Та бүхэн хэр санал нийлж байна даа?

Portrait of a crazy angry man holding mobile phone and shouting isolated over white background

Би зүгээр л өөрийнхөө бодлыг бичиж байгаа юм шүү. Янз бүрээр эрдэмтэн нтр нотолсон зүйл биш шүү. Та бүхэн бас үүн дээр өөрсдийн амьдралын туршлагаас үндэслээд хэлэлцээрэй. Би тэгж олон жил амьдарсан юм байхгүй ээ. Гэхдээ би амьдралдаа ганц л удаа хүнд сэтгэлээ догдолтол дурласан юм. Үерхээд 1 жил л болж байсан байх. Тэр утсаар ээжтэйгээ ярьж байхдаа битгий хуцаад бай! Хэн мэддийн! Зсссссссс! гэх зэргээр өндөр дуугаар миний хажууд ярьсан юм. Би ингэж ээж аавтайгаа ярьдаг хүнийг тэр үед анх удаа харж маш их балмагдаж билээ. Тэгээд тэрхэн үед бодсон юм. Ээжтэйгээ ингэж харьцаж байгаа хүн надад бас ийм аймар зан гаргавал яах вэ?

Дараа нь бас хэд хэдэн удаа тэгж ярихыг нь ч сонссон. Тэгээд би тэсэлгүй хэлсэн. Чи ээжийгээ хүндэлж харьцаж
чадахгүй байна. Тэгэхээр надад бас энэ зангаа ирээдүйд гаргах уу гэсэн чинь тэр -Юу гэж дээ. Хайр нь чамдаа зөндөө их хайртай. Би утсаар ингэж ярьж байгаа ч гэртэй бол яаж ч чададгүй юм гэж билээ. Гэхдээ л миний таамаг зөв болж цаг хугацаа өнгөрөх тусам миний бодол санааг сонсохоо больж жоохон л үл ойлголцол болоход тэр надруу өндөр дуугаар хараал хэлж хашгирч утсаар ч ярьсан ч уурлахаараа шууд зсссссс гэж хэлээд тасалдаг болов. Ингэж л би ээжийгээ хүндлэхгүй байгаа хүн айлын охиныг ч бас хүндлэхгүй гэдгийг ойлгосон юм.

Тэр бас ингэж ярьдаг байсан юм. Би бол миний дургүйг хүргэсэн л бол эмэгтэй байсан ч алгадаад унагаана! Энэ үг нь ч үнэн байсан юм. Тэр нэг удаа танил охинтойгоо муудалцаад бүр алгадаад авсан. Би бас л айгаад түүнд хэлсээн -Чи эмэгтэй хүнд гар хүрсэн ч хамаагүй гэж бодож хүндэлдэггүй юм бол надад ч бас ирээдүйд гар хүрэх үү? Гэтэл тэр -Үгүй дээ хайраа. Хайрд нь ээж эгч чамаас минь бусад эмэгтэй түй ч хамаагүй болохоор л ингэж байгаа юм. Хайр нь чамд хэзээ ч гар хүрч чадахгүй гэж хэлэв.

Гэтэл хэсэг хугацааны дараа тэр надтай маргалдахаараа надад гар хүрдэг болсон. Намайг хүмүүсээс тусламж гуйж орилтол цохиж хоолой боож төмөр биетэй хүн байгаа юм шиг ханддаг болов. Тэгээд би бас л бодсон нэгэнт л ээждээ хүндлэлгүй харьцаж чадаж байгаа юм чинь бүр би байтугай танихгүй эмэгтэйд гар хүрэх нь юу ч биш! Би өнгөрсөн 5 дахад түүний төгсгөлгүй худлаа ярилт намайг хүндлэхээ байж үнэн төрхөө харуулсан болохоор эрс шийдэж салсаан.

– “ЗАРИМ” эрэгтэй хүмүүс ийм байдаг юм байна:
Үерхэхээсээ өмнө ба үерхэж эхэлж байхдаа дэндүү сайхан зан гаргадаг юм байна. Тэгээд жил өнгөрөх тусам жинхэнэ чанар нь танигддаг.

– Харин яаж мөн чанарыг нь эртхэн таних вэ:
Ээж аавтайгаа хэрхэн харьцаж буйгаар нь баримжаа авч мэдэж болох юм байна.

-Тэгэхээр ийм хүмүүсийг бий болгохгүйн тулд яах вэ?
Хүүхдээ сайн хүмүүжүүлэх. Ёстой жинхэнэ эр хүн уйлж болдоггүй юм гэхээсээ илүү эмэгтэй хүнийг зовоож уйлуулж болохгүй гэдгийг маш сайн ойлгуулах!

Эцэст нь гэхэд би энэ амьдралд ийм хүнтэй насыг барах гэж ирээгүй. Эмэгтэй гээд юм болгоныг тэсэж амьдрах албагүй. Намайг хүндэлдэг эмэгтэй хүнийг хүндэлдэг хүнийг олтлоо би ганц бие явна. Олдохгүй бол би ганц биеээрэ үлдэнэ. Яагаад гэвэл ингэж эрэгтэй хүний гарын шүүс болж хэл амаар доромжлуулж гундаж зовж явсанаас би ганцаараа зовсон нь хамаагүй дээр. Тэр надаас салахгүй гэж хэлсэн ч би гүрийгээд л байгаа. Учир нь тэр хэзээ ч засрахгүйг би мэднэ. Сурсан занг сураар боож болохгүй!

Би хувьдаа өөрийгөө түүнд хангалттай хүндлэлтэй байх ёстой хэмжээнд нь харьцдаг байсан гэж боддог. Харин би ийм хүнтэй сууж насаараа иймэрхүү байдалтай амьдарч чадахгүй ээ. Эхлээд ээжийгээ хайрлаж сур дараа нь айлын охиныг хайрла! Аан бас дассан сэтгэл гэдэг хэцүү юм байна. Гэхдээ насаараа ийм амьдралаар амьдарсанаас тэр хүнд дассан сэтгэлээ татаж авах нь хамаагүй богино хугацааг шаардана. Тэгэхээр та бүхэн хэр санал нийлж байна даа?

9 Comments

  1. Battsengel MTZ says:

    Chini amidral hend hamaatain zailaach avgai min

    • t1 gichii says:

      chi buur erguu jinger tsarailchaad end bitgii teneed bai,just go and fuck with your slutty mom

  2. сэтгэгдэл13 says:

    Санал нийлж байна. Гэхдээ чи өөрийгөө хэн бэ гэдгийг олоогүй, мэдээгүй учраас ийм хүнтэй учирсан. Тэгэхээр цаашид үргэлжлүүлж бусдыг бодохын оронд өөрийгөө хэн гэдгээ хайвал иймэрхүү эрэгтэй хүнтэй таарахгүй байх магадлал өндөрсөнө шүү. Ер нь өөрийгөө олчихвол ийм мэтийн хүмүүсийг ч анзаарахгүй болно.

  3. Mogi says:

    like

  4. Харш says:

    Хүн гэртээ ямар гэрийнх нь ямар бна ердөө л тэр. Энд маш их зүйл хамаарна ярианы хүрээ харьцаа сэтгэлгээ хэвшил гд. Харин гудамж олон дунд бол өөр. Галзуу нохой шиг бж болно. Бүү хууртацгаа харагдах бдалд. Аймшигт харгис догшин атман гэртээ шалаа угааж хооло хийж ээжийнхэ үс толгойг илж унтуулдаг бхыг мэдэж гайхаж блаа. Эгч нар нь гэрийх нь оюуны потёнциаль өндөртэй. Гэр нь ямар бна хүн…

  5. Zochin says:

    Ээжийгээ хуц гэж байгаа хүн яаж олигтой байхав дээ. Хүний адаг л гэсэн үг. Чи ч гэсэн юун ч удаан юун ч олон юм бодсоор байгаад алуулахын наахна нэг юм холдож ховхорч дээ

  6. Jaki Jani says:

    Sursan zang suraar booj bolohgui ene ter gedeg munhag ugee hay. Suraar booh bish nomoor nomhotgodog yum. Sursan yumiig hayj boldog yumaa, turuhduu l hashhirdag haraal heldeg turduggui yumaa hun, bugdiig amidralaas surdag yum, sursan zuiliig ni buruu gedgiig setgeliin gunees oilgood haydag yumaa hun, uuruu buruu temtseed buruu eserguutseed bna. Zuulluh nomhotgoh, saihan dulguun durlam bolgohiin tuld temtseleer eserguusleer zasdaggui yum

    • Зочин says:

      Ээжийгээ муухай хэлж байхад намайг бас тэгэхүү гэж асууж байдаг…өөрийгээ юу гэж бодсон юм.

  7. Jaki Jani says:

    Uuruu nas zaluu bna, buruu bodoj bna, dogshin huniig nomoor erdemeer medlegeer nomhotgoj zuulluj boldog yumaa, hardah serdeh aih emeeheer eserguutseh heleheer nomhotgodoggui yum. Nomoo uzeed erdemtei bolood setgel dagaad nomhorno. Nom uzne geheer heden jiliin yum yariague. 20 honogt l hun nomhordog yumaa. Hashgirdag baisan bol bolino. Uurladag baisan bol bagasna. Zuulruud saihan dulguun boldog yum. 20 honogt l shuu dee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.