Би солонгост аялах нэрийдлээр ирээд харалсан хөөрхий цалин багатай залуусын нэгээ. Хамаг л сайхан залуусаа гэрээний ажилтан нэрээр нүдлүүлж шүдлүүлж гаргадаг нь монгол төрийн эмгэнэл юм даа. Энэ хүмүүсийн цаана хайртай хань ижил үр хүүхэд нь бэтгэрэн байгаа. Үнэндээ томчуудын идсэн дутаасан төсвийн цоорхойг яагаад бид эрүүл мэнд, залуу насаа золин байж нөхөх ёстой юм бэ.
Бидний олсон мөнгө монголд баялаг болж очдог гэдэгтэй бүгд санал нэгдэх бизээ. Иргэн чинь үгүй бол төр байгаад хэрэг байна уу. Гэрээ ч бай харалсан ч бай энд байгаа залуус 24 цагийн талд нь ажиллаад салж унах гэсэн биeэ талд нь амрааж, эрүүл мэндээ чимх чимхээр алдан, хайртай бүхнээ санагалзан, хамаг хэрэгцээгээ хорин байж хэдэн төгрөг хураадаг гэдгийг өөрийн биeээр үзээгүй л бол ээж аав нь ч байсан ойлгохгүй ээ.
Монголоос анх ирсэн хүмүүс их дураараа ажил олоод өг, тосч ав энээ тэрээ гэж нутагтаа байгаа юм шиг сэтгэнэ. Гэтэл энэ газар бүх юм цаг минутаар яригдана. Сард 2-4 удаа л тогтсон хугацаанд амрах эрхтэй. Ирээд удаагүйчүүд нь хүн тосох нь битгий хэл өөрөө ч төөрөөстэйг мэдэхгүй. Туслаж чадахгүй бол хэдэн төгрөгний бараа хараад хамраа сөхсөн, хүн чанаргүй энэ тэр гэж нөгөө хэдийгээ муулах . Харин ч энд байгаа хүмүүс ихэнх нь 3 сараар ирсэн нэгэндээ ажил олж өгч, хэлмэрч хөтчийг нь хийдэг. Гэр бүлээ санааг нь зовлохгүй гэсэндээ зовлонгоо нууж ажиллаж сурсан, ээж ааваа гэр бүлээ, ах дүүгээ нуруундаа үүрсэн мундаг залуус байдаг юм шүү.
Зовон байж олсон мөнгөө өөрөө ч хэрэглэж чадахгүй ар гэрлүүгээ явуулдаг гэдгийг бүгд мэдэхгүй. Хайртай охин, хүү, ханийн чинь явуулсан мөнгө ямар их хөлсний үнэ гэдгийг мэдрээсэй. Хардаж сэрдэлгүй ажлыг нь тайван хийлгээсэй. Хүний газар байгаа нэгнээ мөнгө таригч шиг битгий хараасай гэсэндээ энэ постыг орууллаа. Ялгах салгахын ухаанаар хандана биз дээ. Эцэст нь хэлэхэд МОНГОЛЧУУД ХЭНЭЭС Ч ДУТАХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГ ЮМ БАЙНА. БИДНИЙГ ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙНХЭЭ ХАЖУУД ХАНГАЛТТАЙ ЦАЛИН ӨГӨӨД ИНГЭЖ АЖИЛЛУУЛААД ӨГӨӨЧ ТӨР ЗАСАГ МИНЬ.
3 Comments
Ёвропд амьдарч байхад нэгэн монгол хүүхэн тухайн орны нэг петкатай найзалж байгаад жирэмсэн болгоод хаягдсан жирэмсэн мөртөө ажиллаж хойшоо мөнгө явуулна. Шөнө нь чааваас уйлна ар гэрийнхтэйгээ ярихаар сайн сайхан байна та нар минь юу захих уу дараа сар ийм тийм юм явуулая. Нөгөөдүүл нь бүүр аваад сурцан яаж бие сэтгэлээрээ шаналж байгааг ойлгож байгаа ч юм алга. Аминдаа нэрлэхмэрээ болоод бна. Хэцүү хэцүү ядуу орны ядарсан иргэд их л олон газар зовож яваа шүү дээ. Нэг нэгнийгээ хайрлаж баймаар.
mongolchuud buh ulsiin humuusees iluu ajildag ni unen. gevch asuudal bnaa. iim sain ajilsag chadvaraaraa udaan ajildaggui tevcheer alddag, hariutslaga noil, orgirch hoordog uildveree orhij arhiddag, bn bn solidog. getel nogoo bidnees mya ajiliin chadvargui tolognuud chin uildvertee ajilsaar bgaad bidnees iluu boljaam daa. teheer bid bish ted iluu ajildag gesen ug. gadniihan budnees iluu ok. neg gazaraa togtvortoi tuushtai ajilladag gadnii ulsuud hogjij bn. mgl hund daanch tiim chanar alga daa.
Haruudig barij ogood 2.5say awdag bld mongol awgai nar naana chin mataas hj ner hvnd gj muu bnaa.