Солонгос дахь монголчууд монголоо барьж идэх юмаа гэж…

7 сарын эхээр Бусаны нэгэн томхон буудлаас 5 монгол эмэгтэй ажил хийж байгаад хоолонд орох цаг дээрээ баригдсан шуугиан хавиар нэг тархаад хавийн монгол эмэгтэйчүүд маань айж гүйлдэн зарим нь ажлаасаа гаран сандралдсан.

Миний бие тэрхүү баригдсан нөхдүүдтэй холбоотойн улмаас хэд хоног л гадаад иргэдийн харьяатын албаны 5 давхарт өнжих шив. Солонгос шиг цаг нар алт шиг улсад 5 өдөр нааш цааш холхих, ядаж байхад санхүүгийн хохирол үзэх над шиг суралцдаг хүний хувьд хүнд туссан нь мэдээж. Сайн дүү нар, хүмүүсийн буянд даваад л гарлаа.

За гол зүйлдээ орьё. Яагаад энэ хүмүүс баригдав гэж. Мэдээж энэ хүмүүс бүгд л хууль бусаар ажилласан, тэдний зарим нь визний хугацаа хэтэрсэн харын гэх хүүхнүүд, зарим нь 3 сарын гэх хэдэн төгрөг олох гэсэн монголчуудын байдаг л нэгэн хэсэг хүмүүс.

Баривчлагаанд ирсэн албаны хүмүүсийн албаны мэдэгдлээр мэдээллийн дагуу шалгаж байна гэсээр аваад явсан даа. Тус буудлын ажилчид хариуцсан албаны даргатай багагүй ойртож жаргал зовлонгоо хуваалцан байхад мэдээлэл өгсөн хүн нь монгол эмэгтэй хүн болохыг олж мэдлээ. Дараагийн нэг мэдэж авсан зүйл нь өөрийн биеэр тус албаны үйлчилгээний утсаар холбогдож үзэхэд мэдээлэл өгөх хүн нь хэлний чамгүй мэдлэгтэй байхаас гадна баттай хаяг, албан ёсны баримттай хүн байх ёстой гэдгийг мэдэж авлаа.

Мэдээж энд тэндээс хүмүүс тэр энэ ч байх гэсэн нөгөө л нэгнээ хардсан шум хүргэж байлаа. Гэхдээ тэр хүн нь яг хэн гэдгийг энд дурдах гэсэнгүй. Зөн совингоор биш олон талын логикоор тэр хүнийг би олсон л гэж бодож байна. Баригдсан хүмүүс нь монгол руу буцахын өмнө өөрийг нь мэдээлж бариулсан хүнийг олж мэдэх эрхтэй гэж сонссон тул хэн гэдэг нь тодорхой болох л байх.

Тэр хүнд зориулья

Мэдээлэл өгж хүн бариулсан хүн нэг хүний 500.000 вон авдаг гэдгийг мэдэж авлаа шүү. 5 хүн 2,5 сая вон. ККК сарын цалин л гэсэн үг. Чи монгол хүн монгол хүнээ ингэж идэж амьдрах гэж үү.
Чи Солонгост энэ орны хүний бөөрөнд наалдан дулдуудан өөрийгөө болон монголд байгаа ах дүүсээ тэжээгээд байж чадахгүй нь үү.

Чадахгүй болохоор л монголоо идэж байгаа нь тэр үү?

Тэр монгол хүмүүс болон тэдний ах дүүс үр хүүхэд нь хэзээ нэгэн цагт чамд тус хүргэнэ гэж бодохгүй байна уу? Магадгүй юм өнөөдрөөр байхгүй ЧИ маргааш Солонгосын өндөр төлбөрийн дийлэхгүй монголд эмнэлэгийн орон дээр хэвтэж байхад чинь чиний барьж өгсөн элэг нэгтний чинь ах дүүс, үр хүүхэд нь л чамайг босгож ирэх гэж зүтгэнэ гэдгийг ойлгож чадахгүй гэж үү?

Өнөөдрийн муур болж ядарсан муу монголчууддынхаа дээгүүр харж явалгүй бодит зүйл дээр бууж энэ насны жаахан ухаанаа олж авсан нь насны нар чинь ойртох үед тус болох л ямсан. Чиний араас анд мордогсод мөр мөгшөн яваа, хийг чинь тааруулах вий дээ. Юутай их айдсыг чи өөртөө хураана вэ?

Бусанд монгол хүн нэгнээ барьж өгсөн явдлуудыг олж мэдэхэд Солонгос хүнтэй суусан эмэгтэйчүүд байх юм.

Өвөг дээдсээс уламжлан захиж үлдээж ирсэн сургаалиас санахад

…. Чонотой нийлсэн жингэр хотондоо аюултай…. гэж юутай үнэн бэ? гэдгийг энэ орчин цагт ч ойлгож авав.

Сүүлийн мэдээлэл: Энэ нэг нөхрийн балгаар тухайн буудалд ажиллаж байсан 10 монгол хүний 5 нь баригдан 5 нь ажлаа орхин дүрвэн одсон. Үүнтэй зэрэгцэн тэр том сүлжээ буудал Сөүл, Улсан, Гуанжү гэх зэрэг 5 хотын буудлалд ажиллаж байсан бүх хууль бус ажил эрхлэгч монголчуудыг ажлаас халсан болно. Барагцаагаар 40 -д монгол эмэгтэй тогтсон цалин, сурсан ажлаасаа гарах шив. Тэр хүн нээрээ ч ядарсан муу монголдоо муур нь болж чадаж байх шив. Солонгос улсаас түүнд үндэсний баатар өгөх вии дээ.

Тэрхүү хүнд хүргэхийг хүслээ.

Эх сурвалж: Фэйсбүүк

14 Comments

  1. Bender says:

    Gadaadad yvahad manaihnaas busad n ami negtei bdiim blee shuu. Afghan, Pakistanuudtai neg bairand hamt amidarch uzlee. Afghan, Pakistan yalgaagui nutag negtendee mashinaaraa zuuj, nuuj barihad n irj hamag yumiig n zuuj uguul, ydarsan ued 5-10 dollaraar tusalj, hamtdaa ger buliin planaar dugaar avch hereglene. Manai bairnii Afghan, Pakistan 2 ch dutahgui ovoo suurishaad avahaaraa ylgaagui hul aldaj guigeed l tusalchih yumsan geed nadaas hurtel mungu zeelj tsaaduuldaa uguud daraa n nadad uruu tulnu.

    Aihta uls shuu

  2. Tuguldurbayar Bat-Ochir says:

    нийгэм манайхныг ийм болгоод бн гэж боддог.

  3. Minj says:

    Honogiin hooloo yaaj olj idie gesen archaagui guilgachid baij urdah ajlaa muruuruu hiihgui hvn amitnii amidrald oroltsoj hov jiw hiij shalchiga shalchiga gej baij umhii amnaasaa bolj hvnii durguig hvrgej baij barigdsan novshnuud olon baihaa. Urdah ajlaa hiigeed chimeegui daruuhan muruuruu yavdag hvmvvs n olon jil haraar amidraad bolood l bn. Uursduu l hvn amitantai evtei nairtai baival hen chamaig barij uguh we dee.zarim n yaahav muruuruu baij bgaad homorgond n barigddag l baih. Erchvvd n gej hel am n gvitsegdehgui heruul uruul bolhoor shavaad l archaagui durakuud. Er hvn shig tohitoi baij boldoggui ym baih daa.

  4. irina says:

    hun zugeer bhd barij ogno gj bhgui oorsdoo hunii gazar huntei muudaltsahgui bh heregtei .bas korea nohortei huuhnuudiig ilt doogloj doromjildog solongost bga mglchuud .yamar ch hun durgui n hursen l bh gj nodoj bn

  5. * says:

    Монголчууд гэж ийм хүний төрхтэй адгууснууд.

  6. lili says:

    chi end bichij baihaar solingos dahi mongolchuud web hudsand bich l dee endees hen unshdiin be

    • Ah says:

      Admin n harin ter groupt bsan postiig husaad iish n oruulchij. Ugluu tendees unshij bsiim bn, 1 ergvv gulug baidgiin dandaa hudlaa medee medeelel post oruuldag Shinehvv geed olon hvnii haraal idsen ym bdgiin. Ternii hiisen post l bn.

  7. ZiPD@ says:

    MGL-chuud bol odoo ued ch unen amia bodson, huvia hicheesen, aminchhan uzeltei, hogiin, novshiin, lalariin muu pizdakuud l bolj dee, iim uls ch yaj ch hugjin deeshlehev pizda gej, novshiin, lalariin, umhii hujaa pizdakuudaas ch iluu horon muu sanaatai, arilsan dotortoi, malnaas dor, archaagui, zayagui novshnuud, adgiin, niigmiin hog shaarnuud boljee pizda gej, iim novshiin niigemtei uls hezee ch, yagaad ch, yasan ch hugjihgui shdee pizda, suirel, muhul ruugee l ulam oirtoj ochsoor bna pizda gej, 2045 ond muu umhii hujaad buren ezlegdsen bna gedeg tootsoolol argagui unen l yum bna pizda, yagaad umhii hujaa, lalariin Solongos pizdakuudaas iluu horon muu sanaatai oodgui novshnuud bolchihdog bnaa pizda fuck…..

  8. Гончиг says:

    Манайхан арчаагүй ээ. Үүнийг уншаад өнгөрсөн үе санаанд орлоо. Европын нэгэнд оронд очоод ажил хайж нэгэн зарын дагуу яваад очоод уулзлаа цэвэрлэгчийн ажил юм аа хөөрхий. Босс гээд нэг шар нөхөр монгол гэсэн чинь тун дургүй байна. Би дотроо өө новш гэж бодож суутал. За чи юу ч гэсэн 3 өдөр ажил харая гэв. Эхэндээ хэцүү байсан шүү. Байн байн ирж үзээд камераа байн байн үзээд байгаа нь илт байлаа. Угаасаа би ямар ч ажилд сайн ёстой гялтагнуулж өгсөн. Май чи намайг уучлаарай таныг ажилуулж чадахгүй нь гэж хэлээрэй гэхгүй болтол нь чааж өгсөн. Мань эр 3 хоногийн дараа муухан мушилзаад эрэгтэй хүн цэвэрлэгээг ингэж бас хийдэгээ ийм байвал болноо гээд авсан. Сүүлд мань эртэй сайн танилцаад сонсохнээ манай хэд хэдэн хүүхнүүдийг ажилуулж байсан юм билээ. Янз бүрийн юм нь алга болчоод байсан гэх мөнгө гуйх аальгүйтэх элдэв янзын ааш гаргадаг байсан байгаа юм. Мань босс 3 хүүхдтэй эхнэр нь гэж сайхан бүсгүй бүгд нутгийн уугуул цэвэр арьстангууд залуухан ч хүмүүс байсан. Манайхан хаа явсан газараа нэр нүүрээ түлж явдаг хүмүүс. Тэд надаар дамжуулж монгол хүмүүсд сайн хүн бас байдаг байх нь гэдэг ойлголтыг төрүүлж чадсан. Надаас хойш 2 монгол залуу үргэлжлүүлэн нэлээн удаан ажилуулсан юм билээ.

  9. Bad Boy says:

    Юу гээд гонгиноод бгаа юм бэ наад чинь л жинхэнэ монгол хүний зан. Матаач дулдуйч аймхай ховлогч, өөртөө ашигтай бол бусад нь түй ч хамаа бхгүй. Дээрээс нь их шуналтай. Чи одоо энэ улс төрчидийг хар. Наад гөрж мөнгө олдог хүүхнээс чинь 7н дор шүү. Харин бид тэднийгээ дандаа сонгож дээш гаргадаг. Түүхэндээ ч тийм бсн. 37 онд бид бие биенээ гөрж, өөрсдийнхөө гараар өөрсдийгөө буудаж алсан шдээ. Үнэн шдээ. Чонотой нийлсэн жингэр бол бүүр бузар. Гичийд нь бариулж дуусдаг юм даа. Хүн болгон өөр өөрийн амьдрах аргатай. Гэвч үйлийн үр буюу хийсэн үйл нь эргэж өөрт нь тусдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

  10. Po says:

    Mongol hvvhnvd tal huwi ni nowsh ynkan shd. Uldsen tal n harin mundag ajolsag tewcheertei uhaalag

  11. Po says:

    Ugaasaa mgl hvvhenvvd har shar haltar china viethnam hentei ch hamaagui bogsooroo ochood naaldchdag tgd busadiigaa muulaad y ad bdgin. Turk mgl awgaitai tgd anh nadtai taarchad ih durgui bsnaa svvlde manai ehner nileed hudalch hulgaich arhichin yma ta nariig erchvvd n harin r
    Jinhen er bvn bn gj bilee. Koread balai bolcon tiim hvvhnvvd zondo ym ble. Bvr emgen bolcon awgai nar hor nairuulad yvdiin sejhiin shd

    • Kk says:

      Po gesen lalar yaasn olon ym gonginodog novsh we. Naana chin bga hvvhnvvd bitgii hel emged n chamtai tooj shaaltsahgui bolhoor uur chine hvreed uushgi chin sagsaigaad bnu umhii guilgachin mine?

  12. Mongol mataach says:

    Ene chine l mongol hunii identity bhgui yu. Mongoliin tuuh bol bie bieniihee bogsiig uhsan tuuh l bdag yumdaa hatuuhan helehed. Orosuud mongolchuudiin ene ontslogiig sotsialismiin ued tultal ashiglasan daa, 10 hunii 3 ni mataach blaa shoo. Ene tohioldold solongoschuudiin zov yumaa, haraar ajillaj bgaa mongolchuudiig mongoloor ni bariulahaas oor sain arga ugui bilee. Hurteh yostoigoo hurteed bjdee. End hun chanar yariad iluu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.