Хайрлая гэсэн ч хайр хүрэхгүй байгаа сэтгэлийг яах вэ?

Хүсэхгүй байгаа сэтгэлийг хүчээр гаргах ямар хэцүү юм бэ. Гэхдээ анх би нөхөртөө их хайртай байсаан. Гэхдээ одоо тийм биш болсоон. Нөхөр хөдөө ажилладаг юм, яваад 3 сар л болж байна. Хар ажилд нухлагдаад амьдралын төлөө зүтгэж явааг мэдсээр байж ер санаа зовохгүй хааяа нэг залгахад нь утсаа авмааргүй санагдаад, уур хүрээд үхсэнээ хийж залгадаг байна аа гэж бодогдоод үнэхээр төвөгтэй байх юм. Болдогсон бол салчих юмсан гэж дандаа бодно.

Нөхрийнхөө намайг цагддаг зан нь, ам нээх болгондоо хараадаг зан нь, миний санхүүг нэг бүрчлэн барьж бүртгэдэг зан намайг үнэхээр залхааж сүүлдээ үрсэн мөнгөө нөхөртөө хэлж чадахгүй байсаар хүн амьтнаас 20, 30-р зээлсээр 100, 200к болчих юм. Эргээд энэ өрөө яаж дарахаа мэдэхгүй хэцүү байдалд орох юмаа.

Би үнэхээр чин сэтгэлээсээ энэ хүнтэй амьдармааргүй байна аа. Гэтэл би бяцхан үрээ өнчрүүлэх зүрх хүрэхгүй юм. Ядаж л би мэргэжилгүй хүн хүүхдээ тэжээгээд аваад явах нэг л найдлагагүй санагдах юм. Удахгүй хурим хийнэ гээл хөөрхий ээж минь их баяртай байгаа. Айлын том охин байж би ингэж амьдарч байгаадаа ичиж ээждээ юу ч хэлж чадахгүй юм аа.

Хадам ээж маань охиныг маань хөдөө авч яваад хөөрхөн бондойлгоод аваад ирэхээр нь бүүр баярлаад юу авч өгч яаж баярлуулахаа мэдэхгүй, эмнэлгээр явахад нь хамт явж хоол цайг нь зөөх гээд ажлаасаа гарсан юм гэтэл ээжийн дүү гэх авгайн хашаанд байдаг болохоор мэдээж хамт эмнэлэг нтрээр яваад хэвтүүлээд маргааш хүргэх хувцасыг нь угаахаар гэртээ ирээд хоолоо хийж байтал нөгөө дүү нь орж ирээд эгчийн өмд угаасан уу гэсэн.

Би угаагаагүй байна, хоолоо хийчихээд угаана аа, хатчих байх оо гэсэн чинь дуу гарахгүй эгчийн өмд хаана байна гээд хайхаар нь сонсоогүй юм болов уу гэж бодоод би гялс хоолоо хийчихээд угаагаад сэгсэрээд хатаачихнаа, өглөө болтол хатчих байх оо гэсэн чинь дуугүй аваад гараад угаагаад оруулаад ирэхээр нь эгчээ би угаачихна шдээ гээд хэлчихсэн чинь. Чи юу гэнэ ээ, би угаачлаа чи тэгээд яах юм нтр би сая гэртээ уйлж байгаад гарч ирлээ. Миний шинжилгээ сайнгүй гарсан за юу би сэтгэлийн дарамттай байна чи миний дотоод сэтгэлийг мэдэх юм уу.

Чиний дүү ч гэсэн ганц удаа хүүхэд оруулаад өгчихгүй, би хичээлтэй гээд оруулж өгөөүй за юу нтр гээл ямарч холбогдолгүй юм яриад байхаар нь таныг ямар асуудалтай байгааг яаж мэдэхийн бэ, би хүүхэд зөөх хэцүүг мэдээд л энэ хавар таны хүүхдийг зөөсөн тэгээд яачаад байгаа юм, манай дүү заавал зөөх албагүй шдээ тэгээд ч та нар өөрсдөө хүүхэдтэй эвтэйхэн харьцаж байгаач гээд хэлсэн чинь хажуунаас бас нэг дүү нь орж ирээд авгай минь нтр гээл бөөн хэрүүл болсон юм. Нөхөр гэрийн гадаа байсан болохоор бүгдийг нь сонссон.

Гэрээс гараад намайг манай нөхөрт ховолж байх шиг, тэрнээс хойш бид хоёрын харилцаа бүүр муудаад таг болчихлоо. Гэхдээ тэрнээс болж нөхөртөө би уурлаж нтр болоогүй, зүгээр л нөхөр өөрөө дотроо намайг буруутгаад байгаа бололтой. Ээжүүдээ ийм хэцүү харилцаагаа яах вэ? Ядаж би нөхрөөсөө хэзээ ч сексийн таашаал авч үзээгүй, хүсэж ч үзээгүй. Аль аль талаараа таарч тохирохгүй юм. Хайрлая гэсэн ч хайр хүрэхгүй байгаа сэтгэлийг яах вэ?

5 Comments

  1. би says:

    Ер нь найдлага муу даа. Манай найз наймдугаар анги тѳгссѳн.Нѳхѳр нь бас л танай нѳхѳр шиг хэцүү хүн байсан. Хоёр хүүхэдтэй ѳѳрийгѳѳ голоод салж чадахгүй байсхийгээд л хадмуудаа загнуулаад нѳхѳртѳѳ дарамтлуулаад нүд хальтармаар амьдрал. Яг ингэж мѳнгѳ тѳгрѳг бүртгэдэг. Хоёр жил хэдхэн турсик сольж ѳмссѳѳр байгаад цоорчихсон явж байсан гээд боддоо. Нѳхѳр нь бол ажилтай гэр орноо авч явдаг. Гол нь найзыг маань ажил хийлгэхгүй. Санхүүгийн хувьд маш их дарамталдаг байсан. Хорин тавтай гээд цагаан үстэй болчихсон. Ээ бурхан минь яах вэ гээд ѳчнѳѳн ятгаад дийлээгүй. Арван жил тэгж тамлуулаад нэг юм салсан даа. Гэтэл одоо хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байна. Хүүхдүүд нь ч мундаг ухаантай. Эхлээд гурав дѳрвѳн жил бол хэцүү байсаан. Айл айл дамжаад л, мѳнгѳ тѳгрѳг муутай.Гэхдээ одол ярихдаа тэр цаг хугацаа үнэхээр хэцүү байсан ч дарамт стрессгүй , хүүхдүүдээ хараад л маргааш нь ажилдаа явах юмсан гэж хүлээдэг, орой нь гэрлүүгээ яардаг сайхан цаг үе гэдэг. Эхлээд нэг рестаронд цэвэрлэгчээр ороод дараа нь аяга угаагч зѳѳгч гээд л дээшилсэн дээ. Тэр газар нь нэлээн ажилчидаа үнэлдэг. Одоо ЗБ хийдэг, хажуугаар нь хувийн хѳѳрхѳн бизнестэй. Ёстой одоо харахад бол дэндүү сайхан амьдарч байгаа бүсгүй. Хамгийн гол нь эмэгтэй хүн ѳѳртѳѳ хайртай , амьдралдаа арчаатай байх хэрэгтэй. Битгийй тулга тойрсон хэрүүлтэй зууралд, наад амьдралаасаа ѳѳрийгѳѳ татаж ав. Сексийн хувьд таашаалгүй байна гэдэг бол ѳѳрѳѳ том асуудал. Бяцхан үрээ ээжийгээ аз жаргалгүй байхыг харж ѳсѳѳсэй гэж хүсэхгүй байгаа биз дээ. Хүмүүс олон юм яринаа, ялангуяа эрчүүд шалчигнаж ѳгнѳ. Гэхдээ чи л ѳѳртѳѳ эзэн болох ёстой шүү.

  2. GANGSTA says:

    Salaad, hayaach muu teneg pizda-g, chi ch gesen mergejil, bolovsroltoi bolohgui, yu hj yavsan har teneg pizda ve, yu yugui nuhurteiguu bavaltsaad huuhedtei boltson uu, bavuulahaasaa umnu tarhia sain tsenegle teneg avgai nar mini pizda gej…..

  3. Даваасүрэн даажаа says:

    Энэ яасан эргүүтсэн хүүхэн бэ. Тулга тойрсон хэрүүлээ дэлхийн чинээ болгосон, шальдар булдар зүйлийг нэг тийм өөлөөд л, муулаад л, тэрэндээ зовоол яваад бдаг хүүхнүүд бдагдаа тэрний л нэг бна. Ернө бол хүмүүжил боловсрол ахуй муутай хүүхнүүд л жив жав гэсэн унж дорой юмуу гэхээр муу санаа өмхий сэтгэл нь хөгжцөн бхын

  4. Urt zowlogoo says:

    Ihenh ohid busguicguudiin tuulaad gardag davaa shu. Hatuu bj ooriigoo sain ilerhiilj bai. Haa gazar saihan setgeltei negnee unegui ashiglah gdg n suuliin ueiin mongol humuusiin zan um shg bgaa um. Bitgii hereld bitgii uurla bitgii uil. Sanhuugiin erh choloond hurtlee chimeegui beldej bgaad shuud naad ailiinhaa hashaanaas yav. Ooriinhoo egch duusiig baraadaa. Hereldsen ch setgeld sevgui. Mongoliin maani ihenh erchuud ehneree hamgaalj meddeggui. Ehneruud n avch yavdag talruugaa. Ongorson niigmiin l buteel um shg bgaan. Sain erchuud bs bdii shu. Ted nar bs esregeer sonin ehnertei bdag. Har tsagaanii tentsver um blgui dee. Tanai ger buliin huvid shanalj bhiig bodohod chi saikhan setgeltei n um shg bn. Ohinoo ireeduid sain hun bolgii gj bodoj bval archaagui dur torhoo baga haruulaarai. Oortoo itgeltei zorilgotoi baigàrai. Amjilt

  5. Dfasdff says:

    Sal bas daxin sal

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.