Нөхрийнх нь нэр эхнэрийнх нь амьдралд нөлөөлж байдаг гэдгийг мэдэх үү Та нөхрийнхөө нэрийн үсгээр өөрийнхөө амьдралын тухай, ирээдүйн тухай ихийг мэдэж болох юм.
Хэрхэн хэмжих вэ? Нөхрийнхөө нэрний сүүлийн үсгэнд харгалзах тоог харна. Үүн дээрээ нэрнийхээ үсгүүдийг тоолж, нийлүүлнэ. Ингээд нийлбэр нь хэд гарч байгаагаас хамаарч, харгалзах тооны тайлбарыг уншaарай. Хэрэв нийлбэр нь хоёр оронтой байвал (11, 23 гэх мэт) цифрүүдийг ахин хооронд нь нэмж, нэг оронтой тоо гаргана.
1. Та бол хүчирхэг, өөртөө итгэлтэй нэгэн. Нөхрийнхөө давамгайлалд өртдөггүй бөгөөд хэн нэгэнд дээрэлхүүлэхийг тэвчдэггүй зан чанартай. Таны нөхөр бол зөөлөн даруу нэгэн ба таныг хэн хүнээс илүүтэй хайрладаг. Энэ хайраа ил гаргах нь ховор ч, үйлдлээрээ үзүүлэхийг хичээдэг. Та нөхөрөө тун ч зөв сонгосон.
Яг л нэг нэгнийхээ дутууг нөхөж буй мэт та хоёр тун ч сайхан таардаг. Ирээдүйд ч улам бүр нэгэндээ дасаж, нэг хүн мэт болно. Сайн аав ээж, эмээ өвөө болж чадах төдийгүй үсээ цайтал хамт байж, хамтдаа өтөлнө.
2. Ямар ч зүйлд амархан уусч чаддаг хүн. Тун ч эелдэг зан чанартай бөгөөд гэгээлэг, эерэг энерги өөрөөсөө цацруулж явдаг. Тиймдээ ч хүн бүхний хайрыг татаж чадах төдийгүй сайхан сэтгэл нь нэр хүндтэй байлгана. Хайр дурлал, ар гэрийн амьдралын тухайд амар хялбар мэт санагддаг. Учир нь гэр бүлийн харилцаа үргэлж гэгээлэг, хөгжилтэй өнгө төрхтэй байна. Гэвч таны гэнэн цайлган занг ашиглаж, гомдоож мэдэх хүмүүс гарч ирж болзошгүй. Тиймээс үргэлж аливааг няхуур бодож, хэт сайхан сэтгэл гаргах хэрэггүй.
3. Өөрөөсөө гэрэл цацруулсан, бүтээлч сэтгэлгээтэй нэгэн. Үргэлж нэгэн хэвийн байхыг тэвчиж чаддаггүй, урагшлахыг хүсч тэмүүлдэг. Заримдаа энэ хичээнгүй зан чанар нь нөхрийгөө бухимдуулах шалтгаан болох нь бий.
4. Ажлын төлөө төрсөн хүн гэж таныг л хэлэх болов уу? Ажил ажил гэж гүйсээр гэр бүлээ орхигдуулах нь бий. Заримдаа энэ бүхнээс залхаж, зугтмаар санагдах ч, зоригтой алхам хийж чаддаггүй. Гэр бүлийн харилцааны тал дээр хаврын тэнгэр мэт л хувирч байдаг. Ихэнхдээ инээд хөөрөөр дүүрэн байдагт нь талархаж яваарай.
5. Адал явдал, эрсдэлтэй алхам хийх дуртай. Юунд ч баригдахыг хүсдэггүй тул нөхөртэйгээ үл ойлголцож, маргалдах нь бий. Амьдралаа өөрчлөхийн тулд юу ч хийж чадахаар нэгэн тул хэзээ ч нөхрөө хаяад явж мэдэх зориг танд байгаа. Гэхдээ хэтэрхий ухаангүй зориг гаргах мунхаг хүн биш тул хүлцэнгүй зан гаргаж, ойлголцохыг хичээдэг.
6. Тооцоотой байхыг хичээдэг бөгөөд тун ч сайн ээж болон эхнэр юм. Ар гэрээ сайн авч явдаг тул нөхөр нь амар тайван ажлаа хийж, ийм эхнэртэйдээ үргэлж бахархаж, хайрлаж явдаг.
7. Мэдлэг боловсролтой нэгэн. Хүүхдийн хүмүүжил, сайн гэрийн эзэгтэй байх зэрэгт маш их анхаарал хандуулдаг бөгөөд үргэлж төгс байхыг эрмэлздэг. Тиймдээ ч өдөр бүр өөрийгөө дайчилж, зүгээр суух, залхуурах зэргийг хүлээн зөвшөөрч чаддаггүй.
8. Мөнгөнд дуртай. Тэр хэрээрээ хэрхэн мөнгө олох, зарцуулахаа сайн мэднэ. Үүнээс болж гэр бүлд бага зэрэг хэрүүл маргаан үүсэх нь бий. Гэхдээ та тун ч сэргэлэн нэгэн тул тэр асуудлыг амархан зохицуулж чадна. Ирээдүйд мөнгөнд санаа зовох зүйлгүй сайхан амьдарч чадах ч гэлээ хэт их шунала дарж явахыг хичээгээрэй. Эс бөгөөс эр нөхөр, үр хүүхэд найз нөхдөө ч гомдоож мэднэ.
9. Та тун ч романтик бөгөөд гэр бүлийн харилцаагаа үргэлж шинээр нь байлгахын тулд сонирхолтой зүйлс сэтгэж, гэнэтийн бэлэг барих дуртай. Зөөлөн зан араншинтай тул амархан гомдох нь бий. Өөрийнхөө нөхөртөө гаргасан сэтгэлтэйгээ адил зүйлийг нөхрөөсөө хүсэх бөгөөд үүнээсээ болж үл ойлголцох, маргалдах зэрэг тохиолдож болно.
1 Comment
…..г ккк