Иймэрхүү зожиг хүмүүс байна уу?

Бүгдэд нь мэнд. Бусдаас нэг их ялгарах юмгүй энгийн л залуу байна. Энэ жил 27 хүрнэ. Анх 2011 онд нэг охинтой танилцаж, үерхэж, бүр нэг гэрт оров оо. 2016 оныг хүртэл хамт амьдарч байгаад найз охин маань гадагшаа явсан. Би араас нь явах ёстой байсан ч нэг их хүчлэлгүй тэр чигтээ хѳндийрсѳн гэхэд болно. Явахаас нь хэдхэн хоногийн ѳмнѳ ажлыхаа залуутай жоготой байсныг нь мэдсэн. Явснаас нь хойш манай найзтай бавалцсаныг нь ч мэдсэн. Аа гэхдээ би ч бас зүгээр байгаагүй ээ. Юу юугаа ч үзээгүй хүүхдээрээ шахуу юмнууд нийлсийн болохоор ѳѳр ганц нэг юм үзэж сонирхсон л хэрэг.

За тэр ч яахав. Манай хүн Монголд ирэх үедээ манайд хүрээд ирнэ. Салж чадахгүй уучлаач, би ч ѳмнѳхийг чинь сѳхѳхгүй гэх мэт. Гол нь надад ямар ч сэтгэл байхгүй. Ирснээс явах хүртэл нь бүтэн сар хамт унтахад нэг ч удаа оролдоогүй гээд бодохоор ойлгомжтой биз. Яг юу ч гэмээр юм дээ хэн нэгэн эмэгтэй хүнтэй хэтэрхий дотносмооргүй санагдах юм. Ядаад ойрын 3 жилдээ эхнэр хүүхэд гэж бодмооргүй л байна. Ядаж явахад яр гэгчээр ѳѳрт таалагдсан охидуудтай уулзахаар эхэндээ гадаад тѳрхѳнд татагдаж байгаад харилцаа гүнзгийрэх тусам надад бүр сэтгэлээсээ сайн болчихдог бололтой юм аа.

Хэтэрхий хувийн амьдрал руу орох гээд ч байгаа юм шиг. Эсвэл бүр хамт амьдрах дээрээ тулчихаад байдаг. Хайргүй биш хайртай ч гэсэн хэт гүнзгий харилцаанд дургүй болчихож. Тээртэй ч юм шиг. Ер нь зүгээр л хэн хэнийхээ дутууг нѳхѳѳд хувийн орон зайд нэвтрэхгүй тийм харилцаа байдаг уу? Гурван жилийн хугацаанд 4 ч охинтой иймэрхүү холбоо тогтоолоо. Сүүлдээ бүр огт танихгүй хүүхнүүдтэй унтаж хэрэгцээгээ хангаад явж байдаг юм билүү ч гэж бодох боллоо. Ер нь иймэрхүү зожиг хүмүүс байна уу?

23 Comments

  1. Jul says:

    Ийм үе эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүнд ч байдаг гэж бодож байна. Яг яагаад юм бол гээд бодоод хөөгөөд үзэхээр орчин тойрны бүтэлгүй хайраас болоод шаналж зовсон хүмүүсийг хараад, эсвэл өмнөх залуу/бүсгүй нь гомдоосноос болоод хашир суусан байдаг. Нэг бодлын их эмзэг, хэт хашир хүмүүс ингэдэг байх. Гэхдээ яг ямар эмэгтэй чиний сэтгэлд нийцэх вэ гэдгээ тодорхойлоод, яг тийм биш ч ингээд засчуул дөхнө дөө гэсэн хүнээ сонгох хэрэгтэй гэж бодож байна. Түгжээгээ тайлж, өөрийгөө элдэв бодлоос чөлөөлөх хэрэгтэй юм шиг байна лээ бидэн шиг ийм хүмүүс.

  2. ган says:

    эмэгтэй хүнийг ашигладаг, гэхдээ хариуцлага хүлээдэггүй, зориулалт гаргадаггүй хувиа хичээсэн бэртэгчин банди байна.

  3. Сиска says:

    Чи яаг ийм бодолтой бол бүр ч хүнтэй суух гэж хэрэгүй дээ. Зарим хүмүүсийн хэлсэнээр дурлахгүй байна, дурласан байж болох ч хайрлах гээчийг ерөөсөө ойлгоогүй бололтой юм. Зарим хүмүүс эрт гэр бүл зохиодог тэндээс хичээгээд амьдралаа босгоод хүнийг хайрлаад бие биендээ хань болоод явж байгаа хүмүүс зөндөө байна. Орой ч гэрлэсэн байсан салж саринаад хүүхэд шуухад өнчрүүлээд байгаа хүмүүс зөндөө л байна, Энэ бол эрт оройдоо ерөөсөө биш, Битгий тэгж шалтаг л. Зөвхөн салсаныг нь яриад өөрийгөө зөвтгөх гэд ядах хэрэгүй, Нэг тийм ЭГО -той юм шиг байна. Чи тэгхээр нэг л өдөр өөрийн биеээр үзэж байж л ойлгондоо.. Хичнээн мянган хүн зааж зөвлөөд, хашигчиж орилоод, дарж доромжлоод иймэрхүү юмийг ойлгохгүй хэн ч байсан. Тэр болтол хичнээн аавын охиныг булингартуулахыг тэнгэр ивээг таарсан таартайгаа таарах болтугай. Ёстой тэр танихгүй хүүхнүүдтэйгээ хэрэгцээ мэрэгцээгээ хангаад явж байдаа.

  4. Soyol says:

    Ontsgui hariutslagaas zugtdag bi uzeltei l zaluu sanagdlaa. Busdiin tuluu sanaaa zownij shanalj surmaar yum bna daa. Uuchil daa

  5. owl says:

    байдаг л байх. юу сайхан дур сайхан тэгээд хүссэнээрээ л байгаач хэн ч чамайг хориглоогүй байна. эмэгтэй хүмүүс дасахдаа амархан, чи илүү дутуу юмгүй харилцаа хүсч байгаа бол яах гээд байгаа нь мэдэгдэхгүй пялдагнаж байхын оронд гүнзгийрэхгүй гэдгээ анхнаасаа эвтэйхэн ойлгуулж байх хэрэгтэй. гэхдээ 27 бас жоохон нас биш шүү дээ, юм юман дээр сэргэлэн байж сурах хэрэгтэй, сексийн харилцаан дээр ч.тэгээд хэн л за энэний хэрэгцээг нь хангаад явж байя гэхэв дээ, чи бас өөрөө тэрний ямар нэг хэрэгцээг нь хангаад байвал чиний хэрэгцээг хангах хүн олдох байлгүй дээ гэж

  6. Saihan zaluu says:

    Egch nart massage hiine 28tai dajgue zaluu bna zuwhun egch nar zalga gay ntr hol baigaarai
    UTAS 86869687

  7. ЯХИР says:

    ЧИ БОЛ ИХ Л ЯХИР ХҮН БОЛОЛТОЙ. ЧИ БОЛ ХҮССЭН Ч ХҮСЭЭГҮЙ Ч ХӨГШИРНӨ. УДАХГҮЙ Ш ДЭЭ. ОДОО НЭГ 10 ЖИЛ ХҮРЭХ ҮҮ, ГҮЙ ЮУ ХӨГШИН ӨВӨӨ ГЭЖ ДУУДУУЛНА.. ЗА ТЭГТЭЛ ХЭЛЖ ИРДЭГГҮЙ ӨВЧИН ЗОВЛОН ИРЭХИЙГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ЯДРАХЫН ЦАГТ ЯНЖМАА НЬ Ч БАЙСАН ЯАХАВ БОЛНО. МОНГОЛООС СУПЕР ХҮҮХЭН ОЛДОХ МАГАДЛАЛ ГАНЦХАН ХУВЬ. ЭНЭ ГАНЦ ХУВЬД ХАМААРАХ ХҮҮХНИЙГ ОЛЪЁ ГЭТЭЛ ДОР ХАЯЖ Л МЯНГАН ХҮҮХЭНТЭЙ ЯВАЛДАХ ХЭРЭГ ГАРНА. ХЯТАД ХҮҮХЭН АВЪЯ ГЭТЭЛ ТЭД Ч ЧАМТАЙ ЯАХ НЬ БҮҮ ХЭЛ ӨӨРСДИЙНХӨӨ ЭРЧҮҮДИЙГ ДИЙЛЭХГҮЙ БАЙГАА. ОРОС ХҮҮХЭН АВЪЯ ГЭТЭЛ ТЭД … ЗА БОЛЬЁ БОЛЬЁ. ЗАВ Ч АЛГА. ӨӨРӨӨ ТЭГЭЭД АРГАА ОЛОХГҮЙ ЮУ ДАА.

  8. Uugii says:

    Tiim ye bdg bololtoi. Ugaasaa hen ch yu ch soniroltoi bish sanagdana. Ehnii heden ug soliod l ymar sanaatai bgaag ni barag gadarlagdchihna. Tegeed l yur sonirhol torohoo bolichihno. Ymar ch setgel hodlol dogdlol ene ter baihgui. Zalhmaar heviin neg ni nogoodhoosoo hiitsiin l yalgaatai neg heviin setgel hodloluud bugdiig ni barag tseejilchuhsen bgaaz. Odoo tegne ingeh ni gedegiig uridchilaad meddeg bolchihson…

  9. аагий says:

    Ямар ч сэтгэлгүй хүнтэй сексдээд явах нь тэгээд сайхан л байх юм байх даа.
    Амьтан биш дээ

  10. Захидал Бичигч says:

    намайг үүрэг хариуцлагаас зугтлаа гэх юм. Үгүйшдээ! нас минь 27 хүрч байгаа ч би ѳѳрѳѳ хувь хүн болон тѳлѳвшиж амжаагүй гэж боддог, түүндээ ч дуртай (үзэж туулах зүйлс зѳндѳѳ л байна) нүдээ нээгээд эргэн тойрноо хар даа! 30-с доош насны ѳрх толгойлсон охид хүүхнүүд, гэр бүл салалт яг юунаас болоод гамшигийн хэмжээнд хүрчихэв ээ? яг наад адуу мал, би ер нь болчихлоо бүтчихлээ, амьдрал зохиоход асуудал алга гэж бодсон нусны бурантагнуудын л үйлдсэн хэрэг. Миний хэлэх гээд байгаа нь юу юуны туханд хүрэлгүй хэтэрхий хурдан харилцаа аюултай гэж боддог, сэргийлдэг. Ер нь эмэгтэы хүмүүс ийм түргэн яарсан зантай байдаг ч юм уу хэмэдхэв цус. Яг ийм тийм гээд бичихлээр ѳѳрийгѳѳ бүрэн дүүрэн илэрхийлж бол чадахгүй л байна л даа. Эхлээд тѳлѳвшчихѳѳд, тодорхой хэмжээний санхүүгийн боловсролтой, орсон орлогоо зохистой зарцуулдаг болчихоод (хэн хэн нь) дараа нь гэр бүл тѳлѳвлѳлт ярихад оройтно гэж бол бодохгүй л байнашд. Ер нь ийм бодолтой хүмүүс байна уу? яг цаг нь болсон гэх хүртэлээ хэрхэн зохицуулдаг юм бол оо л гэж….

    • Даваасүрэн даажаа says:

      Наад хүн доромжлохдоо гаргууд, өөрсдөө юу ч хийх чадваргүй хоосон атаархагчидаа битгий тоо.
      Чи зүгээр л жинхэнэ хайр дурлалтайгаа учраагүй байна. Цаг нь болоогүй учирлын төлөө яарч эсвэл өөрийгөө бурууутгаад яахав. Чи хажиг зожиг ч биш. Жинхэнээсээ дурлахаар за тэгээл бүх юм өнгөтэй болношдээ хэхэ

      • Meyo says:

        Suulin uyed salalt deed tsegtee tulchihsan ni unen shude. Uhlee hatlaa geel suusan nzuudaas salaad huuhed unchruulsen hed heden jishee bn. Niigemd orh tolgoilson eejuud ohiduud bs erchvvd zunduu bn. Ene yug heleed bn we gwl uuruu buren bolowsroogu bs tuluwshij niigemsheegu uuriigoo oloogui bj huntei suusniih shdee. Hariutslaga huleeh buren chadwartai bolson uydee huntei suuh huuhedtei noloh gj yarih heregtei. Manaihnii bs neg muu tal ni huntei suu hugshirluu gj shahah. Yashig minii umnuus minii amidralaar amidrahgu bj duugui l bh heregteiS Bs tm humuusiin ugiig tooh ch hereggu. Amidraliin hania songono gdg amidraliinhaa 90%-g shiidej bnaa gsn ug gj sonsoj bsiin bn. Ter bol yaah argagu unen. Tgheer yaarah heregguee. Hamgiin gol ni eruul saruul uurtuu archaatai bh l heregtei. good luck

    • Guru says:

      chinii zuv. Tuluvshuugui bgaa tul het yardag gedeg ni une. belgevch heregleerei gedeg ni unen, ter ni chi huseegui tohioldoloos uuriiguu 1rt hamgaalna, busdiig 2rt hamgaalna.

      sanamsargui bdlaar jirmee bolson guuhnuud salahgu gene shuu dee. tedend bvv hulhiduul.

  11. Шүри says:

    Чи зүгээр л дурлаагүй л байнашд.дурлахгүй бна.

  12. LiON says:

    Chi tegj bhaar gomo, ijil huisten pizda bolbol taarna, bitgii emegtei humuusiig zugaa gargadag togloom shigee sanaad bai muu teneg pizda mini zail tsaashaa lalariin pizda yumaa, novsh gej…..

  13. Dog says:

    Ooroo boloogui ch baij medne. Gehdee tsug buteeltseed yawbal zugeer yum bish uu?

  14. zochin says:

    Uureg hariuzlagaas zugtaagaad baigaa yum bisch.
    Yag setgeld chin taarsan za odoo ene huntei l hamt baimaar baina gesen hun taarahgui baigaa yum baina. yund ni yardag yum bee.
    Nas chin zaluu baina. yag odoo l amidral zohioyo gej bodoh hurtlee ganzaaraa ajlaa hiigeed mungu huraagaad chuluutei saihan amidar.
    Evropt olon jil amidarch baina. haraad baihad zaluuchuud ni 37 38 gej , huuhnuud ni 32 oos deesch ger bul bolzgooj ur huuhdee hariuzlagatai saihan usguj baina. odoo orchin ued tiim bolson bn schuu . Gerletlee huuhedtei bolj huuhed unchruulehgui l baih heregtei.
    Amidral bogino zaluu saihan baigaa deeree chuluutei saihan yavah saihan sch dee. har zaluugaaraa huuhed zuvuulaad uuriiguu taniagui baij baahan huuhed usguh gej zutgeed baidag humuusiig er oilgodoggui schuu

    • Honey says:

      Naad chin europe ene bol mongol ene hun ahiad 3 jil gantsara yavad 30 garhad buh oligtoi huhnuud n shilegdeed gants bie huhedtei huhen l oldono… bi bodit baidlig l bichlee… nmg anh 28tai turj bhad hojuu turult geed bur gaihaj blaa… 21 nastai 3 dahi huhde turulj bga ch huntei taarsan mongold iim l bna yamar ch yum.. bi bas tuluvshij bj hyhedtei bolno geed 8 jil uerhej bj suusan…tgsen humus oroitloo bla bla ged tgd odoo 30 31tei naizuudad man nuhur oldku hetsuhen l bna… ther mongold amidarch bval 30s er n hetreed hereggui

  15. Gggggg says:

    Bitgii gomdoooroi, belgevchee hezeed heregleerei cham.shg zaluuchuud huuhduud onchrvvlne shvv , odoogiin huuhnuud ch bas huuhed tsuvuuldagaa bolimooriinmoo, huuhed hezeed oldiishdee, mongold gants bie eejees ih humuus alga bn shuu, chi belgevche sain heregleed huuhed hiichkvhen shy salj sarniad ybaarai oor ch heleh ug oldkv bn

  16. Guru says:

    neg talaaraa hariutslagaas zugataadag met oilgogdoh bolovch nuguu talaasaa uuruu boloogui gej bodood bgaa uchraas tegj bgaa bh. tegeheer uurtuu unench baij uuriiguu sonsoh ni deer bh.

    busdiin bodloor busdiin ugeer busdiin husseneer amidrah demii. chinii zuv.

  17. Nb says:

    chi ch er khunii uureg khariutslagaas l zygtaadag nokhor bna doo .. iim khvmvvs khvntei syyval neekh ydalgvi salna . Yalanguya tsaad khvvkhenen nileen archaatai khodolgoontei khvvkhen bol chamaig ydakhgvi khayna .. ooriinkhooroo cholootei yavaal khaaya taarsan negenteigee yntaal neg tiim zoriloggvi yrsgalaaaraa nokhdvvdedl iim bdag .. Nas yavaad irekheer chi oilgono khvvkhen chamaig tookhon bagsana .. odookhondoo ingejil ergvvtej bai .. 27 nas amidral zokhiogood eostoi temtsej yavdag nas bna daa .. chi jaakhan ykhaarakh kheregtei .. gekhdee iim khvmvvs oorchilogddogvi yum doo. . amidralan deeshlekhch vgvi yavaandaa bvvr dordono

  18. kk says:

    chi ch er khunii uureg khariutslagaas l zygtaadag nokhor bna doo .. iim khvmvvs khvntei syyval neekh ydalgvi salna . Yalanguya tsaad khvvkhenen nileen archaatai khodolgoontei khvvkhen bol chamaig ydakhgvi khayna .. ooriinkhooroo cholootei yavaal khaaya taarsan negenteigee yntaal neg tiim zoriloggvi yrsgalaaaraa nokhdvvdedl iim bdag .. Nas yavaad irekheer chi oilgono khvvkhen chamaig tookhon bagsana .. odookhondoo ingejil ergvvtej bai .. 27 nas amidral zokhiogood eostoi temtsej yavdag nas bna daa .. chi jaakhan ykhaarakh kheregtei .. gekhdee iim khvmvvs oorchilogddogvi yum doo. . amidralan deeshlekhch vgvi yavaandaa bvvr dordono

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.