11 жил эзнийхээ оршуулгыг сахисан нохой өөд болжээ

Испанийн Кордов хотод амьдараг Мигель Гусман гэгчийг 2006 онд нас бараад удаагүй байтал түүний хайртай нохой нь гэнэт алга болжээ. Мигелийн ар гэрийнхэн нь нохойг эзэн нь үгүй болсонд хямарч ой руу зугатаад алга болж гэж бодоод эрэл хайгуул хийгээгүй байна.

Гэтэл хэдэн сарын дараа Мигелийн бэлэвсэн эхнэр нөхрийнхөө оршуулгыг эргэхээр очтол Ахмад хочтой нохой нь нөхрийнх нь газрыг сахин хэвтэж байгаагаа хараад маш сэтгээл нь маш ихээр хөдөлжэээ.

Тэрээр нохойгоо гэртээ авчрах гэж хэд хэдэн удаа оролдсон ч Ахмад тэр болгонд зугатан эзнийхээ газрын хажууд очиж байсанд зөнд нь орхижээ.

Хамгийн хачирхалтай бөгөөд сэтгэл хөдлөм зүйл гэвэл Мигель нь Кордов хотноо нас барахад түүнийг Карлос Пас гэдэг өөр хотынг оршуулгын газар нутаглуулсан. Нутаглуулах ёслолд нохой байлцаагүй бас Карлос Пасын оршуулгын газар 14 мянган хүн нутаглуулсан байдаг тул Ахмад яаж тэр холоос эзнээ олж ирээд, тэр олон булшин дундаас эзнээ олсоныг тайлбарлах аргагүй юм.

Оршуулгын газрын манаач нар Ахмад нохойн үнэнч зан хүндэтгэн түүнд байнга хоол, унд өгөх болсноор нохой тэнд 11 жил амьдарчээ.

1 Comment

  1. Zochin says:

    Eviii eviii…. nohoi bol uneheeer unench amitan gedgiiiig udur bur l uurinhuuuu jaahan amitnaaas mederch baih yum!!!! Humuuseee nohoi geltgui buh l an amitand eeltei handaj baigaarai!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.