Хүү бид 2 чамд динозавраас том хайртай шүү сугаа…

Сайн байна уу? Бүгдэнд нь энэ захиа очих өдрийн мэнд хүргэе! Би одоо 28-тай. 2 дахь амьдралаа сайн сайхан авч үлдэе гэж хичээсэн ч чадсангүй нэгэн бүсгүй байна. 21-тэй байхдаа бяцхан үрээ тэврээд хадмынхаасаа гарч байсан дүр зураг саяхан мэт л санагдаж байна. Хүүгийн маань аав өөр хүнтэй болоод хүүхдээ тэврээд хадмынхаас хөөгдөхдөө хэзээ ч эрэгтэй хүнд итгэхгүй гэсэн амлалт өөртөө өгч тэр гэрээс гарч байсан боловч 6 жилийн дараа сэтгэлийг догдлуулсан тэр залуутай учирсан. Өнөөдрийг хүртэл хүүг минь хүү шигээ үзэж би ч бүхий л зүйлээ итгэж найдан зориулж ирсэн.

Гэтэл тэрэнд минь хэдэн сайн найз нэртэй охидууд байдаг. Хосууд л юм хойно хааяа ам мурийна. Тэр болгонд тэд нар нь наадахаасаа салаач чамд хэлээ биздээ гэж уулзаж ч үзээгүй байж ам уралдан чат бичнэ. Сүүлдээ тэсэхээ байгаад тэднийг нь ярьж уурлахад хартай шулам болж хувирна. Энэ асуудал нь даамжирсаар энэ хүнээс салсан дээр гэсэн шийдвэрт хүрээд байж байна даа.

2 хоногийн өмнө тэрний минь хуучин найз охин нь гээд хүн ирээд явлаа. Буцаад нийлмээр байна гэж байна. Би ч инээгээд тэгээд надад хамаагүй гэж хэлээд л явууллаа. Гаднаа инээсэн ч дотор минь одоог хүртэл аянга ниргэж байна. Намайг салж байгаа сургаар нөгөө найзууд энд тэнд намайг одоо хүртэл доромжилсоор би бүр яахаа ч мэдэхээ байлаа. Хүүгээ л их өрөвдөж байна, аавгүй тэр минь аавтай болох нь гэж их л баярлаж байсан даа. Хүний амьдрал туулсан замыг огтоос мэдэхгүй байж юугаа мэдэж сал сарни тийм ийм гэж ярьдаг юм бэ хүүхнүүдээ.

Хүү бид 2 чамд динозавраас том хайртай шүү сугаа. Ингээд захиагаа дуусгая даа. Утас, пэйс бүгдийг нь салахын тулд блок хийсэн болохоор…

7 Comments

  1. h says:

    Yostoi suga Zaluu bndaa. Zovlodog huuhnuud n amidral uzeegui garuud yum shig bn. NUudiinhaa ugend orj ooriig chin hartai shulam bolgoj bga yum bol Salsan n zov shiidver bn. Amjilt. We hun shig we hun ta 2t garch irnee. Nas chin Zaluu bn. Tr ued Huu chin eejiigee oilgono

  2. зочин says:

    найзуудынхаа үгэнд орж сална гэхээр нэг л үнэмшилгүй санагдаж бн. найзууд элдэвийн юм хуцаж л бдаг гэхдээ шийдвэрийг хүн өөрөө л гаргадаг. чамд өөрт чинь асуудал бх шиг бн. өмнөх амьдралаас үлдсэн гомдол хардалт эргэлзээгээ энэ амьдрал дээрээ чирж ирээгүй биз. бас эмэгтэй хүн юу хүсч байгаагаа маш тодорхой мэддэг бх ёстой бөгөөд тэрийгээ эр хүнд ойлгомжтой илэрхийлдэг бх хэрэгтэй. чи хамт байхыг хүсч бгаа бол тэрийгээ л хэл. өөртөө үнэнч бай л даа. шал худлаа надад хамаагүй гэж өөрийгөө хуураад яах бэ. юу хүсээд бгаа нь мэдэгдэхгүй уурлаад бухимдаад хэрүүл хийгээд бдаг нь эмэгтэйчүүдийн хамгийн том алдаа. чи юу хүсч бн вэ? тэрнийхээ араас тэмц найзаа. мэдээж эр хүнийг 100% хянаж найз нөхдөөс нь салгах бол боломжгүй хүсэл гэдгийг ойлгож бгаа бх гэж найдая. эр хүнийг хажуудаа блгаж үүрд дэргэдээ уях баталгаатай арга бол сайхан ааш сайхан дүр төрх сайхан хоол юм. өөрийгөө гоё болго. үзэсгэлэнтэй сайхан бол. тэр залуугийн нүдэнд чи үргэлж сайхан харагдах ёстой. наад хүнээ бас судал. чиний залуу жишээ нь нүүрээ будсан хүүхэнд дуртай юу будаагүй хүүхэнд дуртай юу гм. бас хэрүүлийнхээ шалтгааныг ол. юунаас болж муудалцаад бдгийн тэр юу хүсээд чи харин юу хүсээд бдгийн. жаахан сэргэлэн бай найзаа. үнэхээр хайртай бол амьдралынхаа төлөө тэмц хонгор мэээээнь.

  3. Honey says:

    Yaaj huhedtei bolchoguin odoo yanaa 50 hurtelee barag 10 huntei suuj nilehneee ygd er hunig hajuda blgsj chadku bgn chmd l asudal bna daa?

  4. Minjee says:

    Salna gdg hamgiin sain shiidel bish shuu dee

  5. Zochin says:

    Erni hun aldsan bol ahij aldahguig hicheeh heregtei.nziinhaa ugend orood yavj bgaa bol tiimhen hun bnaa gesen ug ymuudaa.emegtei hun uuruu itgeltei, ih erhemseg baij buh zuiliig shan bolgoj chadnaa uurtuu bolon huuden hairtai huntei suuh heregtei amjil

  6. Erthen uchraa oloo, tiim l ih hairtai yum bol says:

    Chi ih uhaan muutai huuhen yumdaa!!

    Negent chamaig songoson bol, uurlaj medrelee barahiin orond, hun heleeree gegcheer..

    Hairaa, hania nadad, chinii naad naiz gesen emegteichuud ni ontsgui baina , herev nadad sain naiz geed baahan zaluuchuud baival yahuu geed …

    Block hiichiheed , odoo tegeed sex.mn -s chinii zahiag olj unshihuu ? Unshval ineed ni hureh biz !

    Chi erthen uchiraa olood saind, uguie gevel bardam sal , estoi yarshig l baina , er mundsan bish kkk

    Yun ter huuchin ex entertei ni uulzaj tsagaa bardagiin ? Who ? What ? Don’t care , won’t care geed ted nariig ni block hiihiin orond…

    Anh nuhurteigee taniltsaj baihad huuhdnuud sms enter bichdeg l baisan , bi nuhurteigee hamt suuj baigaad, naiz ohintoi bolson , mash ih hairtai , nadruu ahij bitgii bich geed , daraa ni nuhurtuu helehguigeed bugdiig ni utasnaas ni block hiij baisan kkk

    Buur daraa ni , alban esoor hurimaa hiisniihee daraa , uu neeree baahan huuhen block hiisen shuu geed helsen. Nuhur , don’t care , you crazy but I love you l gesendee kkk

  7. B says:

    Sonin shuu. Naiz gj amidrald hoshuu dursen malnuud ih bh umaa. Nzuudiihaa ugend ordog mal ch ih bn.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.