АЛЬ ЖАЗИРА АГЕНТЛАГ “БОСОО ХӨХ МОНГОЛ”-ЫН ТРАНСЖЕНДЕР ИРГЭДЭД ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН ЯВДЛЫГ ОНЦЛОН НИЙТЭЛЖЭЭ

Аль Жазира мэдээллийн агентлаг “Босоо хөх Монгол” бүлгэмийн трансжендер иргэдийн эрхэд халдаж буй үйл ажиллагаа, тэр дундаа өнгөрсөн есдүгээр сард болсон буудалд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран шөнийн сурвалжлага хийсэн явдлыг онцлон нийтэлжээ. Нийтлэлээс:

“Өнгөрсөн сард, Монголын үндсэрхэг бүлэг болох Босоо Хөх Монгол трансжендер биеэ үнэлэгчийг буудалд авчрахын тулд телевизийн байгуулагуудтай хамтарсан. Өрөөнд оруулсныхаа дараа тэд тухайн иргэнд хүч ашиглан биеэ үнэлэлт хэрхэн явагддаг талаар хүчээр яриулахыг шаардав. Тухайн үеийг оройн мэдээгээр болон Босоо хөх Монголын фэйсбүүк хуудсаар ” ЛГБТ хүмүүс үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэж шууд дамжуулж байв”

Энэ мэт явдал өмнө нь олон тохиолдож, олон ч трансжендер иргэдийн эрхэнд халдаж, гэр оронгүй болоход нь хүргэжээ. Энэ удаад хохирсон эмэгтэйтэй өмнө нь хамт ажилладаг байсан С.Марта “Манай гэр бүлийнхэн намайг трансжендер гэж мэдсэний дараа гэрээсээ хөөгдөж, би орох оронгүй болсон. Дэлгүүрт кассчин, буудалд хүлээн авагч, туслахаар ажилд орохоор олон удаа оролдсо боловч миний өөрийгөө илэрхийлж буй эмэгтэйлэг байдал, гадаад үзэмж маань ажил олгогчдод таалагдадгүй байсан.CLICK TO TWEETУлмаар биеэ үнэлэх болсон” талаараа ярьжээ. Марта нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байдлаасаа болж дүрвэж одоо гадаадад амьдардаг хэдий ч энд байгаа бусад трансжендер хүмүүст одоо ч санаа зовдог гэжээ.

Мөн “Хэдий тэдгээр хүмүүс хүчирхийллийн бай болсоор байгаа хэдий ч..” гэж онцлоод, өмнөх жилүүдэд ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд төрөөс, холбогдох байгууллагууд, тэр дундаа ЛГБТ төвөөс ямар арга хэмжээ авч ажилласныг бичжээ.

Энэ талаар “Иргэд гэмт хэрэг, ялгаварлан гадуурхалтын эсрэг мэдлэгтэй болж эхэлж байна. ЛГБТ хүмүүсийн эрхийн төлөө дуугардаг, тэмцэгчид сүүлийн жилүүдэд өссөн” гэж ЛГБТ төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежер Кенна Аль Жазира агентлагт ярьжээ.CLICK TO TWEET

“Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар бэлгийн цөөнхийг үзэн ядалтын шинжтэй гэмт хэргээс хамгаалах зүйл,заалт байгаа ч үүнийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд үүнээс ч илүүг хийх шаардлага байна” гэж тус төвийн хуулийн зөвлөх А.Балдангэрэл ярьжээ.

Монголын ЛГБТ хүмүүсийн хувьд амьдрал аажмаар сайжирж байгаа ч цаашид даван туулах олон бэрхшээл хүлээн буй.

Эх сурвалж: aljazeera
SOURCE: gereg.mn

2 Comments

  1. Монгол эр хүн. says:

    Арабад бол аль хэдийнээ цаазлуулчихсан байгаа.

  2. Өөр секс says:

    Энэ хүн хогнууд нийгэмд үнэхээр буруу үлгэр дууриалал үзүүлж өсвөр насны залуусыг уруу татаж байна. Харин чэнэ үндсэрхэг бүлэглэлүүдийг ашиглаад эд нарыг цэвэрлэх хэрэгтэй. Эд нартай үхсэнийх нь хүний эрх ярих вэ. Тэгээд бид нарыг ялгаварлан гадуурхаж байна гэж хуцхыг нь яанаа. Өөрсдөө янхандалт дээрэм тонуул хар тамхи гээд л хамаг муу муухай болгоныг нийгэмд түгээж байж бас хайр халамж хүсэх гээд байгаа юм уу хаашаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.