Өөртэйгээ ч байж чаддаггүй хүн яаж бусадтай байх билээ? Чи өөртөө хамгийн ойр орчин. Өөртэйгээ байхдаа жаргалтай хүн бусдаас хайр халамж горьдохгүй. Харин халгилж цалгиж байх болно. Өөрөө гачигдаж явдаг хүн бусдад юугаа өгөх вэ?
Ганцаардаад байвал өөртэйгээ байхдаа сонирхолгүй хангалтгүй байгаа учир хэн нэгнээр өөрийгөө дүүргэх гэж оролдож байна гэсэн үг. Ганцаардлыг даван туулахын тулд ганцаараа байхдаа өөртөө жаргалтай байлгах бүх зүйлийг эрэлхийл. Хэрвээ юу ч олдохгүй бол чи өөрийгөө аль хэлийн алджээ гэж ойлго. Өөрийгөө хайрлаж тоохоо больсноос болж бусдын төлөө өөрийгөө хаяж гомдоосноос доторх хүн чинь аль хэдийн чамаас холдон оджээ.
1 Comment
гоё үнэн юм бичсэн байна