Монгол бүсгүйчүүдийн талаарх орос залуугийн бодол

Орост “Я плакал” хэмээх олон нийтийн сүлжээ бий. Тус сүлжээний kusrabs хэмээх хэрэглэгч монгол бүсгүйчүүдийн талаар сэтгэгдлээ бичжээ. Мэдээж улс орон болгонд үзэсгэлэн гоо бүсгүйчүүд байгаа. Харин энд гарах орос залууг монгол бүсгүйчүүд үнэхээр бишрүүлжээ. Гэхдээ дан ганц гадаад үзэсгэлэнгээрээ биш шүү. Ингээд түүний яриаг сонирхоцгооё.

“Би бүтэн хоёр жил Монголд амьдарсан. Тэнд хээр талаас гадна өндөр уулс, өргөн гол, асар том нуур, дэлхийн хамгийн хуурай говь цөл байдаг талаар жуулчны гарын авлага, гүүгл ч танд хэлээд өгнө.

Харин би монгол эмэгтэйчүүдийн талаар хэдэн үг хэлье. Мөнх хөх тэнгэрийн оронд очихоосоо өмнө би ази эмэгтэйчүүдтэй харьцаж үзээгүй байлаа.

Монгол бүсгүйчүүд үнэхээр үзэсгэлэнтэй. Очсон эхний хоёр долоо хоног бүгд хоорондоо адилхан мэт санагддаг. Хэсэг хугацааны дараа дасаад эхлэхээр гоо үзэсгэлэн нь тодрон харагдана. Тэдний ихэнх нь урт үстэй. Мөр шүргэсэн үсийг тэнд богинохон гэж тооцно.

Монгол эмэгтэйчүүд хүнийг татах чадвартай. Тэд өндөр боловсролтой. Гурван сая хүн амтай энэ орны ихэнх эмэгтэйчүүд дээд боловсролтой. Монголд эр хүн хүч чадалтай тул амьдралаа аваад явж чадна. Харин эмэгтэй хүн сул дорой тул ухаантай байж, боловсрол эзэмших ёстой гэж үздэг гэнэ. Залуу бүсгүйчүүд нь гадаад хэлтэй, орос, англи, хятад, солонгос, япон, германаар ярьж чадна. Монголд гадаадын жуулчид олон тул хэлний дадлага хийх боломжтой.

Монгол бүсгүйчүүд маш сайхан дуулна. Дуу хуур бол монголчуудын амьдралын салшгүй нэгэн хэсэг. Харин орондоо дуулж болохгүй, муу ёр. Караокэд дуулахаас гадна гудамжинд, ширээний ард дуулцгаана. Том кафе, ресторанд чадварлаг сайн дуучид тоглодог.

Монгол эмэгтэйчүүд үнэнч. Хэрэв би Бодровын “Монгол” киног тэнд очиж үзэхээсээ өмнө үзсэн бол талыг нь ч ойлгохгүй байлаа. Киноны гол баатар бүсгүй хайртынхаа төлөө юу ч хийхээс буцахгүй байдаг. Амьдрал дээр ч тэд эр нөхөртөө эцэс төгсгөлгүй үнэнч.

Гэхдээ монгол эмэгтэйтэй гэрлэвэл тэдний гэр бүлийнхэнтэй гэрлэлээ гэсэн үг. Ахмад үеэ хүндлэн дээдэлнэ. Зургаахан сараар ах хүнийг ч та гэж дуудна. Харин хоол хийхдээ тааруу санагдсан. Монгол хоолны цэс богинохон, амттай ч нэг их ур чадвар шаардахгүй хоолнуудтай. Нүүдэлчин болохоор аргагүй биз ээ.

Эцэст нь хэлэхэд монгол эмэгтэйчүүд эх орон, хэл, ёс заншилдаа маш хайртай. Ийм байна даа.

SOURCE: zindaa.mn

4 Comments

  1. * says:

    Монгол эмэгтэйчүүд үнэхээр тийм үү?? нэг sexpat-ийн өнгөцхөөн тэмдэглэл байна даа.

  2. H says:

    Хөөөөөө… ёстой гоё нийтлэл байна. нээрээ л тийм дэээ. Монгол эмэгтэйчүүд үнэхээр тийм шүү. Архи тамхи дарс пиво хэрэглэдэгээс бусад нь.

  3. Ah huu says:

    Eeee deeee Ene emegteichuudeeee gej…. ehneruuudeeee gej yamarch ediiiiin shunaltai yum!!! Udaaan ch gesen baga bagaaar amidral maaani deeshleed l baihad ulam l davraaad baihiiiiim!!!!! Bas yadarch baina shuuuu…. be yamar robot bish!!!! Jaaahan ajiglaj baigaaad Ene muuuhai zangaaaa zasahgui bol SALNAAAAAAA!!! Durgui hurchleeee! Be yamar Altan zagas bish! Gai l baina…

  4. Eregtei massagist says:

    Egch nart massage hiine 28tai dajgue zaluu bna
    UTAS 86869687

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.