөг энергиэ гаргаж биеэ амраах хэрэгтэй. Явган явж байсан ч машин жолоодож явсан ч хянуур байх хэрэгтэй. Өрсөлдөгч нартайгаа болгоомжтой харьц. Бусдыг татах эерэг татах байдал нэмэгдэх бөгөөд үүнийг ашиглан удирдлагадаа цалингаа нэмэгдүүлэх талаар болон тушаал дэвших талаар санал тавь. Олныг хамарсан арга хэмжээг ашиглан хувийн холбоо харилцаагаа нэмэгдүүл. Нууцлагдмал хайртай учирч магадгүй. Сарын сүүл рүү ажлын байранд гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Хөрөнгийн бирж дээр наймаа хийхээс зайлсхий. Санхүүгийн асуудлууд нэлээд хүндрэлтэй байх бололтой. Хэрвээ та албан тушаалын шат ахихыг хүсэж байвал эхлээд мэдлэг чадвараа сайжруул. Түншийн харилцааны сайн муу асуудлуудаа ярилцах тохиромжтой мөчийг хүлээх хэрэгтэй. Алдаа гаргах, үл ойлголцол гарч болзошгүй. Шинжлэх ухаан болон эдийн засгийн салбарт авьяасаа ашиглаж амбицаа өсгөхөд таатай мөч.
7-р сар Мэлхий
Энэ сарын эхээр аливаа зүйлд бодит бус байдлаар хандаж магадгүй тул үүнийгээ харгалзан үз. Ухаалаг ахмад хүмүүсийн өгсөн үнэтэй зөвлөгөөнүүд ирээдүйд олон алдаанаас сэргийлэхэд тусална. Таны амьдралд ямар өөрчлөлт хэрэгтэй байгааг бодож, хийх шаардлагатай цаг иржээ. Дотнын хүнтэйгээ санал зөрөлдөх, бусдын санаа бодлыг үл сонсох бололтой. Хорон санаатнуудын гүтгэлэг нь гэр бүлийн харилцан итгэлцлийг эвдэнэ. Иймд муу хүмүүсээс зайлсхий. Эд зүйлээ хаяж үрэгдүүлэхээс сэргийл. Амьдралынхаа санаснаар болохгүй байгаа зүйлүүдийг хяналтад авахад тун тохиромжтой цаг. Сарын дунд үед од эрхсийн нөлөөгөөр харилцааны асуудлууд анхааралд өртөнө. Чухал үүрэг хариуцлагаас илүү хайртай хүмүүстээ анхаарах хэрэгтэй. Нэр нөлөө бүхий хүмүүстэй санал зөрвөл сэтгэлийн хөдлөл тань бусдад анзаарагдана. Боловсролдоо анхаарахад сайн бөгөөд сайн сургалт та амжилтанд хүрэх түлхүүр. Өөрчлөлтөд бэлэн бай. Эрүүл мэндэд таагүй. Амьдралын эрч хүч доогуур түвшинд байна. Бэртэж, гэмтэх, хордлого авах, архаг хууч өвчин хөдлөх магадлалтай. Сарын сүүл рүү өөрийнхөө хир хэмжээнээс хэтэрсэн амлалт бүү өг. Хардалтаас болж хайрттайгаа хэрэлдэж болзошгүй. Түншийнхээ илэрхий түрэмгий хандлага болон далд дайсагнал аль алинаас нь сэрэмжлэхийг од эрхэс зөвлөж байна. Албаны баримт авахад хэрэгтэй бичиг цаасны ажил цагтаа амжихгүй байж магад. Таны санхүүгийн байдал тогтворгүй байгаа тул алдагдалд орох магадлалтай. Хүүхдийнхээ эрүүл мэндийн байдалд од эрхэс анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
7-р сар Арслан
Энэ сарын эхээр чухал шийдвэр гаргах бол амжилттай яваа хүмүүсээс туршлага судал. Хэрвээ та өөрийгөө дүрэлзэж байгаа хэрүүл маргаан, үл зохицох байдлаас холуур байлгаж чадвал амжилт таныг дагах болно. Амьдралын хэмнэлээ өөрчлөх, эрүүл мэнддээ анхаарах зэргээр өөрийгөө халамжлах нь сайн эхлэл байх болно. Харин та ямар нэгэн хууль бус зүйлд орооцолдохоос болгоомжил. Найз нөхдийн хүрээлэлд өөрчлөлт гарна. Ажил хэрэгт багаар хамтран эрэл хайгуул судалгаа хийх нь тохиромжтой арга хэмжээ байх болно. Сарын дунд үед од эрхэс таны хүчин чармайлтыг дэмжиж байгаа учраас энэ боломжийг бүү алд. Таны нэр хүнд өсөж байгаа тул бизнесийн өрсөлдөгчөө ялах магадлал өндөр байна. Өөрийн эрүүл мэндээ анхаар. Ойрын хугацаанд эмнэлэгт үзүүлээгүй бол шинжилгээ өг. Гэр бүл харилцаа нь асуудалтай байсан хүмүүс болон хоорондоо багахан зөрчилтэй байсан хосууд зөвшилцөлд хүрэх төлөвтэй. Энэ сарын сүүл үед гэр бүлийн зөрчил сэтгэл тавгүйтүүлж улмаар эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй. Зөрчлийг намжаах чадвар яг энэ л үед хэрэгтэй. Аялал, жуулчлах болон биеийн хүчний ажил хийхэд таатай байх болно. Адал явдалтай учирахад бэлэн байж өөрийнхөө мэдлэгийн хязгаарыг тэл. Хуулийн хүрээнд явуулах үйл ажиллагаа зохих ёсны үр дүнг авчирна.
7-р сар Охин
Сарын эхэн үед бүх зүйл хэвийн ажиллаж байгаа эсэхийг нягталж, өөрийнхөө аюулгүй байдлыг хангах нь зөв. Гэртээ болон ажил дээрээ дэвшилтэт техник технологид найдах нь илүү үр дүнтэй бөгөөд ажлаа хурдан дуусгахад тусална. Ажил дээрээ байсан ч гэртээ байсан ч ялгаагүй амрах боломж олдохгүй. Ачааллаа тэнцвэржүүлэх оролдлого төдий л үр ашигтай байж чадахгүй бололтой. Сарын дунд үед од эрхсийн хандлага ажил дээр дэвшил гарч магадгүйг сануулж байна. Таны энергийн нөөц өндөр байгаа тул тасралтгүй оролдлого, ажиллагаа ихтэй даалгаврыг гүйцэтгэхэд хэцүү биш байх болно. Хайр дурлалд одтой байна. Танд итгэл төрүүлэх хайр дурлалын хамтрагч гарч магадгүй. Бүтээлч санаа чөлөөтэй оргилж байх цаг үе ба хэн нэгэн нөлөө бүхий хүн таныг чухал ажилд хувь нэмрээ оруулахыг хүсэж, сэтгэл тань маш их догдлох болно. Хэрвээ танд хэн нэгэн ашигтай бизнес санал болговол битгий гайх. Эсвэл та өөрийн санаагаа хэрэгжүүлж бизнесээ эхэлж болно. Сарын сүүлээр ажил хэрэг ихээхэн эрч хүч шаардана. Байнгын ажил үүргээ өвөрмөц аргаар шийдвэрлэ. Хувийн ажил хэргээ амжуулах, эрүүл мэндээ бэхжүүлэхэд зэрэгт өлзийтэй. Танилынхаа хүрээг тэлэх таатай. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөрт байгаа бөгөөд бусад хүмүүс үүнийг тань өндрөөр үнэлэх болно.
7-р сар Жинлүүр
Энэ сарын эхэн үед гэр орноо өөд нь татан, амьдрах орчноо ажилдаа таатай байдлаар тохижуул. Та бусдад чадлынхаа хирээр тусалбал сэтгэлийн баяр жаргалыг эдэлнэ. Тогтворгүй хайрын асуудлаа сонирхолтой болгохыг хичээ. Мөнгөний асуудалд хянуур ханд. Шинэ орчинд орсон хүмүүс дасан зохицоход хүндрэл хэрэг гарна. Шаардлагатай бүхий л шийдвэрийг гаргахдаа дотнын хүнээсээ зөвлөгөө авна. Сарын дунд үед шинэ танилуудтай болгоомжтой хандахыг од эрхэс зөвлөж байна. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд хэт идэвх гаргахгүй байх нь зүйтэй. Хүнд ажлыг үргэлжлүүлэн хийхээр чармайх нь таны бие махбод болоод сэтгэл санаанд хохиролтой. Түншээ ойлгохыг хүсэхгүй байх, уур хилэн түрэмгий байдал гаргах нь хариу бүдүүлэг үйлдэл хүлээн авахад хүргэнэ. Өдөөн хатгалгад бүү авт. Сөргөлдөөнийг үл тоон өөрийн үүрэг даалгаврыг гүйцээхийг хичээ. Эрүүл мэнддээ анхаар. Энэ сарын сүүлээр инээд хөөр, өөдрөг сэтгэлийн ачаар таагүй нөхцөл байдлыг үлдэн хөөх болно. Ажлын байранд халуун, дулаан уур амьсгал бүрдэнэ. Та нийгмийн үүрэг, олны үйл ажиллагаанаас болж анхаарлын төвд байх болно. Та үнэхээр чадварлаг зохион байгуулагч байж олны хүндэтгэлийг хүлээх болно. Романтик холбоо онцгой зүйл рүү хөтлөх ба таны амьдралыг шинэ чиглэлд аваачина. Хайр дурлалын хувьд ганц бие залуус зүрх сэтгэлийн эзнээ хайхад тохиромжтой цаг
7-р сар Хилэнц
Энэ сарын эхээр сайн мэдээ хүлээж авах болно. Таны санхүү сайн байх төлөвтэй байна. Эрч хүчтэй байвал сайн ажил олох болно. Та гадаад төрхөндөө анхаарал тавих нь сэтгэл татам нэгэн болох боломж нээнэ. Эрүүл мэнддээ анхаарч, муу зуршлаа орхихыг хичээ. Сэтгэл хөдлөл таныг ядрааж, эрч хүч тань суларч байгааг мэдрэх тул эрүүл мэнддээ анхаарах нь чухал. Романтик холбоо нэлээд гүнзгийрч, ганц бие хүмүүс хайртай хүнтэйгээ хамт амьдарч эхлэхэд таатай. Сарын дунд үед гэр бүлийн тайван амгалан байдал бага зэрэг алдагдах болно. Гэр бүлийн сайн сайхны төлөө харилцан буулт хийхэд бэлэн бай. Түншүүдтэйгээ муудалцах магадлал өндөр байна. Танихгүй хүмүүсийн зүгээс учирч болзошгүй түрэмгий бүдүүлэг байдлаас болгоомжлохыг од эрхэс зөвлөж байна. Тодорхойгүй хэд хэдэн асуудлууд сөхөгдөх бөгөөд боломжтой цаг иртэл нь хойш нь тавьсан нь дээр. Хэрвээ зөн совин танд ямар нэгэн зүйлийг хэлбэл энэ бүхнийг дага. Хайр дурлалын асуудалд дотносох боломжийг бүү алд. Энэ сарын сүүлээр бизнесийн гэрээ хэлэлцээр урагш ахина. Үл ойлголцол үгүй болно. Аз таныг ивээх болно. Та хэт бардам зан гаргаж магадгүй. Энэ зан тань гаргах шийдвэрт нөлөөлөх ёсгүй. Эрч хүч нэмэгдэх тул хайр дурлалын хүсэл тэмүүлэл сэргэнэ. Чухал хүнтэйгээ илэн далангүй харьц. Хайр дурлалын тал дээр хоёр биенийхээ хүсэж буй өөрчлөлтийг хийж, харилцаагаа гүнзгийрүүл. Сайн амарч, эрүүл болохдоо од эрхсийн энэ үеийн нөлөөг ашиглах хэрэгтэй. Танд бие болон сэтгэлийн эмчлэх шаардлагатай өвчин, шаналал байгаа бололтой.
7-р сар Нум
Сарын эхэн үед бусдын асуудалд оролцохоос зайлсхий. Шинэ дэглэмээр өөрийн биедээ санаа тавь. Олон өвчин эмгэгийг зөв хооллолт, дасгал сургуулилтаар эмчилж болно. Од эрхэс гэр бүлд таатай нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн амьдралын халуун дулаан илчтэй ойр дотно байхад сайхан цаг юм. Зарим нэг мөнгөтэй холбоотой асуудлыг эс тооцвол бүх зүйл хэвийн асуудалгүй явагдах болно. Өөрчлөлтийг хүссэн хүмүүс санхүү мөнгөний асуудлаа хэлэлцэж эхэлнэ. Та илүү санаачилгатай байвал ашигтай байдалд хүрч чадна. Сарын дунд үед таны найз нөхөд мөнгө зээлэхийг гуйж, хэцүү байдалд оруулна. Та түүнд туслахыг хүсэх боловч буцааж өгнө гэдэгт итгэлгүй байх болно. Нэрэлхэлгүй барьцаа баталгаа ав. Нэр хүндээ дээшлүүлэх, зорилгодоо хүрэх чухал алхмуудыг зоригтой хий. Мөнгөө өсгөх бизнес ажиллагаанд оролцоход таатай. Бизнесийн гэрээ хэлэлцээр ашиг тусаа өгнө. Идэвх санаачилгатай байвал хайрын романс амжилттай байж магадгүй. Сарын сүүлээр од гарагийн нөлөөгөөр хайр сэтгэл, хөгжил наргиантай холбоотой асуудлууд таныг ивээнэ. Та хайртай хүмүүс, үр хүүхдүүдтэйгээ дотно нөхөрсөг харилцаатай байхаас гадна өөрөө зугаацаж цэнгэн, цагийг таатай өнгөрөөнө. Ганц бие болон салсан хүмүүст хайр дурлал ойрхон байна. Та мөнгө болон зугаа цэнгэлийн асуудлаас болж найз нөхдөө алдаж болзошгvй. Та зугаацаж наргисан ч хэтрүүлэхгvй байж, цагийг хөгжилтэй зөв өнгөрөө.
7-р сар Матар
Энэ сарын эхэн үед гэр орноо өөд нь татахад тааламжтай үе. Шинэ тавилга худалдан авах, гэр орноо засаж янзлах зэрэг нь гэр бүлийн тав тухтай байдлыг нэмнэ. Ганц бие хүмүүс сайн танихгүй хүнтэйгээ дотно харьцаанд орох хэрэггүй. Тэвчээргүй байдал муу үр дагавар авчирна. Үр бүтээлтэй байх ч шүүмжлэлд өртөж магадгүй. Өөрийн ойр дотнын хүмүүстээ анхаарал халамж тавь. Сарын дунд үед багийн ажиллагаа таныг анхаарлын төвд аваачин хүмүүсийг өөр лүүгээ татах боломж олгоно. Хүрээлэн буй орчны болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд сонирхлоо хандуулж магадгүй. Эрх мэдэл бүхий нэгэнтэй зөрчилдөөнд орохгүйн тулд ухаалаг, дипломатч зан гаргах хэрэгтэй. Танд өөр соёлыг мэдрүүлэх баяр наадамд оролц. Хуучны хайрын асуудал илүү сэтгэл татмаар гарч ирэх бололтой. Салсан хосууд ямар нэг асуудалгүйгээр хуучин харилцаагаа сэргээж магадгүй. Архаг өвчин сэдрэх, нянгийн халдвар авч болзошгүй байна. Сарын сүүлээр ажилдаа хэт улайрах эсвэл бие махбодын ихээхэн ачаалал шаардсан том төсөл таны хүчийг барж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тайван байхын тулд бусдад хамаг юмаа ярих хэрэггүй. Тайван байдал нь аз жаргалтай уур амьсгалыг авч ирнэ. Таны нэр хүнд өснө. Хэрвээ та цалингаа нэмэгдүүлэх хангалттай гавьяатай бол уг хэлэлцээр амжилттай болж өндөрлөнө. Ганц бие хүмүүс хайртай хүнтэй бол аз жаргалтай хосууд болно. Гэр орныхоо болон хувийн асуудалдаа илүүтэй анхаар.
7-р сар Хумх
Энэ сарын эхэн үед аливаа зар сурталчилгаа, бүгдийг зөвхөн сайн сайхан болгон харагдуулах ярианаас болгоомжил. Элдэв муу зүйлд уруу татагдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эрсдэлтэй үйлдэл бүү хий. Үнэтэй зүйл худалдан авахаас татгалз. Мөнгөний хэмжээ болон хэрэглээний шаардлагадаа зөв дүгнэлт хийвэл тоног төхөөрөмжид илүү мөнгө зарах шаардлагагүй гэдэгтээ итгэлтэй болно. Сарын дундуур гэр бүлийн харилцаанд гаднын нөлөө орохоос сэргийл. Үр хүүхдүүдийнхээ хэлж байгаа үгсийг үл ойшоож болохгүй. Сансар огторгуй ажлын байр болон найзуудын дунд үл ойлголцол үүсгэх ба эв найрамдлыг сахих нь таны зорилго байх бололтой. Од эрхэс дэмий эрсдэлтэй алхам хийхгүй, элдэв хучин эд юмс худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн асуудалд нухацтай ханд. Хөрөнгө оруулагч нартай уулзалт хийх бол санхүүгийн байдлаа сайн төлөвлө. Сарын сүүл рүү гэр бүлийн асуудал анхаарал сарниулж байх үед бухимдлаа ил гаргах хэрэггүй. Эрүүл мэнд хамгаалах алхмыг бүү хойшлуул. Төлбөртэй холбоотой асуудлууд бизнест нөлөөлөх тул бүх бичиг цаасны ажлаа дуусга. Шинэ санаагаа хэрэгжүүлэх нь их хэмжээний ашиг орлого оруулах төлөвтэй.
7-р сар Загас
Энэ сард сонор сэрэмжтэй байх нь хуулийн чухал асуудалд оролцоход хэрэг болж болзошгүй. Найз нөхөдтэйгөө харьцаа муутгах сэтгэл санаа тавгүйтүүлсэн таагүй мэдээ хүлээн авах бололтой. Сэтгэл санаа тогтворгүй болох нь хосуудын харилцан ойлголцолд саад болно. Санхүүгээ шалгахад нэмэлт цаг гарга. Хүүхдүүдэд тань эцэг эхийн хайр халамж хэрэгтэй бололтой. Өсвөр насны хүүхэдтэй ээж аавууд хүүхдийнхээ гаргасан шийдвэрт хүлээцтэй ханд. Сарын дунд үед од эрхэс таны урлагийн авьяасыг баталж байна. Таны бусдыг байлдан дагуулах чадвар амжилтад хүрэх түлхүүр байна. Та албан тушаал дэвших магадгүй. Ачаалал болон цаг агаараас болоод амархан ядрах магадлалтай байна. Хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаа бол эмнэлгийн байгууллагад хандаарай. Энэ сарын сүүл рүү ажил хэрэг замбараагүй байвал хатуу зэмлэлийн үг сонсож магадгүй. Ажил, амьдралын аль ч асуудалд чухал зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой арга байна. Өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавь. Та их стрессээс болж ямар ч үндэслэлгүй айдас түгшүүртэй байвал амжилт үгүй болж магадгүй. Од эрхэс таны бүхий л харилцааны асуудал дээр хэрхэн хандах байдлыг сорьж байна. Ямар нэг гэнэтийн зүйл хийхэд сайхан цаг биш. Хэрвээ та яарах юм бол хийхээр оролдож буй бүх зүйл нуран унана.