ЖОМБОГО ОХИН БОЛОН БАНЗАЛ ЗАЛУУ

Энэ удаа жомбого охин, банзал залуусын талаар бичихээр шийдлээ. Эхлээд мэдээж аль алинийг нь тодорхойлох хэрэгтэй. Жомбого охин гэдэг бол их амархан хүний өвөрт орчихоод байдаг охид, бүсгүйчүүдийг хэлдэг байх. Харин банзал залуу гэдэг бол их амархан оруулчихаад байдаг залууг хэлнэ. Тийм үү?

Тэгвэл өөрөө хэн нэгний найз охин, эхнэр, нэгэн ээж, аавын хөөрхөн охин, бүсгүйг өвөртөө оруулчихаад чам шиг өөр хэдэн мянган залуус байгааг ухаарахгүй хорвоод ганцаараа байгаа юм шиг аашилж өөр нэгний тийм үйлдлийг буруутгах нь хэр зүйтэй вэ? Би ялангуяа залуусыг хэлмээр байдаг. Би ч гэсэн өмнө нь зөвхөн унтаж, сексдэхийн тулд хэн нэгнийг өдөж, хоргоож л явсан. Тэглээ гээд би бүх охидыг адилхан амархан гэж бодож байгаагүй.

Харин манайхан болохоор нэг, хоёр тийм жишээ таарлаа л бол бүх охид эсвэл бүх залуус адилхан гэх юм. Бүх залуус, бүх охидыг үзчихсэн хэрэг үү? Өөрсдийнхээ үйлдлийг цэгнээгүй байж юунд бусдыг харлуулж, хөөлж хараар буднам бээээ. Бас манай залуус охид өөрийнх нь араас нь гүйсэн, тэр охиныг шаасан гэх мэтээр ярих дуртай. Худал үнэний аль нь ч бай ирээдүйд хэн нэгний ээж, хэн нэгний гэргий, хэн нэгний найз бүсгүйг ингэж цоллож зөвхөн унтах, хэвтэхийн тулд уяараачихаад дараа нь хувь тавилангийн шоглоомоор тийм охинд дурлаж шаналж, харааж зүхэх хэрэг юунд байдаг юм бол?

Corrupted future for a corrupt mind буюу хар, буруу санаатай хүний амьдрал нь хар, буруугаар л эргэнэ гэж хэлмээр байна. Аль аль нь нэг нэгнийгээ буюу жомбого охид банзал залуусыг, банзал залуус жомбого охидыг бий болгосон юм шүү ихэнхдээ. Тэгэхлээр өөртөө битгий тохиолдоосой гэснийг бусдад битгий хийж бай хүмүүсээ.

3 Comments

  1. daddy says:

    tiim shvv, harin enuugeer orj irj bdg zambal awgai nar gej bdg,

  2. PARTIZAN says:

    Bi bol tgj boddoggvi. Amidraldaa aldaj onood ene niigmiin gajuudlaar Xen negnii uwurt xeden xaltar tugrugnii tuluu orj bga oxidiig muu xelexgvie. Xedii tm ch yostoi l ireedvid eej xvn bolno gsn nvdeer l xardagdaa. Uxaanii n zalaad yawbal emegtei xvn chin uyramtgai setgeliin amitanshdee uug n bol…

  3. baagii says:

    зөв байхаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.