Хена нэртэй ургамлаас гаргаж авсан будгаар түр шивээс хийх нь олон мянганы түүхтэй. Үүний мехенди гэж нэрлэдэг. Ийм шивээс нь эрт дээр үед эзэндээ нууц хүч тодорхой хугацаанд олгодог гэж үздэг байсан тул их нууц байжээ. Харин орчин үед бол түгээмэл үзэгдэл болсон. Мехенди зураг нь 5 хоногоос 2 долоо хоногт хүртэл тогтоод аяндаа арилдаг.