Сайн байна уу? Та бүхэнд энэ захиаг бас хэзээч үүнийг олж харахгүй уншихгүй тэр нэгэн хүнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Би 27 настай хөгжим сонсох дуртай мөнгө төгрөгтэй аймар баян тарган биш манайх гэдэг айл бусдын л адил орон сууцанд амьдардаг жирийн л нэг айл бас жирийн л нэг залуу одоогоор нэг хувийн компанид ажилладаг. Товчоор танилцуулахад ийм байна. Тэгээд та бүгдтэй өөрийн дотроо байгаа гомдол, шархлалаа ярьж хэлж хуваалцмаар санагдаад бас туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авья гэж бодоод бас энэ дотроо байгаа уул овоо шиг, амьсгалахад хүртэл нэг тийм хэцүү аймар хүнд юмаар цээжин дээрээ даруулчихсан юм шиг сэтгэлд байгаа тэр бүхнээ гаргамаар уудламаар санагдах юм.
Би энэ тухайгаа зөвхөн өөрийнхөө л дотор хадгалж, өөрөө л бодсоор зөндөө удаж байна. Би их зүйлийг боддог бас сэтгэл хөдлөл ихтэй мөрөөдөмтгий гэнэн яг л хүүхэд шиг тийм л 27 той залуу. Би одоогоос 7 жилийн өмнө анх тэр охинтой буюу эхнэртэй анх удаа таарж анх удаа түүнийг харж байсан. Манайд манайх тухайн үед байраа түрээслэдэг байсан. Хүн бүрийн л амьдралд байдаг зүйл байх. Нэг үгээр хэлбэл Кармаа өрөөний хайр байсан. Юм жижигхэн энгийн байхдаа л хамгийн гоё байдаг байх. Тэгээд Кармаа өрөөний охиныг боддог болж бас ямар аз завшаанаар ч гэх юм бэ дээ?
Эхлээл надаас тэр манай байранд амьдарж байгаа болохоор танай тэр хаанаа байдаг юм? энийг хаана яах уу? гэх мэт надаас юм асуугаад л би ч тэгэхэд юу ч тоодоггүй компьютер дээрээ сууж л байдаг байлаа. Би тухайн үед Гэрийн дуу бичлэгийн студи-тэй байсан тэгээд л тэр юмнуудаа оролдоод л суудаг байсан. Эхэндээ намайг тэр охин юу хийдгийг маань ердөө мэдэдгүй байсан. Тэгээд нэг өдөр ер нь тэр охин манай нөгөө өрөөнд хаалгаа хаагаад л гитар тоглонгоо дуулдаг байсан. Би зөндөө сонсдог байсан.
Анх удаа сонсоод үнэхээр гайхаж нэг ёсондоо анх түүний хоолойнд нь дурласан. Тэгээд ямар гоё хоолойтой гоё дуулдаг охин бэ гэж боддог байсан. Тэгээд студийнхээ микээр зөвхөн өөрийгөө л бичдэг байсан. Тэгээд яагаад ч юм ер нь нэг эмэгтэй хүнтэй хамтарч дуу хиймээр санаа байгаад л байдаг байсан. Тэгээд тэр санаагаа түүнд тайлбарлаж тэр маань ч дуртайяа зөвшөөрч Кармаа өрөөний нандин гэнэн цайлган шохоорхол дуугаар холбогдож уянгалаг хайр болсон. Тэгээд би үргэлжлүүлээд түүнийг авч үлдсэн. Эгч нь надад дургүй байдаг байсан надад ч хүртэл хэлж бас ирээдүйн эхнэрт маань ч хэлдэг байсан наадах чинь юмгүй хоосон мөнгөгүй ядуу гээд л тэгэхдээ би юу ч тоогоогүй юун тийм жижиг зүйл тоох миний толгойд тийм зүйл ч орох зайгүй дүүрэн л түүний тухай бодлууд түүнийг гэсэн хайр л байсан.
Тэгээд эцэст нь би, бид ялалт байгуулж би түүнийг гэртээ авч үлдэж чадсан. Тэгээд 5, 6 жил манайд амьдарлаа. Тэгээд 2016 онд хөөрхөн хүүтэй болсон. Тэгээд бүүр их аз жаргалтай амьдардаг байсан. Сайхан байсан одоо надад тэр дурсамжууд л үлдсэн. Хүний амьдралд сайн муу зөндөө л олон зүйл зөндөө л олон үйл явдал тохиолдсон. Гэрэлтэй гэрэлгүй хоолтой хоолгүй гээд л гэхдээ тэр үед бие биенээ гэх хайр бидний хоол бидний эрч хүч болдог байсан. Тэгээд ч удалгүй бид 2 их сургуулиа төгслөө. Жинхэнэ утгаараа хамт амьдрал гэдэг хаалгаар хөтлөлцөн орсон. Бид 2 янз янзын л ажил хийж үзсэн. Өөрсдийгөө болгоод л байдаг байсан.
Тэгээд сүүлд эхнэр маань Монголын нэг томоохон байгууллага хотын нүүр царай болсон нэг л их өндөр байшин дотор байдаг ажилд орвоо. Би ч баярлаад л өөрөө л тийм лаг ажилд орсон юм шиг л баярлаж байсан. Эхнэр маань ч ажилдаа дурлаж дасаж нэг ёсондоо тэр ажлын хүн болсон. Би ч бас тухайн үед ээлжийн ажил хийдэг байсан. Уулзах хамт байх цаг багасаад л би гэдэг хүн улам л санаад л. Гэхдээ аргагүй тухайн үед бид 2 хөөрхөн хүүтэйгээ байдаг байсан болохоор урьдных шиг 2 биенээ л гээд байж болохгүй тэр муу бяцхан амьтны төлөө л хэн хэн нь хичээж явсан. Тэгээд энэ хэрээр би эхлээд хэлж дараа нь гомдож уурлаж байгаа байхгүй үедээ утсаар мсжээр 2 биенээ ойлгохгүй үл ойлголцол гарж эхэлсэн. Тэр ч ирэх цаг нь холдоол тухайн үед одоо ч гэсэн би ажилтай л байгаа би гэхдээ эхнэртэйгээ байхад л болоо гэж боддог байсан. Эхнэр маань ажил ажил л гэж илт ярьдаг болсон байсан.
Тэгээд энэ мэт үл ойлголцол гурав, дөрөвдөгч хадам, найз нөхөд энэ тэр гээл зөндөө хүмүүс бидний дунд орж үл ойлголцлыг улам нэмэгдүүлсээр 2018-11-09-нд эхнэр би явлаа гээд хамаг юмаа аваад өөрийнхөө ээжийг дуудаад тэгээд хүүг хүртэл надаас аваад явсан. Би дунд нь зөндөө л захиа занаа мсж бараг 2000 3000 удаа залгасан эрүүл согтуу гээд л би тухайн үед бас хааяа нэг балгачихдаг байсан. Сэтгэл гутраад эхнэртэйгээ ойлголцож чадахгүй болохоор л тэгээд уугаад улам бүр зөв ойлголцол биш үл ойлголцол болгож эхнэрээ өөрөө л явуулсан байдаг одоо бодоход бас хэд хэдэн удаа гар хүрсэн тэгэхдээ мэдэхгүй тэгээд миний надаас гарах хайр нэг тиймэрхүү л байсан. Би гэхдээ тийм яргачин хүн биш шүү. Зүгээр л хүсэснээ болгох гээд болохгүй болохоор нь л улам зүтгээд байсан гэхүү дээ. Би зөндөө л ийм үйлдэл гаргасан.
Хийж болох бүхнийг л хийсэн солиотой юм шиг эхнэрээ гудамж талбай энэ тэндээс эрж хайгаад л мэдэхгүй ээ үхэх гэж ч үзсэн цаанаасаа л надаас тийм зүйлүүд гарж байсан. Тэгээд 5 сар орчим хорвоо ертөнцийг хар бараан гуниг гутралаар харж бодож архи гэдэг зүйлийг амандаа цутгах шиг нэг болсон. Ном уншиж хааяадаа кино үзэж хүн гэсэндээ ер нь хар бараан муу муухайг хүсдэг хүн гэж байдаггүйн адилаар тэр бүгдээс салах гээд бас түүнгүйгээр байж ганцаараа амьдрах амьдралдаа дасах гээд их ч янзаар үзсэн. Хүний сэтгэл бодол гэж үнэхээр хэмжээлшгүй. Нэг өдөр нь түүнийг мартаж чадна, өөр нэг өдөр мартаж чадахгүй гээд л толгойд түүнээс өөр бодох бодол, түүний нэр, бараг л агаараар биш ер нь тэр хүний бүх зүйлээр амьсгалсан. Өдөр хоног ч өнгөрөөд л өнгөөрөөд л нэг л мэдэхэд 1 2 3 4 гэж явсаар 9 сар боллоо.
Би гэдэг хүн одоогийн энэ ажилдаа орж хамт олны дунд ороод ганцаараа байхдаа түүнийг л боддог бодлоо бага багаар арилгаж хүн ажил хөдөлмөр хийгээд ирэхээр л гуниг гутралаас салдаг бас цаг хугацааны эрхээр сэтгэлийн шарх эдгэнэ гэдэг туйлын үнэн байсан би ч мэдэрж одоогийн энэ хэв маягтаа дасаж байсан. Би эхлээд 11 сараас хойш 1-5 хүртэл өдөр шөнөгүй залгадаг байлаа. 2 3000 дуудлага хангалттай хийсэн тэндээс 1 2 нь л авж надруу уурлаж миний амьдралаас зайл галзуу новш минь л гэдэг байсан. Тиймээ би тиймээ мэдсэн бас над шиг галзуу л ийм зүйлүүдийг хийж чадна гэдгээ ч мэдсэн. Тэгээд 1-5 наас хойш дахиад саяхныг хүртэл буюу 8 сар хүртэл нэг ч удаагүй залгаагүй.
Би эхэндээ өөртөө ам тангараг өгж бас тэр хүнтэй хамт байхдаа хүнийг жаргаагүй зовоосноос болоод тэр хүн намайг орхисон болохоор би дахиад зовоож болохгүй хайртай бол тэр минь юу хүснэ хаана жаргал байгаа гээд явна зүгээр л явуул гэж өөртөө ухамсартай хүний ухаанаар ойлгуулсан. Тэгээд үнэхээр хайртай бол эргээд ирээрэй гээд л хүлээдэг байсан. Тэгээд 6 7 сар орчмын үеэс надруу хэд хэд залгадаг найзынхаа утаснаас ер үе үе залгадаг болов. Би ч хүн юм чинь хаягдсан хар өдрүүдээ бодоод гомдоно биздээ бас юу ч ярих билээ дээ дотроо ярьмаар байсан бас л ойлголцохгүй байх гээд авж ярьж зүрхэлддэггүй байлаа. Айдас баяр гуниг гайхшрал гээд залгахад нь энэ бүгд зэрэгцээд л гараад ирнэ. Мэдэхгүй тэгээд би авдаггүй л байсан.
Сүүлд 8 сарын эхээр над руу бас залгаад тэгээд би хуралд сууж байсан авж чадаагүй бас авахгүй байя л гэж бодож байсан. Нэг мсж ирэв утсаа аваад уншлаа нэг л удаа утсаа аваад ярьчих би яахав ээ хүү чинь маргааш хөдөө явна сүүлийн удаа уулзчих гээд мсж явуулсан байв. Би ч өдөр бүр л хүүхдээ тэр муу амьтныг л бодож хүсдэг байлаа. Би ч өчнөөн удаа айж суусан одоо алддагаа алдсан унаад босохдоо өмднийхөө шороог гөвөөд цааш дахин ахлсан юм чинь гэж бодоод би өрөө залгалаа гол хүүхдээ бодоод л тэгээд л ажлаа бараг тэр өдөр тасалсан тэгээд л шууд л байгаа газар нь таксидаад дотроо яараад баярлаж хөөрөөд л яваад очсон.
Хэдий салаад 9 сар болсон байсан ч надад лав өчигдөрхөн хамт байж байгаад л салсан хүмүүс шиг л санагдсан. Тэгээд л хүүхдээ харлаа ханийгаа өрөвдлөө үнэхээр их санасаа ч мэдэрсэн. Тэгээд л хэсэгтээ үзүүлээгүй бүрэн бүтэн аав ээж хүү гурав болж ёстой нөгөө дуун дээр дуулагддаг шиг хотоор гурвуулаа зугаалах болноо гэдэг шиг л аз жаргалтай явсан. Тэгээд хүү зах зухаас үг хэлдэг болоод хэлд орчихсон байсан би хүүтэйгээ хамт байгаагүй хугацаандаа хүүгээ л нэг ааваа ааваа гээд хэлд орохыг сонсох юмсандаа гэж маш их хүсэж мөрөөддөг байсан. Аав нь байхгүй байсан ч гэлээ миний хүү хэлд орсон бас том хөөрхөн хүү болсон байсан.
Хүүгийнхээ ээжтэй зөндөө л юу юу туулсан гээд л зөндөө л зүйлийн тухай ярьсан. Би ч тэр ч тэр ялангуяа би тухайн үед үнэхээр дотроо маш их өрөвдөж байсан эхнэрээ. Ганцаараа мэдээж хүүхдээ аваад тэжээгээд л. Тэгэхдээ надгүй байх хугацаандаа хүүхдээ өөр дээрээ аваагүй юм л даа хөдөө өөрийнхөө ээж дээрээ байлгаад өөрөө энд байсан юм. Саяхнаас хүүхдийн баяр гээд нэг хэсэг байж байгаад буцаж яваад тэгээд 7 сарын дундуур ирээд буцах гэж байж байгаад тэгээд надтай уулзуулья гээд л тэр хоёр ирсэн юм байна лээ л дээ. Би хадам ээжээсээ зөндөө гуйж хэлдэг байсан би заавал амьдармаар байна гээд л…
Сүүлд эхнэр маань ч ганцаардаад бас ойлгоод эргээд нөхөртэйгөө амьдарна ерөөсөө амьдрья гээд л ээждээ хэлсэн гэсэн. Би ч энийг ээжээс нь сүүлд сонсоод дотроо баярлаж л байлаа. Эхнэр бид ярилцаад дорохноо ч ойлголцоод би ч энэ үед Виза бараг бэлэн болсон визний материалууд бүрдээд гадаад явах гэж байсан. Мөнгө төгрөг гээд хамаг л юмаа бүтээчихсэн байсан бас ингэж нэг уулзаж бас кинон дээрх шиг би явахаа болилоо гээд л гэнэт эхнэр гарч ирээд л бас уулзахаа ч зөнгөөрөө мэдрээд мэдрэгдээд байдаг байсан. Яг бүүр зүрхний хажууханд тэр уулзах уулзаа ирчихсэн байсан. Тэгээд би явахаа болилоо чи яг яамаар байна би ч үнэндээ гадаад явна гэдэг хүн бүрт байнга олдоод байдаг тийм амархан боломж биш бас эхнэрийнхээ юу хүсэж байгаагаар нь л дотроо намайг үлд хамт амьдрья гээд хэлчээч алив ээ л гэж дотроо хүлээсэн.
Би л өөрөө аймар амархан бас гол нь хүүхдээ тэр муу амьтныг үлдээгээд гадаад нэг ёсондоо хаяад явж байгаа
юм шиг хэцүү санагдаад явна гэхээр явах өдөр хоног ойртохлээр л муухай санагддаг байсан. Тэгээд л өөрөө гүйж очоод өөрөө хамаг мөрөөдөл амьдралаа анх удаа агаарт гарахын өмнө онгоцны хаалганаас бариад нээгээд орохын даваан дээр тэр хаалгаа өөрөө хаасан. Эхнэртээ маш их итгэсэн гэхдээ л бидний дунд нэг хаалт ялангуяа эхнэр маань их ондоо болсноос гадна нэг л цаанаа бодолтой шүүлттэй харьцдаг болсон юм шиг санагдсан. Би урьдныхаараа түүнийг эхнэрийнхээ хайрыг сэргээх гээд л минийх бол шууд л бэлэн би одоо ч тэрэнд бүх хайраа амь амьдралаа мөрөөдөл залуу нас байгаа бүхнээ л тэрэнд зориулсан.
Гэхдээ энэ нь л магадгүй намайг ийм сул дорой бас тэр хүнд ч мөн адил энэ надгүй амьдарч чадахгүй гэсэн бодлыг төрүүлсэн байх. Тэгээд л үлдсэн ээждээ гэрийнхээ би болилоо одоо байр авья гээд л гэртээ ээж дээрээ эхнэрээ дагуулж ирээд л эхнэр дургүй байсан л даа би эсвэл байр түрээслэе өмнө нь ээж 3 4-дөгчөөс холдож чадаагүй амьдралдаа оруулсаар байгаад салсан. Тийм болохоор энэ удаа өмнө нь 5 6 жил эхнэрээ авч явсан бол бас тусдаа амьдардаггүйгээс болоод салж байсан болохоор энэ удаа эхнэрээ юу гэнэ яамаар хаана баймаар байна түүгээр шууд л байхыг хүссэн энэ санаагаа ч хэлсэн.
Хэд 3 хоног манайд бид 2 дээр нь хүүгээ хөдөө явуулахгүй өөрсдөө авж үлдэхээр болоод би ч дотроо тэр их 240 50 хоногийг хамт байгаагүй алдсан одоо ингээд хэзээч салахгүй гэж бодсон тэгээд л удалгүй нэг өглөө тэр надад баяртай ч гэж хэлээгүй тэгээд л 7 ч хоноогүй намайг мөрөөдлөө биелүүлээд гадаад гэдэг улс орон руу явах гэж байхад гэнэт л гарч ирээд намайг өөрөө дуудаад бас амьдрья гээд хэлээд над руу залгасан хэрнээ дахиад л хаяад явсан. Би өмнө нь ч гэсэн зөндөө л хаягдаж байсан гэхдээ энэ удаагийнх шиг 9 сар биш 1, 2 сар ч юмуу тийм л байдаг байсан. Би ч тийм лаг мундаг хүн биш л дээ зүгээр л түүнд маш их хайртай.
Би өмнө нь түүнийг өмнө нь нэг бандитай аймагтаа арван жилдээ үерхдэг байсан гэсэн тэгээд оюутан байхдаа одоогоос 3, 4 жилийн өмнө байх тэр үерхдэг байсан залуу нь хотод байдаг л гэсэн би сайн мэдэхгүй тэгээд тэр үеэр нь бид 2 бас л багахан хэрэлдээд тэр үед мөнгө ч байсан эхнэр тэгээд гараад яваад л өгсөн 3, 4 хоногийн дараа уйлаад л намайг уучлаарай хайраа ханиа гээд л би юу ч мэдээгүй тэгээд яасан юунд уучлаарай гэж гээл тэгээл уйлаал хэлвээ ханиа би нөгөө бандитай унтчихсан гээд л би шууд л пал гээд л явчихсан. Аймар муухай тэгэх үү? Тэгээд бас дургүй хүрч байсан яалтч үгүй хайртай болохоор ойлгоод дуугүй л байв. Тэр үед би салаад хямарсан байсан болохоор ууг нь студын юмнуудаа сайжруулаад 4 сая орчмоор шинэ тоног төхөөрөмжүүд авсан байснаа зарчихсан байсан.
Тэгээд л эхнэрээ дагуулаад маргааш нь эмнэлэг явав аа аймар муухай дотроо ээ чи дээ л гэж аймар гомдоод л явж байсан. Тэгээд би дагаад л эмчийн өрөөнд орсон би мэдмээр байгаа юм чинь. Тэгээд эмч үзэв шударга ч эмч байсан би ч дотроо олон юм нуршилгүй жирэмсэн бол жирэмсэн биш бол биш миний хүүхэд мөн биш тэр залуугийнх бол тэрнийх л гээд хэлчих л гэж бодож байсан тэр нь амар шулуухан. Эмч хэлсэн за ямартай ч энэ чиний хүүхэд биш өөр хүнийх ураг 3 долоо хоногтой байна гээд л би заза гэхээс өөр юу хэлэхэв дээ тэгээд л үнэхээр новшийн байсан. Муухай царайтай амьтан эхнэр гэдэг хүнтэйгээ тийм мэдээ сонсоод цуг явсан даа. Тэгээд л тэр бодол намайг хуурсан гэдэг бодол надад байнга төрдөг болов. Би тэрнийг хайрлаад тэр залуугаас өмнө хүүхэдтэй болгочихвол хангалттай болгочих цаг хугацаа зөндөө байсан бүхэл бүтэн 4, 5 жил хамт амьдраад ч болгоогүй байхад зүгээр л нэг шөнө гарж яваал бүр тэр залуугаа өөрөө дуудаад тэгээд 3, 4 пиво уугаад согтсон байсан гэсэн.
Бид 2 заримдаа 3, 4 байтугай зөндөө л пиво уугаад надтай байхдаа 3, 4-н ард гараад зүгээр байсан үеийг нь санаж л байна. Гэхдээ мэдэхгүй одоо бодоход сэтгэлээр унаад уур стресстэй байсан болохоор амархан согтоол амархан л жирэмсэн болцон юм байлгүй дээ. Гэсэн ч би түүнийг уучлаад замын дунд дугуй хагарвал хагархай дугуйгаа хаядаггүй нөхөөд л аваад явдаг гэдэг тэгээд л цаашаа явсан даа. Би надад тийм зүйл хийхийг нь хүртэл уучилж чадсан байхад дахиад л намайг хаячих юмдаа. Би ч азгүй хүн юмдаа. Ууг нь миний амьдралд хүмүүсийн амьдралд одоо яг энэ цаг үед бол мөнгө л чухал хайр сэтгэл гэж байдаггүй юм л гэлцдэг. Тийм байсан ч надад тэр мөнгө төгрөг чухал биш санагддаг олох ухаан байхад болноо л гэж бодож сэтгэлээрээ амьдардаг хүн.
3 хоноод л хүүг над дээр үлдээгээд л явсан би хүүдээ дасчих вий надаас дахиад аваад явчихвал би ямар болохоо мэдэж байсан болохоор хүүхдээ хөөж байна л гэж бодсон байх тэгээд өөрөө намайг хаяад явчихсан би хүүхэд хараад л харна л даа бүүр аваад усанд орсон чулуу шиг алга болчихмоор эсвэл хаа нэг тийшээ аваад л зугтаачихмаар л санагддаг байсан. Намайг хэд хоног хүүхдээ хар хамт бай л гэлээ би ч байсан анх тэр өдөр хүүхэдтэйгээ уулз гэсэн яг л шууд утгаар нь зүгээр л хүүхдийг нь нэг уулзуулчий гээд л надруу ирж л дээ би тэгсэн буцаад амьдарах нь гээд хөөрөөд л яаж төсөөлж яаж явсан гэж санаснаа бодохлээр л…
Тэгээд би мэдэрсэн эхнэрээсээ тэрний сэтгэл надтай харьцаж байгаа нэг л хөндий цаанаа л намайг гэхээ больсон аймар л хаалттай байсан. Би гомдомхой болохоор гомдоол мэдээж тэр хүн наймайг хаяж явж намайг гомдоосон юм чинь би тэр хүнд л гомдоно биз дээ өөр ямар гудамжинд дурын нэг хүнд гомдолоол гомдолоо тайлчихна гэж байхгүй биз дээ. Тэгээд ээждээ бүтэхгүй намайг гомдолоол байна лээ гэж хэлсэн байсан би хайртай хүндээ л гомдохгүй бол өөр хэнд гомдох юм бэ? Тэгээд л яваад өгсөн. Одоо ч үнэхээр больё доо хангалттай хаягдаж хангалттай эхнэрийнхээ тоглоом сая хүртэл 3 өдрийн тоглоом зүгээр нэг пранк шиг тоглож хаячаал яваад өглөө шд.
Би яагаад тэр бодоод бас одоо ч гэсэн ийм их хайртай байж чадаад байна гэхээр би тэр хүнд л өөрт байсан
хамгийн үнэнч хамгийн цэвэр ариун нандин хайраа нэг ёсондоо зүрхээ өгсөнтэй л адил. Зүрхээ өгчихсөн хүн тэр хүнгүйгээрээ амьдарч чадахгүй биздээ. Би тэгээд л бодсон хэвээрээ байдаг. Энэ 9 сарын хугацаанд тэр цаанаа л маш том юм надаас нуугаад л байх шиг байгаа юм. Би дэндүү гэнэн тэнэг хүүхэд шиг болохоор тэнэгээрээ л байх юм. 9 сарын хугацаанд ч ёстой юу эсийг хийгээ байлгүй дээ мэдэхгүй надаа ууж идсэнээ ийм ч лаг баар тийм ч клуб орлоо ингэж ч зовлоо гээд л мэдэхгүй тэрний хувьд тэрний л зовлон том юм шиг санагдсан. Би зүгээр л тэр бурхан эсвэл энэ хүн ингэж зовж энэ хүн чамд ийм хайртай гээд шалгадаг багаж ч юмуу тийм үзүүлж харуулдаг юм байсан бол тэр миний нээрээ үнэхээр хаанаа ч хүрэхгүй байх.
Мэдэхгүй эхнэрээ муулж өөрөө сайн хүний царай гаргаж байна гэж битгий бодоорой үнэнээ л бичлээ. Би
үнэхээр уйдаж байна юм болгоноос бас юу ч хийсэн уйтгартай муухай байгаа бас хэн рүү ч хармааргүй санагддаг болсон. Хичээгээд л өөрийгөө өөрчлөх гээд бас та бүгдээс суралцах гээд л ямар сайндаа зөндөө л юм уншсаны эцэст би ч бас бичмээр санагдлаа. Би зөндөө л юм бичдэг эхнэртээ бичдэг эхнэрт байгаа л нэг миний өмнө нь бичиж байсан 10 20 дэвтэр тэмдэглэл захиа гээд л. Би бичих дуртай ингэж байж л сэтгэлээ нээж байж л би тэр муухай бодол санаанаас сална.
Эцэст нь гэж хэлэхэд би зүгээр л гудамжинд энэ нийгэм энэ цаг үед өчнөөн муу залуус муу хүмүүс дүүрэн байдаг ч би хамгийн сайн хүн хамгийн сайн аав байхыг л эрмэлздэг. Зүгээр л сайн хүн болмоор байна. Баярлалаа чамд чи надад явал чамтай байж болохыг яавал чамтай байж болохгүйг хэлж өгсөн. Чи энийг олж уншихгүй байх л даа. Гэхдээ хамаагүй ээ. Чамд баярлалаа гэж бас баяртай гэж хэлэхгүйгээр би явж бас чамайг явуулж чадахгүй.
Ямартай хүн болсон тэгээд нэг зорилго маань биелсэн чамтай амьдарч чамайг хайрлаж чамаар хайрлуулж эцэст хайрынхаа дундаас хөөрхөн хүүтэй болгож намайг хэзээд хамт ч бай үгүй ч бай аав гэдэг эрхэм хүн болж өгсөнд баярлалаа. Би чамд амьдарлаараа өртэй. Би ичихгүй бас чамд хайртайгаа ч нуухгүй угаасаа хайр хайртай бол хэзээч нуугдадгүй юм. Би өртэй яадгийн гоё, харин чи надад өртэй юм шиг амьдарч чадахгүй гэсэн.
Харин чи банкны өрөнд орсон байсан би одоо ч чамтай тэр өрийг чинь төлчих юмсан гэж бодож суудаг шүү. Гэхдээ чи надаас гуйх хүн биш л дээ. Би ч бас дахиад чамайг гуйхгүй бас үхчихээгүй байна аа гэдэг чинь чамгүйгээр амьдарч чадах л юм шиг байна гэсэн үг байх. За энэ сайхан залуу насны минь хайртай хань эхнэртээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг аз жаргал хүсэж байна. Жаргалтай амьдраарай хүүгээ сайн аавтай болгоорой. Хүний хүслийг юу ч хорьж дийлдэггүйн адилаар чи юу хүснэ зүрх сэтгэл чинь чамайг хаана гэж дуудаж чиглүүлнэ юу хиймээр хэнтэй баймаар байна хүсэснээ хийж амьдралдаа хэзээч харамсахгүй бас дахиад намайг хэзээ ч битгий бодож бас битгий намайг дуудаарай явснаараа яв.
Өмнө би чамайг явах тоолонд чиний төлөө бүхнийг хийж чамайг эргүүлж авдаг байсан бас бидний хайрын дунд бие биенээ хайрлахад 20 алхам байсан бол би 11г нь хийчихсэн шүү. Чи 9 алхамаа хийхийг хүсэхгүй бол зүгээрээ. Өөр тийшээ өөр нэгэн рүү гоёор алхахдаа бэлд. Хүүгээ л битгий зовоож амьдраарай. Чи намайг дахиад ямар ч үнээр авч чадахгүй ээ. Би ч дахиад чамд энэ царайгаа харуулмааргүй байна. Баяртай чамд ийм их хайртай чиний ханиас…
21 Comments
Галзуу хүний тэмдэглэл
Уншихаас залхуу хүрэв ямарч утгагүй сонирхолгүй шалчигансан
Ёстой яршигтай, шалчигнуур, наль наль гэсэн, итгээд ирээдүйгээ даатгах ямар ч бололцоогүй хүн юм даа чи. Нэээээээх сунжирсан утгагүй их юм бичиж өөрийгөө өрөвдүүлэх гэсэн юмуу
ehendee oilgomjtoi bichij baisnaa dund hesgees tugsgul hurtelee yamarch avtsaldaa oilgomj alga bas ter emch 3 han 7 honogtoi urgiig henii huuhed ve gedgiig yaj medchihvee xaxaxa 3 doloo honogtoi urag chin henii huuhdiin medeh ni buu hel jiremsen guigee ch medehgui ue shu de daraagiin sariin yum hugatsaand irehgui ued ihenh emegteichuul yumiig yaj medhu gej test avch uzdeg
Hmuusee………
gehdee ene zaluugiin ezsiin bulegt bichsen schiidveriig ni oilgozgooson uu ta nar ! ! !
Hudlaa tomorzgoogood baih yum.
1 t….. hund unen setgeleesee hairtai bolj uzsen baina
2 t ….. Ene amidralaasaa tom surgamj avsan baina
3 t …Ehneree uuriihuu hussen amidralaar amidar gej tavij yavuulsan baina.
ezest ni zuv schiidver gargasan baina , uhaantai zaluu l baigaa biz dee
tegeed Er hun neg unasan , odoo huvzsaa guvuud , biee zegzleed zaaschaa hul deeree bat zogsood yana daa. iim l baidag yum daa amidral Duu nar nin
uu neg yum nemchihii
Huugeesee holboo tasalj bolohgui schuu . urgelj uulzaj demjij tusalj baigaarai . Ehner ta 2 iin salalt huurhun huud chin hamaagui schuu
Tursun ezeg ni chi gedgee martaj bolohgui
emgte hund 1 l gar hursen bl hedii hairtai bsn ch tgd tsaanaasaa setgel zurh n mos bolj ehelnshuudeee
Yuch oilgosngui burhan mine. Odii 27 hurcheed ug useg aytaihan holiod zov bichij chaddaggui novsh ve!!!
sain bn, etssiin shiidvert hursen bn, surgamj olj avjee. shorgoolj shig yazganah olon huuhen bhad huuhnees bolj amidralaa buu ur. tedniig amidraldaa ashiglaj sur, het hairlaj zurhee ogvol zuseed hayachihdag yum. ajildaa l amjilttai bval chamd ireh mongonii hemjee huuhnii too ihesdeg yum.
ene erguu pizdaa ystoi haa saigui hutsaj yvhiimaa chm shig ingej amidrsnaas uhsen ni deer mal mine.
Mogi , chi schuu
yag helsen bn
Yostoi neg nurshuu utgagui archaagui bas biee umuursun er minii shinjgui hun bna.
Buur unshihaas durgui hurchlee.Nasiig ni bodhoor tiim jaahan bish murtluu yasan ih tsegtsreegui nuhur we.
Jaahan hiimoritoi baildaa
Шалчигнасан юм, ийм унхиагүй, бас дээрээс нь зодож , хардана, сэтгэлийн гажигтай юмнууд, амьдралын ухаан байхгүй, хүүхдээрээ, Ийм байх тусам эмэгтэй хүн холддог юмдаа, Ноён нуруу байхгүй, Хамгийн гол нь ноён нуруу шүүдээ
Chamd yur ni meddeg yum bn u. Chi uuriiguu 1 shuumjilbel yaj baina? Uhaantai tsarailsan chadvargui hudlaa zaluu l bn gj oilgoloo. Gar hursen gehdee tsuun gene u? Tegeh yostoi yum uu? Engiin zuil yum uu? Gar hursen setgel baisan bol chi uneheer Hun gj helehed berh yum
Tiimerhuu uuh ch bish bulchirhai ch bish awgai nra bdg daa, shuud l tag martsan ni deeree. dahij nuur ugch bolohgui shuu, uruvduj buur bolohgui. Tegvel dandaa amidralaaraa togluulna.
Urd n yag iim gonginoson bainga gomdolloson namaig toosongui geed bainga uilj bdg negmuu novshtoi 2jil zuuraldaj baij bilee. Gaigui surguuli tugssun gaigui mergejiltei hernee mergejleeree ajillahgui archaagui tsarailchaad mungu ch vgvi baij ardaas bainga murduj mushgij yavdag bsan vnen durgui hvrmeer. Bas neeh baliar erh. Erhleed l zvgeer nali nali geed hewtej baih sanaatai teneg archaagui amitan.Zailaad ug salaad ug gehleer amia horlono gej ailgaad 1udaa uuriiguu hutgalaad vheh duhsun teneg novsh. Hvnii hvvhed nadaas bolj amia horlovol eej aawd n bi yu gej heleh bilee geed uruwduud 2jil zuuraldsan teneg amitantai. Odoo vheh n bitgii hel bvr vrjeed oluulaa bolson bnlee kk. Eniig unshaad termuu novsh shuud sanaand orood uur hvrchihlee.
залуу нь ч дээ петрпэний өвчинтэй бололтой. том хүн болоогүй л харагдлаа.
харин манай хүүхнүүд нь муудалцахаараа л өөртэйгээ холбоотой өөр залуутай унтчихдагаа болиорой л гэж хэлье даа.
хаха үнэхээр нуршуу лалрын болохоор нь дундаас нь уншиж байгаад больчихсон юм. Гэхдээ хөөе гэдсэн дотор байгаа ургийг хэн үйлдээд хэний тожигоор бий болсныг тэр эмч яаж мэдэв ээ хаха. Эргүүтээд байгаарай балай бацаанаа! Ядарцан пизда бншд бүр
Busad hvn yu gh ni ymar hamaa bnaa emegtei hvnd 1 l gar hvrhed hezeech teriig martahgvi gar hvrehgvidee gj ithej naidajiisan hvn ingehed ymar bhuu
Ehner chin muul bna hajuugar uur hvntei ynzan bve bolj
Zaluu nas bhad dahiad l saihan amidral taarnaa daraagiin amidraldaa aldalgvil umnuhuu dabtahgvil bh heregtei hvnee sain tanij medejiij l vr hvvhed gargaj baigaasai olon hvvhed bitgiil unchiruusei
Uuriiguu zabgvi bailga yu durtai terendee tsag zabaa zoriulj ayndaa l shine hair hvreed l irne goy zohiolliin ugvvlleg bichdeg group bna tiishee ch boltugai zohiol bichij unshuulj bnoshdee
Толгой муутай, хэтэрхий эмо, эр шинжээ нэгэнт алдсан, нуршуу сунжруу залуу шиг байна. Уучлаарай хөгшөөн нэг юмаа яасан их бичдэг юм. Бичиж байгаа зүйлдээ энэ залуу үнэхээр хайртай юм байна гэсэн ойлголт төрүүлэх гэж, яриандаа сүр хүч оруулахын тулд яасан ч их зүдрээв дээ.
Yostoi shalchignasan t1 zaluu bnshdee. Neeh shan huuhend uchirgui shan hairtai geed bodtson zuer l neg bdg yavdal suudaltai huuhnuudiin neg. Uuriiguu l neeh zovson hohiroch geed bodchij jhn zovlon uzsen hunii derged naadhi chin yu ch bish. Chi t1 blhooroo l ingej yavaam, uur hen ch buruugui