Эмэгтэйчүүдэд ямар эр хамгийн төгс санагддагийг мэдэх үү

Эмэгтэй хүн бүрийн төсөөлөлд төгс эр хүний дүр байдаг бөгөөд түүнтэйгээ харьцуулан ирээдүйн ханиа сонгодог. Тэгвэл эмэгтэйчүүдэд ямар эрэгтэй таалагддагийг зурхайн ордоор нь мэдэж болно.

Матар

12.22-01.19

Матрын ордны бүсгүйчүүд мэдрэмжтэй, эмпат эрчүүдэд дуртай. Учир нь тэр гаднаа Төмөр хатагтай мэт боловч дотроо энгийн нэгэн эмэгтэй. Түүнд зүрх, сэтгэлийг нь ойлгох эрэгтэй хүн хэрэгтэй. Юу ч ярьж тайлбарлах хэрэггүй зүгээр л ойлгодог тийм нэгэн хүн. Матрынханы сонгосон тэр эмпат хүн нь ихэвчлэн урлаг, уран сайхандаа умбаад орчихсон хөгжимчин, зохиолч эсвэл жүжигчин байдаг тул өмнөөс нь бүх ажлыг хийх хэрэг гарна. Тэд насаараа нөхрөө халамжилж, аягатай хоолыг нь халбагадаж өгч, урлагийн хүний мэдрэмжийг нь хатуу амьдралд нухлуулчихгүйг хичээж амьдардаг.

Хумх

01.20-02.18

Хумхын ордныхон ихэвчлэн аж ахуйч эрэгтэйг ханиа болгон сонгодог. Хумхын ордны бүсгүйчүүдийн хувьд хорвоо ертөнц гайхалтай сайхан. Байрны мөнгө, ус тогны зардал, хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн гэх мэтийг хасчихвал бүр ч сайхан болно. Тэд үүлэн дэр хөвж, мөрөөдөх дуртай тул өдөр тутмын амьдралын яршигтай зүйлсүүдээс хол байхыг хүсдэг. Харин үүнд нь тэдэнд сонгосон эрэгтэй нь туслах болно. Мөнгө олж, гэрээ цэвэрлэж, тос усны мөнгөө төлж, нохойгоо салхилуулах гээд гэр орны хамаг ажлыг нөхөр нь нугалах болно.

Загас

02.19-03.20

Загасны ордны бүсгүйчүүд халамжтай эрийг сонгодог. Тэдний энэ сонголт бусдыг ихэд гайхшруулдаг байна. Учир нь Загасыг тойрон саятан, сэхээтэн гэх мэт олон сайхан акулууд эргэлдэж байдаг. Харин Загас тэднийг бус өөрийг нь төрсөн ээж шиг нь хайрлан халамжилж, алган дээрээ бөмбөрүүлэх энгийн нэгнийг сонгох болно.

Хонь

03.21-04.19

Хонины ордны эмэгтэйчүүд хамт гадуур явахад ичиж зовохооргүй эр хүнийг сонгодог. Түүний сонгосон хүн ухаантай, тал талын мэдлэгтэй, соёлтой, хошин мэдрэмжтэй нэгэн байх болно. Дээрээс нь нэмээд царайлагбас баян. Нэг үгээр хэлбэл Хонины ордны бүсгүйчүүд жинхэнэ цагаан морьтой ханхүүг өөрийн болгож чаддаг. Учир нь ханхүүнүүд ихэвчлэн сэхсэн зантай байдаг шүү дээ. Хонь бүсгүйчүүд л тэднийг номхотгож чадна.

Үхэр

04.20-05.20

Үхрийн ордны бүсгүйчүүд Улаан номонд бичигдэж, бараг устах дөхсөн эрчүүдийг сонгодог. Ховор олддоггүй болохоороо устах дөхсөн бус харин бодит амьдрал дээр ганцаараа амьдралаа аваад явах чадваргүй эрчүүд гэсэн үг. Нэг талаасаа тестостероны хэмжээ нь бахдаж ядсан жинхэнэ эр хүн, харин нөгөө талаасаа маанагдуу нэгэн. Ийм төрлийн эрэгтэйтэй амьдралаа холбохыг хүн бүр тэр болгон зүрхлэхгүй. Харин Үхэр бүсгүйчүүд хайртай эрэгтэйдээ урам зориг өгч, хүч чадлаа үзэлцсээр сайхан, хөгжилтэй гэгчин амьдрах болно.

Ихэр

05.21-06.21

Ихрийн ордныхон ховор амьтныг сонгох дуртай. Тэд бүгдийг нэвт шувт хардаг бөгөөд ихэнх эрчүүдийг уйтгартай гэж боддог. Харин гаднаасаа бусдаас ялгарах хүмүүс тэдний сонирхлыг татах бөгөөд дотор нь юу нуугддагийг олж мэдэхийг хичээнэ. Нууц гэж байхгүйг олж мэдээд тэд огтхон ч гутардаггүй, өөдрөг сэтгэлтэй хүмүүс тул хэзээ нэгэн цагт алт нуусан авдар олдоно гэдэгт чин сэтгэлээсээ итгэнэ.

Мэлхий

06.22-07.22

Мэлхийн ордны эмэгтэйчүүд бүх бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон өв тэгш сайхан эрийг сонгодог. Хүн бүрийн атаархлыг төрүүлэх гэсэн дээ биш. Харин ч эсрэгээрээ – Мэлхийн ордныхон анхаарлын төвд байх дургүй. Гэр бүл зохиож, нөхрөө дуурайсан хөөрхөн хүүхдүүдтэй болох бол тэдний хамгийн том мөрөөдөл.

Арслан

07.23-08.22

Арслангийн ордны бүсгүйчүүд эрэгтэй хүнийг сонгохдоо өөрийг нь биширч шүтэх нэгнийг хайж байдаг. Бүх талаасаа өв тэгш эрэгтэй байх ёстой. Гэхдээ Арслан эмэгтэйг гүйцэж болохгүй л дээ. Ой ухаан нь манарсан зарим үед азгүй эртэй хэсэг хугацаанд болзох ч гэлээ удалгүй хаяад явчихна. Харин тэр хүн нь хорвоогийн хамгийн догь бүсгүйтэй учирч байснаараа бахархан дурсаж байх болно.

Охин

08.23-09.22

Охины ордныхон хамгийн царайлаг эрийг сонгодог. Хармагц зүрх зогсох мэт болж, гэдсэн дотор эрвээхэй эргэлдэм тийм сайхан эр. Ийм хүн л Охины ордны эмэгтэйчүүдийн оюун ухааныг бүрэн эзэмдэж чадна. Учир нь энгийн үед тэд нүдэнд нь туссан эрэгтэй хүн бүрийг ажиж, сонжиж, дүн шинжилгээ хийж, эд эрхтэн бүрээр нь салгаж шинждэг.

Жинлүүр

09.23-10.22

Жинлүүрийн ордны эмэгтэйчүүд энгийн залууусыг сонгодог. Хамгийн энгийн. Тэр өөрөө маш нарийн мэдрэмжтэй, мөрөөдөл дүүрэн бүсгүй учир тэнцвэрт байдлаа хадгалж үлдэхийн тулд энгийн нэгэн залууг сонгох нь олонтаа. Хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, илүү дутуу зангүй эрэгтэй түүнд хамгийн их таалагддаг. Жан-Поль Сартр гэж хэн болохыг мэдэхгүй, пиво ууж, спортын тухай мэдээ уншдаг ч гэсэн ийм залуучуудад олон сайн тал байдаг.

Хилэнц

10.23-11.21

Хилэнцийхэн хэцүү эрэгтэйчүүдэд татагддаг. Бусдаас онцлог. Олонд танигдаагүй суут ухаантан эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй, архичин гэх мэт. Бусад ордны эмэгтэйчүүд зугтдаг тэр эрэгтэй тэдэнд таалагддаг нь сонин.

Нум

11.22-12.21

Нумын ордны бүсгүйчүүд хамт байхад сонирхолтой байдаг эрэгтэйг сонгодог. Үргэлж гэнэтийн бэлэг барьж, баяр хөөр болж байдаг тийм эрэгтэй. Иймд бусад ордны бүсгүйчүүд Нумынханд атаархдаг. Учир нь Нумын гэр бүлийн амьдрал сонирхолтой адал явдлаар дүүрэн байдаг.

SOURCE: peak.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.