Увсынхан уравгар
Ууж идэхдээ яравгар
Oхид нь царай муутай
Улаан уул нь шулмастай
Дорнодынхон донтой
Дон нь доогуураа.
Уул үзээгүй эрчүүдтэй
Ус үзээгүй хүүхнүүдтэй
Дорноговийнхон доожоогүй
Дотор хүнээс ч санаатай
Донжтой гэж өөрсдийгөө боддог ч
Дотоож нь хүртэл бөөстэй
Хэнтийнхэн хээгүй
Хэнтэй ч хамаагүй ум хум чад пад
Согтвол солиотой
Солиороод ирхээрээ аюултай
Завханыхан завхай
Загас нь хүртэл тэмбүүтэй
Охид хүүхэн нь хулмастай
Отгонтэнгэр нь алмастай
Дарханыхан далдаак
Дараад авбал шалчаак
Охидууд нь давхраатай
Давхраа нь харин оёмол
Эрдэнэтийнхэн элдэвтэй
Эрхэлж ямбалах дуртай
Газар газрын цуглуулга
Гайхалтай баян хүмүүс
Хэл ам нь хэлбэржээгүй
Хэлбэр дүрс нь гальбаржаагүй
Хэсэг бүлэг хүмүүсийг
Ховдынхон гэнэ
Хөвсгөлийнхөн хөөрүү
Хөнжил дотроо яаруу
Хөдлөөд ирвэл эвгүй
Хөгшин залуугүй туранхай
Жимбий махан хоолтой
Жип машин унаатай
Жирэмсэн болдоггүй хүүхнүүдтэй
Жин гэдэг өвчинтэй
Жимс ургадаггүй буттай Өмнөговь
Дундговийнхон дурламтгай
Дурласан хойноо голомтгой
Голсон хойноо гуймтгай
Гуйвсан сайхан явдалтай
Сэлэнгийхэн сээтэгнүүр
Сэрэл нь хөдлөхөөрөө соотогнуур
Сэлдэг хөвдөгөөрөө алдартай
СССР улсаас бараа л дамладаг
Гэмт хэргээр улсдаа толгойлдог
Гэмгүй хоёр “Цагаан ” сумтай
Мафи маягийн баячуудтай
Магтаж ерөөс болдоггүй Баянхонгор
Булганыхан будилиантай
Будаан дээрээ зодоонтой
Таван ямаа нь хамуутай
Тарьсан будаа нь чулуутай
Болох болохгүй зүйлээр анхдагч
Сүхбаатрынхан сайран хөлтэй
Элстэй хоол талх махтай
Улаан нар халуун элсэнд шарагдсан
Урвагч дүлзэнгээр дүүрэн
Өвөрхангайнхан өмд гуталны хулгайч
Өөдгүй мэт харагддаг ч
Өдөөд байвал эвгүй
Шанага нь 5
Шавхруу нь 3 төг
Харамч Төв аймгийнхан
Хүүр гэж хараадаг хүрэн бор царайтай
Хоршиж нийлж чаддаггүй
Хамаг хүч тамираа
Хоорондоо хэмхэлдэж бардаг Говь-Алтайхан
Тулаад ирвэл амиа боддог бөөрөнхий
Тууж хөөвөл зөрөөд сөрдөг тэрслүү
Танк хүлж тэнэгтдэг ламтай
Тараг сүү идээтэй Архангай
Улаанбаатарынхан ууртай
Урдах машин нь түгжрээтэй
Согтмоор олон баартай
Сонсогдож байгаагүй буудлуудтай
Эр эм нь мэдэгдэхгүй залуустай
Эрээ цээргүй бүсгүйчүүлтэй… гэнэ дээ.
Copy FB
1 Comment
Erdenetiinhen eldevtei Ed mungund shunaltai Ereenii golduu gangaraatai Erh tanhi avgai huuhnuud huvtssaar chin harj haritsana